|
Хичээл
Энэ бүлэгт: 2 Харуулсан: 1-2 |
|
| Хан хүмүүний есөн их бэлгийн нэг нь "Түшиг сайн өрлөгүүд” хэмээн "Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх”-нээ өгүүлжээ. Чингис хаан нэгэн удаа "Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвөн нохдоо зорьсон газраа илгээж, Боорчу, Мухули, Борохул, Чулуун баатар эд дөрвөн хүлгүүдээ дэргэдээ авч, хатгалдах өдөр болбоос Жүрчидэй, Хуйлдар хоёрыг Урууд, Мангудтайгаа урдаа байгуулваас бүгд сэтгэлээ амруулах бөлгөө би” хэмээсэн гэж "Монголын нууц товчоо”-нд бичсэн буй. Үнэхээр ч төрийн итгэлт түшээ баатад, ноёдгүй байх аваас хэдий аугаа ч гэлээ ганц хаан юу болохсон билээ.
|
|
| Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин
жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов.
Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин
одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий
хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг
гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц
өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай
дархан энэ жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй
Зэлмэ хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх
гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр
бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.
|
|
|