Ням, 2024-12-22, 2:46 PM
Тавтай морил Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Үлгэр

Энэ бүлэгт: 6
Харуулсан: 1-6


Нэгэн ядуу гуйлгачин өвгөн ганц сармагчинтай байжээ. Тэр хоёр үүгээр түүгээр холхиж энд тэнд явж өвгөн гуурсан бишгүүр үлээн тоглож, сармагчин бүжиглэж янз бүрийн хошин үзүүлбэр харуулна. Дараа нь сармагчин өвгөний малгайг тосон үзвэр харахаар цугларсан хүмүүсийн хоорондуур гүйж шидэж өгсөн хэдхэн  зоосыг нь авна.
Вьетнам | Үзсэн: 1858 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-01-06 | Сэтгэгдэл (3) Дэлгэрэнгүй>>>


Эрт урьд цагт ганц хүүтэй өвгөн эмгэн хоёр байжээ. Гэтэл хүү нь нэг өдөр гэнэт мэдээ чимээгүй алга болчихож гэнэ. Эцэг эх хоёр ганц хүүгийнхээ хойноос санаагаар унаж үргэлж асууж сурагласаар байсан боловч огт сураг гарсангүй. Гурван жилийн дараа хүү нь гэнэт ороод ирж гэнэ. Эцэг эх хоёр бөөн баяр болжээ.
- Миний хүү гурван жил хаагуур хаагуур явж юу юу үзэж сурч ирэв? гэж асуужээ. Хүү,
- Би гурван жил олон газраар явлаа. Гурван зүйлийг сурлаа. Эхний нэг жилд нь үсэг бичиг сурлаа. Хоёр дахь жилд нь дуу дуулж хөгжим дарж сурлаа. Гурав дахь жилд нь шатар тоглож сурлаа гэж ...
Монгол ардын үлгэр | Үзсэн: 30085 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-01-04 | Сэтгэгдэл (4) Дэлгэрэнгүй>>>

Эрт урьд цагт гурван хүүтэй нэгэн тариачин өвгөн байжээ. Түүний ахмад хүү нь бусдыгаа бодвол даруу номхон, давжаа ядуу учир эцэг эх нь түүнийг өрөвдөх ажээ.
Нэгэн өдөр өвгөн хүүхдэдээ хэлсэн нь:
За хүүхэд минь, аавын чинь нас сүүдэр өндөр болж нар минь жаргах ойртжээ. Өвгөн аавынхаа өв залгаж голомт сэргээх хүүгээ зааж тогтоох цаг боллоо. Та нартаа би цөмд нь адилхан хайртай. Та нарын хэнийг ч гомдоохыг би хүсэхгүй. Ингэхээр та нар харь холын газар очиж аз жаргалаа туршиж ирцгээ. Та гуравт би зардал мөнгийг ав адилхан өгнө. Гурван жилийн дараа үнэт сайн эд агуурсаар хөрөнгө зоорийг хэн илүү базаасан нь миний голомт сахиж өв залгамжилан үлдэг гэжээ.
Отгон хүү: Ах ч аугаа их юм авчирна биз дээ? Хэмээн ууган ахыгаа дооглон егөөднө.
Гурван хүү мөнгөө аваад тал бүр тархан оджээ. Отгон хүү олон хүн бужигнасан нэг хотод очиж гэнэ. Харин ууган хүү хотод очсонгүй холын холыг зорьж хандсан зүгтээ явжээ. Тэр явсаар байтал тэнгис их далай мэт зах хязгааргүй үерлэн хальсан их мөрөнд тулж очоод харвал мөрөн голын цаана мөнх ногоон тайга, уудам их хөндий харагдана. Үржил шимтэй үзэсгэлэнт тэр нутагт очихыг хүсэвч гүүр байхгүй учир хэн ч тэнд очсонгүй, онгон эзгүй зэлүүд нутаг болжээ.
Япон үлгэр | Үзсэн: 1549 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-01-04 | Сэтгэгдэл (1) Дэлгэрэнгүй>>>

Эрт урьд цагт могойд нүд байсангүй. Түүндээ могой гуньж гутран уран гоё дуулдаг болсон төдийгүй өөрийнхөө дуу хоолойг магтаж бусдад зааж сургах гэж оролдох болсон ажээ.

Тэр цагт чийгийн хорхой маш соргог хурц нүдтэй байсан гэнэ. Гэвч өт хэлгүй учраас юу харсан үзсэнээ бусдад хэлж чадахгүй тарчилдаг байсан гэнэ. Хаврын нэгэн өдөр могой уран эелдгээр исгэрэн дуулж суутал Хүрэлзгэнэ хүрч ирээд:
За могой чи минь өвлийнхөө нойрноос сэрээд наранд ээж дулаацан дуулж байгаа вий? ... гэхэд Могой хариуд нь:
Нарны элчинд ээж би ч сайхан л байна. Харин эргэн тойрон ярилцахыг сонсвол "ямар сайхан бэ?...” гэж шагшин шуугих юм. Гэтэл би юу ч хараагүй болхоор даан ч гунигтай байна гэжээ.
Хонгор минь чи сонсож, сайхан дуу хоолойг бүхний хүртээл болгож чадвал чиний дууг нүдээр сольж авах амьтан хаа мундах вэ? гэхэд могой:
Тэр ч сонин үг байна. Харин түүнийг би яаж хийх билээ?
Надтай саяхан нэг чийгийн хорхой тааралдсан. Нүдээрээ чиний сайхан дуу хоолойг сольж авах юмсан гэж байна билээ.
Япон үлгэр | Үзсэн: 1397 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-01-04 | Сэтгэгдэл (1) Дэлгэрэнгүй>>>

Нэгэн бадарчин оройхон болсон хойно нэг айлд хүрч ирвэл тэр айл жасаагаа уншуулаад даллага авч их найр хийж байна гэнэ.
Бадарчин түүнийг үзээд "За даа! Хөгжилтэй сайхан найран дээр орж явчихдаг хэрэг” гээд үүргээ гадаа нь тавиад орох гэтэл:
"Замын муу бадарч байтугай залагдсанд нь зай алгаа” гэсэнд бадарчийн урам нь хугаран гэрийн хаяанд сууж "Найранд нь яаж орох вэ?” хэмээн бодож байтал нэг ямаа эврээрээ арагны оосор тээглүүлээд түүнээсээ болж туйлсанд тэр айлын хонь үргэн, зочдын морьд хулжин пижигнэсэнд бадарч сая аргыг нь олж гэрийн гаднаас:...
"Хүүе! Чоно! Чоно!” гэж хашгирсанд гэрийн дотор найрлаж байсан хүмүүс цөм сандран гарч хонь мал морь тэмээнийхээ хойноос гүйлдэж гэнэ.
Бадарчны үлгэр | Үзсэн: 1106 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-01-04 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>


Нэг гүрний хаан ан гөрөө хийж яваад төөрч хэд хоног хоол ундгүй явж байгаад нэг овоохойд очжээ. Овоохойд ганц бие эмгэн байж. Тэр эмгэн усанд шар будаа чанаж өгчээ. Тэр нь хаанд хүн болсоор идэж үзээгүй амттай хоол байжээ
Монгол ардын үлгэр | Үзсэн: 1726 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-01-04 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>