Хичээл
Нүүр хуудас » Хичээлүүд » Бусад |
Энэ бүлэгт нийт: 17 Харуулсан: 1-15 |
Хуудас: 1 2 » |
Эрэмблэлт: Огноо · Нэр · Үнэлгээ · Сэтгэгдэл · Үзсэн
ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
|
|
Египетэд болж буй
эсэргүүцлийн хөдөлгөөнд ямар нэг тодорхой удирдагч, зохион байгуулагч
байхгүй байгаа нь энэхүү үйл явц эдийн засгийн сул байдлаас
болж нийтийг хамарсан ядуурал, эрх чөлөөний хязгаарлалт, нэг хүн
төрийн эрхэнд удаан хугацаагаар байснаас үүдэн өөрөө аяндаа бий болсон
гэсэн мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах үндэс болсон
юм. Мөн бас нэг шалтгаан нь Facebook-ийг ашигласанд оршино. Анх
Facebook-ийн сүлжээг ашиглан иргэд цуглан жагсаж эхэлсэн нь өнөөдөр
тодорхой болоод байгаа. Тиймдээ ч жагсаал цуглаан үүсээд эхлэнгүүт
тухайн улсын эрх баригчид хамгийн түрүүнд интернэт, дараа үүрэн
телефоны сүлжээний үйл ажиллагааг зогсоосон
хэдий ч хожимдсон байсан. Хэдэн жилийн өмнө зарим улс оронд өрнөсөн
"өнгөт хувьсгал”-ын үеэр гар утсыг ашиглан нийтийг цуглуулах,
эсэргүүцсэн үйл ажиллагаанд татан оруулах, уриалах аргыг ашиглаж байсан
юм. Гэхдээ үүний ард тодорхой
хөдөлгөөнүүд байсан нь мэдээж юм. Тэгвэл Facebook-ийн ард хэн байна
вэ? Мэдээж Египетчүүд өөрсдөө байгаагүй нь өнөөдөр тодорхой болсон
асуудал.
Бусад |
Үзсэн: 1249 |
Зохиогч: tamiraa63 |
Нэмсэн: tamiraa63 |
Н.Огноо: 2011-11-20
| Сэтгэгдэл (1)
Дэлгэрэнгүй>>>
|
500 орчим юникод Монгол тигТа одооноос юникод буюу Windows-ын өөрийнх нь гарын дарайверыг ашиглаад гоё тигүүдээр бичих боломжтой боллоо. Энэ тигүүдийг татаж аваад дамжуулаарай. Monkey програмыг дахиж хэрэглэхээ больцгооё!Хэрвээ та веб сайт, блогтой бол энэ тигүүдийг мөн тараахад туслаарай. Хөгжлөөс хоцрохгүйн тулд шинэлэг зүйлстэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй болов уу. Юникод бол үүний нэг билээ. За тэгээд доорх холбоос дээр дарж тигүүдээ татаж аваарай. |
Энэ бүхэн та нарт таалагдах болно. Дэлхийн хамгийн хамгийнийг эндээс |
Typing master тэмцээний удирдамжийг сонирхоорой. |
Ердөө
л нэгдүгээр ангиас нь эхлээд бизнесийн ухаанд сургаад эхэлдэг гэхээр та
гайхаж байна уу? Америкийн сургуульд хүүхэд сургах арга барил
биднийхээс эрс өөр юм байна. Энэ тухай Америкт хүүхдээ бага сургуульд сургаж буй нэгэн орос эмэгтэй өөрийн хүүгийн жишээн дээр тулгуурлан баримттайгаар бичсэнийг орчуулан хүргэж байна.
|
|
Хүний хорвоод амьдарч, хүж дэлхийгээр хөндлөн гулд
газар тамгалан алхахын тулд хүнд хоёр хөл заяасан. Энэ бол тэнгэр
бурханы хайрласан хишиг. Эрхтэн бүтэн төрүүлсэн эцэг, эхийн ач. Хүний
хорвоог туулах нэгэн насанд хоёр хөлнөөс дутуугүй хэрэгцээтэй өөр хоёр
зүйл бий. Нэг нь, хүний дайтай амьдрахад сайн боловсрол шаардагдана.
Нөгөөх нь, хүн шиг хүн байхад сайн хүмүүжил хэрэгтэй. Боловсрол,
хүмүүжил хоёрыг тэнгэр бурхан хайрладаггүй. Тэдгээрийг хүн өөрийгөө
хүчлэн дайчилж, хичээн зүтгэж байж олж авна. Мэдээж, эцэг эх тусална.
Нэгэн гүн ухаантан "Хүн төрдөг юм биш ээ. Буй болдог юм. Миний бүх амьдрал, ний нуугүй хэлэх юм бол, ердөө л төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явц юм” гэж хэлжээ. Хүн төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явцдаа хүн болж төлөвшдөг байна. Хүүхдийг зэрлэг араатан хүмүүжүүлж, дөрвөөс дээш жил болбол хүн дүрстэй амьтан болж хувирна. Ийм хүн дүрстэй амьтан буюу Мауглийн тухай уран зохиол, хүүхдийн кино бишгүй бий. Хүнийг амьтан болгон хувиргаж чаддаг энэхүү ид шидтэн нь хүмүүжил билээ. "Хүмүүжил бол аугаа их үйл хэрэг. Түүгээр хүний хувь тавилан шийдэгддэг”. Монголчууд хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж ярьдаг нь туйлын гүн учир утгатай үг. |
Анги удирдсан багш • Анги
удирдсан багш нь ангийн сурагчдыг тодорхой зорилгод хүрэхэд нь туслагч, дэг
журам, хамтын үйл ажиллагааг нь үр дүнтэй, удирдан зохион байгуулагч хариуцлагатай
хүн байх ёстой. |
Багш хүмүүс хязгааргүй нөлөөтэй байдаг.Энэ нөлөө нь хаана
дуусахыг хэн хэзээ ч мэдэхгүй "Хэнри Вард” |
Багш юуны өмнө ангид өөрийнхөө нөлөөг бий болгох учиртай. Энэхүү
нөлөөгөөрөө сурагчдад эерэг сэтгэгдэл төрүүлж бие бялдрын хувьд
сэргэлэн цовоо байлгаж чадвал ангийг сайн удирдан зохион байгуулах
эхний алхам тавигдсан гэж үзэж болно. Хүүхэд бүхэн ерөнхий боловсролыг заавал эзэмших, тэр тусмаа бага ангийг заавал төгсөж, бичиг үсэгт тайлагдсан байх ёстой байдаг. Харин ахлах ангид бол зарим сурагчид өөрсдийн хүсэлтээр, эцэг эхийн шахалтаар, зарим нь өөр харьяалагдах газаргүйн улмаас явдаг. Сургуульд өөрийнхөө хүслээр ирдэг сурагчид сургуулийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөхдөө илүү дуртай байхад бусдын шахалтаар юм уу, хүчээр явдаг сурагчид тийм ч сайн байдаггүй. Сургууль бол төлөвлөсөн боловсролын болон хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг газар билээ. Сургуулийг болон тухайн ангийг зорилгод нь хүргэхийн тулд сайн удирдах хэрэгтэй байдаг. Сургууль бол систем юм. Харин анги бол тухайн системийн бүрэлдэхүүн хэсэг жижиг систем юм. Уг системийг бүрдүүлж буй багшийн эрх мэдлийн хүрээн дэх хамгийн чухал оролцогчид бол багш өөрөө болон сурагчид билээ. Ямар нэг системд бүхий л оролцогчид өөр хоорондоо нөлөөлж байдаг. Уг том системийг сайн удирдан, зохион байгуулж чадвал бусад жижиг бүтэц болох ангиудаас гарах үр дүнгийн нийлбэр нь ерөнхий системийн үр дүнгээс ч хол давах болно. Хэрэв ангийг зөв удирдаж чадахгүй бол анги танхим боловсрол, хүмүүжлийн орчин байхаа больж, үймээн самуунаар дүүрэн, тайван бус байдал үүсч, түүнийг хянах нь улам хүнд хэцүү болж харилцаа улам муудан зорилго чиглэлээсээ хазайна. |
"Хэн нэгэнтэй ярилцахдаа санал зөрж байгаа асуудлаас бүү эхлэгтүн.Харин үүний оронд санал нийлж байгаа асуудлаасаа эхлэн үргэлжлүүлэн ярилцах хэрэгтэй.Эхнээс нь тийм, тийм гэж хэлүүлж авахыг бод. Дэс дараалан тийм, тийм гэсэн хариулт авах замаар тухайн хүнээр өөрийн хүссэн хариултыг хэлүүлж болно |