Ням, 2024-12-22, 6:24 PM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Бусад

Дэлхийн хамгийн хамгийн
Дэлхийн хамгийн хамгийн
Дэлхийн хамгийн жижигхэн авто машиныг Believe It Or Not! Museum ("Итгэвэл итгэ, итгэхгүй бол бүү итгэ!) нэртэй музейн үзмэр болгоно. Peel 50 гэж нэрлэгдсэн энэ машины урт нь 139 см, өргөн нь 99 см, жин нь 57 кг. Моторт дугуйн хөдөлгүүрээр ажилладаг.

Клаудио Пинто гэгч эр хоёр нүдээ дөрвөн сентиметрийн хэмжээтэй бүлтийлгэж чадна. Өөрөөр хэлбэл тэрбээр нүднийхээ алимыг ухархайнаас нь 95 хувь гаргаж чадна.

Олон хун гарынхаа хумсыг урт ургуулж гиннесийн номонд бичигдэж байжээ. Гэхдээ Лий Редтонд шиг арванхурууныхаа хумсыг жигдхэн ургуулж байгаагүй аж. Тэрээр хумсаа Лигийн музейд хадгалуулсан аж. Хүний хумс биенээсээ салсан ч ургадаг гэдэг. Тиймээс Лийгийн музейд хадгалуулсан хумс ургасаар л байх болов уу

Австралийн, нэгэн иргэн хачирхалтайгаар гиннесийн номонд бичигджээ. Тэрбээр нэгээс сая хүртэлх тоог дэс дарааллаар нь/тоогоор бус үсгээр бичиж дэлхийн дээд амжилтыг тогтоосон аж. Ноён Стэуард 1982 онд уг ажлаа эхлүүлсэн бөгөөд "нэг сая"-ыг 1998 оны арваннэгдүгээр сарын 25-нд бичиж дуусгасан байна

Жигнэмэгийн мэргэжилтэн Алайн Роби дэлхийн хамгийн өндөр шоколадан барилга бүтээж, Гиннесийн номд бичигдэх эрхтэй боллоо. Түүний шоколадан барилга нь 20 фүт, найман инч буюу 6.6 метрийн өндөртэй хар барилгынхаа цонхыг цагаанаар ялгажээ.

Вашигтоны нэгэн дүүрэгт амьдрах Роберт Шиелдс гиннесийн номонд бичигджээ. Түүний амьдралд тохиолдсон бүхнээ тэмдэглэлдээ оруулсан аж. Тэрбээр гэрийнхээ нэгэн жижигхэн өрөөнд ихэнх цагийн зарцуулсан гэдэг. Роберт өдөр бур дөрвөөс багагүй цагийг өдрийнхөө тэмдэглэлийг бичихдээ зарцуулдаг байсан байна. Түүний өдрийн тэмдэглэлд 35 сая үг багтсан нь дэлхийн хамгийн урт тэмдэглэлээр шалгарчээ.

Дэвид Александр гэгч эр дэлхийн рекордыг эвдэхийн тулд нэг удаад 121 ширхэг майк өмсчээ. Тэрбээр ямар ч майкгүй үедээ 210 паунд жинтэй байсан бол 121 майк өмсөөд 285 паунд татжээ.

АНУ-ын Вашингтон мужийн Порт Таунсендийн оршин суугч Леонард Траенкеншу хэмээх эр 3.5 инчийн урттай хөмсөгтэй бөгөөд өдгөө ч ургасаар байгаа гэнэ. Тэрбээр "Би амжилт тогтоох гэж хөмсгөө ургуулаагүй" гэж ярьжээ.

Робисон гэх залуу Марселлийн оршин суугч. Тэрбээр, 2002 онд Британийн нэгэн иргэн нэг дор 600 пиерсинг хийлгэж байсан рекордыг эвдэхээр шийджээ. Эхэндээ тэрбээр 1000 ширхэгийг хийлгэхээр төлөвлөж байсан ч тоогоо нэмж чадсан аж. Ингэснээр түүний гар, нуруу тэр чигтээ пиерсингтэй болсон байна. Тэрбээр энэ бяцхан мэс ажилбарыг хийлгэхээс өмнө 26 пиерсингтэй байв. Залуугийн амжилтыг эвдэх хүн гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

Стив Милтон өөрийн уран бүтээлээ гиннесийн номонд оруулсан байна. Түүний энэ бөмбөг 4594 фаунд жинтэй бөгөөд 175000 резинэн боолт ашиглажээ
Дэлхийн хамгийн өндөр настан
Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй Японы иргэн Цунёо Тоёонага 114 насандаа өөд болсон. "Гиннесийн ном"-д бүртгэгдсэн өндөр настай эрэгтэй мөн л Японы иргэн Томжи Танэйб Мияконож өдгөө 112 настай гэнэ. 2009 /онд насан өөд болсон/

Хамгийн өндөр үнэтэй виски
Нэг лонх ирланд вискиг 100мянган фунт стерлинг буюу 182 мянган ам.долараар худалджээ. Энэ нь дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн виски болсон байна. 1800-аад оны сүүлээр дарсан энэ виски нь Ирландын баруун нутгийн дарсны үйлдвэрийн хамгийн сүүлчийн бүтээгдэхүүи байх магадлалтай аж. Учир нь энэ үйлдвэр 1913 онд үйл йжиллагаагаа зогсоосон юм. 2 сарын өмнө Английн өмнөд нутгийн нэгэн бизнес эрхлэгч ганц лонх вискиг 32 мянган фунт стерлинг буюу 58110 ам.долараар худалдан авч байжээ. Тэр бизнестэн 1943 онд хийсэн дээрх вискиг найз нөхөдтэйгээ ганцхан орой "цааш нь харуулсан” гэнэ. 2008 оны эхээр Хонконгийн худалдаачин 1937 оны Глинфидчийн ховор цуглуулгын зургаан лонх вискиг тус бүрийг нь 48500 ам.доларар худалдан авч байсан аж.


Дэлхий дээр болсон хамгийн том галт уулын дэлбэрэлт
Сумбова галт уул 1815 онд дэлбэрэхдээ зуны 3 сарын турш нарыг харанхуйлж утаа униар, үнс тоос шороо манаран, галт уулын халуун нурманд 100 мянган хүн шатаж түлэгдэн сүйрсэн байна.

Хамгийн удаан шатсан хүн
Мэргэжлийн орлон тоглогч, Ану-ын иргэн Тэд Бачлор 1976 оноос гаодан шатаж буй хүний дүрд тоглох болсон аж. Тэрбээр олон жилийн ажлын туршлагадаа үндэслэн 2004 онд өөрийн биеийг бүчилтөрөгчийн аппаратгүй хоёр минут 38 секунд шатааснаар Гиннесийн номонд мөнхөрчээ.

Хамгийн олон үндэстэн оршин суудаг хот
Голландын нийслэл Амстердам хотод манай гаригийн хамгийн олон үндэстний төлөөлөл оршин суудаг гэнэ. Тус хотын эрх баригчдын гаргасан судалгаагаар, 2007 оны эхэн гэхэд Амстердамд 177 үндэстэн амьдарч байсан тооцоо гарчээ. Бусад улсын хотуудаас Бельгийн Антерпен 164, Нью-Йорк 150 үндэстэн хуран чуулсан хотоор удаах байруудад шалгарчээ. Статистик мэдээгээр, Голландын нийслэлд 734 мянган хүн амьдардаг бөгөөд бусад үндэстний дийлэнх нь турк, марокко, герман, британичууд аж
Ангилал: Бусад | Хичээл нэмсэн: tamiraa63 (2011-03-01)
Үзсэн: 2072 | Сэтгэгдэл: 1 | Үнэлгээ: 3.5/2
Нийт сэтгэгдэл: 1
avatar
1 Xopboo • 9:32 PM, 2011-04-17
Би нэг Генисийн номонд бичигдэх юмсан. Жишээ нь хамгийн хурдан явдаг ч байдаг юм уу эсвэл хамгийн их Ном уншсан ч гэдэг юм уу нэг сэдэв сонгож байгаад айн
ComForm">
avatar