Хичээл
Нvvр хуудас » Хичээл |
Нийт каталогт: 72 Харуулсан: 1-10 |
Хуудас: 1 2 3 ... 7 8 » |
https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fsites.google.com%2Fprod%2Fview%2Fsoril2020&h=AT3oPM5aIKFCKEWXnxfSgj34CfGRLXfGVlHGYIbOvq7dETPmxl_gcxYzQwXy9qaInXj30DSZzafFY7i2KwG8UG39wz4VHRGUqoMqUVDKnW59P-JUFehF7540iaLeeHTHCvo&s=1 |
|
|
|
|
u12.5- Удамшил хувьсал бүлэг сэдвийн 12.5г –д Моногибрид эвцэлдүүлгийн генетик бичиглэлийг ашиглан олон аллельт генийн бодлого бодох ,үүний жишээ болох цусны бүлэг тодорхойлох .
|
Загал минь Сайхан загал морьтой байлаа
Монгол зохиолчдын |
Үзсэн: 1341 |
Нэмсэн: Xopboo |
Н.Огноо: 2018-05-30
| Сэтгэгдэл (0)
Дэлгэрэнгүй>>>
|
Монгол хэлэнд үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино эгшгүүд цөм тодгүй балархай хэлэгдэнэ. Балархай эгшгийг олж бичихэд амаргүй боловч гийгүүлэгч үсгүүдийг хянаж үзвэл зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулж үе бүтээдэг байхад зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулж явдаг биш байна. Энэ байдлаас үндэслэн балархай эгшгийн дүрмийг тогтоохын тулд гийгүүлэгч үсгийг эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгч, онцгой гийгүүлэгч гэж гурав хуваана. Эгшигт гийгүүлэгч нь м,н,г,л,б,в,р буюу "монгол баавар" гэх үгийн гийгүүлэгчид юм. Заримдаг гийгүүлэгч нь ц,ж,з,с,д,т,ш,ч,х буюу "цоожоо засаад тушаачих" гэх үгийн гийгүүлэгчид юм. Онцгой гийгүүлэгч нь к, ф, п, щ гийгүүлэгчид юм.
Сонирхолтой хими |
Үзсэн: 2472 |
Нэмсэн: Xopboo |
Н.Огноо: 2016-10-24
| Сэтгэгдэл (0)
Дэлгэрэнгүй>>>
|
Логик хэмжигдэхүүн бол ҮНЭН, ХУДАЛ гэсэн үгээр илэрхийлэгддэг ухагдахуун юм. Үнэн, худлынх нь тухай зарчмын хувьд тунгаан бодож, хэзээ нэгэн цагт шийдвэр өгч болох хүррнэх өгүүлбэрийг хэллэг хэмээн нэрлэдэг. Иймээс хэллэгийн үнэний утга нь логик хэмжигдэхүүнээр илэрхийлэгддэг. Логик тогтмол гэдэг нь ҮНЭН эсвэл ХУДАЛ ЛОгик хувьсагч гэдэг бол энгийн хэллэгүүд болон тэдгээрийн үнэний утгыг орлож болох x, y , z гэх мэт хувьсагчуудыг ойлгоно. Логик илэрхийлэл гэдэг бол энгийн эсвэл нийлмэл хэллэг байна. Нийлмэл хэллэг нь энгийн хэллэгүүдээс логик тусламжтай зохиогдоно. Өөрөөр хэлбэл энгийн хэллэгүүд нь атомууд харин нийлмэл хэллэгүүд нь "атомууд" дээр логик үйлдэл хэрэглэснээр үүсгэх "молекулууд" мэтээр авч үзэж болно. |
Шалгуураар үнэлж мэдлэг бүтээлгэх аргаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь Өөрийгөө ялах. Хуруугаа исгэсэн гээд гомдоллож байгаа хүнд хөлгүй хүний инээмсэглэлийг харуулах хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл ямар нэг зүйлд бүү шантар, шалтаг бүү тооч залхуу чинь хүрээд байвал, аль болохоор их ажиллаж сурах гэж, тэмүүл гэж сурагчдад хэлдэг, ойлгуулдаг. Аливааг сайн талаас нь харахыг хичээдэг. 2. Өөрийгөө үнэлэх нь: Ажил мэргэжил болон, аль ч салбарт амжилт гаргах гол түлхүүр юм. Өөрийгөө хэр их үнэлж байна, түүний хирээр хүчин чармайлт их гардаг (сайн муу). Өөрийн үнэлгээг гаргаад, дутагдалтай талаа мэдээд авчихвал, тэр нь таны амжилтад хүрэх, хөгжлийн төлөвлөгөө болдог. Өөрийн сайн муу талаа мэдэж авбал, цаашид амжилт гаргахад нөлөөлдөг. 3. Шалгуур үзүүлэлт. Шалгуур үзүүлэлт нь түүний хүрэх түвшинг хамтад нь тодорхойлж байж, сая гүйцэтгэлийн шалгуур нь бүрдэнэ.
Зорилго: Шалгуур үнэлгээгээр мэдлэг бүтээлгэх арга зүйг хичээлийн судалгаагаар боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх. Судалгааны арга зүй: ЕБС-ийн 7-р ангид Эхийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, сэдвээр судалгаат хичээлийг зохион явуулсан. Хичээлийн бэлтгэл судалгааны хүрээнд хичээл заах сэдвийн агуулгын залгамж холбоо, өмнөх төсөөллийг тооцно. Эх дээр задлал хийлгэж үзээд нас сэтгэхүйн онцлог ангийн түвшинд тохируулан арга зүйг боловсруулсан. Судалгааны үр дүн: Шалгуур үнэлгээгээр мэдлэг бүтээх аргаар хичээлийг зохион явуулснаар зөвхөн тухайн хичээлийн агуулгыг эзэмшээд зогсохгүй
чадваруудыг давхар эзэмшиж байсан. Практик ач холбогдол: Сурагчид өөрийгөө найзаа, баг хамт олноо үнэлэх, өөрийн үзэл бодлыг хамгаалж, гэр бүл найз нөхөртэйгөө зөв боловсон харьцах хандлага илэрсэн. Шинэлэг санаа: Сурагчид бие биеэ үнэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон нь хүүхэд бүр өөр өөрийн гэсэн байгалиас заяасан хэнтэй ч адилгүй, дахин давтагдашгүй хувь шинжийг хадгалдаг учир, тэрхүү онцлог ялгааг нь хүлээж зөвшөөрч, нээн илрүүлж байгаа нь сайн юм. Мэдлэг эзэмшилтийн буюу өмнөх төсөөллийн судалгаа. Сурагчид 5, 6-р ангидаа эзэмшвэл зохих.
Арга зүйн судалгаа:
Хэрэглэгдэхүүний судалгаа. Сурагчдын анхаарлыг татахуйц сэдэвт эх болоод, хэрэглэгдэхүүн бэлтгэх нь чухал байсан тиймээс 7-р ангийн сурагчдад Сургууль, Зун цаг сайхан, Сурагч нас... сэдвээр бодит амьдралд ойр эхүүд сонгосон. Үнэлгээний судалгаа: Цөм хөтөлбөрийн үнэлгээ нь: Явцын үнэлгээ, нэгж хичээлийн үнэлгээ, эцсийн үнэлгээ хэлбэртэй байдаг энэ дундаа явцын үнэлгээ буюу ээлжит хичээлийн үнэлгээ нь хамгийн чухал иймээс өөрийгөө, хосоо, багаа шалгуураар хэрхэн үнэлэх талаар судалж нэг хичээлд гурван хэлбэрийн үнэлгээг зэрэг оруулж үзлээ.
Судалгаат хичээл: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хичээлийн судалгааг Жаргалант сумын монгол хэл уран зохиолын судлагдахууны баг хамтран зохион байгуулсан. 3 удаагийн заалтаар сайжруулж энэ аргын үр дүн нь харагдсан байгаа. Мөн Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол хэл уран зохиолын хичээлийн сургагч багш Б.Борхүүхэний зөвлөмж зөвлөгөө авч сайжруулсан болно. Төв аймгийн хойд бүсийн Монгол хэл уран зохиолын багш нарт тухайн аргыг танилцуулж зөвлөмж зөвлөгөө авсан. |