Үг
Ш.Бадарч
Ая
Ч.Алтансүх
ЖАРГАЛАНТЫН СУРГУУЛЬ
Тогоруу буцах цуваа шаргал намраар
Төрөлх сургууль биднийг жаргалд дуудсан
Мөрөөдөл хүслийн минь жигүүр болсон
Мөнгөн хонхтой эрдмийн уурхай
Дахилт:
Жаргалтай насны минь аяны харгуй
Жаргалантын
сургууль бидний сургууль
Хүүхэд насны
минь гэгээн өргөө
Хөгжин
цэцэглэх миний сургууль
Алтан навч мөчиртэй уйлж үдсэн
Анхны яргуй цэцэгтэй инээж дуудсан
Ухаант багшийн мэргэн сургаалтай
Ууган сургууль таныгаа дуулна
Дахилт:
Алаг хөөрхөн нүдний нулимсан дусалтай
Анхны дурсамж дэвтэртэй сурагчийн ширээ
Эрдмийн дөрөөнд өргөж мордуулсан
Эхийн сэтгэл шиг өргөө
Дахилт: