Ням, 2024-12-22, 6:20 PM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Бусад

Facebook гэж?????
Египетэд болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнд ямар нэг тодорхой удирдагч, зохион байгуулагч байхгүй байгаа нь энэхүү үйл явц эдийн засгийн сул байдлаас болж нийтийг хамарсан ядуурал, эрх чөлөөний хязгаарлалт, нэг хүн төрийн эрхэнд удаан хугацаагаар байснаас үүдэн өөрөө аяндаа бий болсон гэсэн мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах үндэс болсон юм. Мөн бас нэг шалтгаан нь Facebook-ийг ашигласанд оршино. Анх Facebook-ийн сүлжээг ашиглан иргэд цуглан жагсаж эхэлсэн нь өнөөдөр тодорхой болоод байгаа. Тиймдээ ч жагсаал цуглаан үүсээд эхлэнгүүт тухайн улсын эрх баригчид хамгийн түрүүнд интернэт, дараа үүрэн телефоны сүлжээний үйл ажиллагааг зогсоосон хэдий ч хожимдсон байсан. Хэдэн жилийн өмнө зарим улс оронд өрнөсөн "өнгөт хувьсгал”-ын үеэр гар утсыг ашиглан нийтийг цуглуулах, эсэргүүцсэн үйл ажиллагаанд татан оруулах, уриалах аргыг ашиглаж байсан юм. Гэхдээ үүний ард тодорхой хөдөлгөөнүүд байсан нь мэдээж юм. Тэгвэл Facebook-ийн ард хэн байна вэ? Мэдээж Египетчүүд өөрсдөө байгаагүй нь өнөөдөр тодорхой болсон асуудал.

Харин Facebook-ийн ард нуугдаж буй тал одоохондоо нийтэд ил болохгүй байгаа ч тодорхой хүрээнд яригдаж эхлээд байна. Facebook-ийг бий болох, хүрээгээ тэлэх үйл ажиллагааны ар талд АНУ-ын Тагнуулын төв газар /CIA/ болон АНУ-ын батлан хамгаалах хүчин /US Department of Defence/ байсаар иржээ. Гардан хэрэгжүүлэгч байгууллага нь ТТГ-ын салбар болох National Clandestine Service гэх нэртэй байгууллага юм. Facebook-ийн эхний ээлжийн 500 мянган долларын санхүүжилтийг PayPal-ийн гүйцэтгэх захирал, "VanguardPAC” хөрөнгийн эрсдлийн компаний эзэмшигч Петер Тайл, дараагийн 12,7 сая долларын хөрөнгө оруулалтыг "Accel Partners” гэх пүүс хийсэн байна. Тус пүүсийн менежер Жэмис Браэр нь 1999 онд ТТГ-ын үүсгэн байгуулсан хөрөнгийн эрсдлийг "CEO of In-Q-Tel” компани болон "National Venture Capital Association”-ийн тэргүүнээр ажиллаж байжээ. Тус компаний нэг чиглэл нь "мэдээллийн санг олзворлох технологи” гэнэ. Түүний хамтрагч байсан Гилман Луй нь АНУ-ын Батлах хамгаалах яамны судалгаа, инженерийн албаны захирал болон тус яамнаас хэрэгжүүлж байсан томоохон төслүүд дээр ажиллаж байсан байна. Үндсэндээ ТТГ нь 2006 оны 12 дугаар сараас эхлэн Facebook-ийг ашиглаж эхэлжээ.


АНУ-ын ТТГ-аас 1990 оны эхнээс "Эшлон” нэртэй сүлжээг ашиглан утсан харилцаа, интернэт бүхий харилцаа холбооны салбарын үйл ажиллагааг хянах ажиллагааг эхлүүлсэн. 2001 оны 9 сарын 11-ний халдлагын дараагаар терроризмоос урьдчилан сэргийлэх хүрээнд тусгай албад илүү өргөн эрх мэдэлтэй болсон төдийгүй үйл ажиллагааныхаа хүрээг тэлж нтернэтийн орчинд хяналт тавих, нөлөөлөх олон төрлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болсон. 2005 оноос ADVISE системийг ашиглах болж, интернэт сүлжээгээр явагдаж буй бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж судалгаа хийх болжээ. Эдгээр үйл ажиллагааны нэг хэлбэр нь Facebook юм.

Facebook нь энгийн иргэдийн хоорондоо харилцах хэрэгсэл бус цаг минут тутамд түүнд маш их хэмжээний мэдээлэл эргэлдэж байдаг. Энэ нь хэрэглэгчдийн талаарх мэдээллээс гадна тэдгээрийн хоорондоо дамжуулах мэдээ, мэдээлэл хэдэн зуун саяаар эргэлдэх төдийгүй ямар ч том мэдээллийн хэрэгслээс давж гараад байгаа юм. АНУ-ын ТТГ-ын мэдээллийн 80 гаруй хувь сонин, хэвлэл, интернэт зэргээс цуглуулсан мэдээлэл байдаг тул Facebook нь үнэлж барашгүй мэдээллийн эх сурвалж болох нь дамжиггүй. ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албанаас Facebook-тэй төсөөтэй оюутан, залуусыг хамарсан интернэтийн сүлжээ байгуулан ашиглаж байсан нь саяхан ил болсон юм. Үүнийг мэдсэн Хятадууд Facebook-ийн үйл ажиллагаанд хатуу хяналт тавьж хязгаарлаж байдаг гэнэ. Сүүлийн үед Facebook нь Face.com-ийг ашиглаж байж болзошгүй гэсэн мэдээлэл тархаад байгаа нь Facebook-ийн нөлөө өдрөөс өдөрт улам бүр нэмэгдэж байгааг харуулж байгаа хэрэг юм.

Facebook одоогийн байдлаар 500 сая гишүүнтэй болсон төдийгүй цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. Иймээс Facebook бол мэдээллийн орон зай дахь маш том зэвсэг гэж үзэж болох талтай. Тиймээс ирэх сарын 15-нд Facebook хаагдана гэсэн олон нийтийн дунд тархсан яриа худлаа юм байна. Анх АНУ-ын ТТГ Facebook-ийг санхүүжүүлэхдээ зөвхөн мэдээлэл цуглуулах зорилготой байсан байж болох талтай, Гэвч энэ сүлжээ нь итгэмээргүй амжилтанд хүрч, дэлхийг аалзны тор шиг хэрсэн. Манай улстөрчид өөрийн мэдээллийн бүхэл бүтэн агентлагтай боловч өөр хоорондоо тэмцдэг бол бусад улсууд өөр бодлого баримталдаг байна.
Эх сурвалж: http://www.secret.mn/


Source: http://www.secret.mn/
Ангилал: Бусад | Хичээл нэмсэн: tamiraa63 (2011-11-20) | Зохиогч: tamiraa63 E
Үзсэн: 1250 | Сэтгэгдэл: 1 | Үнэлгээ: 2.0/1
Нийт сэтгэгдэл: 1
avatar
1 Xopboo • 10:40 PM, 2011-11-20
cry biggrin
ComForm">
avatar