Ням, 2024-12-22, 8:00 PM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Үлгэр » Монгол ардын үлгэр

Хүнд хоол
Нэг гүрний хаан ан гөрөө хийж яваад төөрч хэд хоног хоол ундгүй явж байгаад нэг овоохойд очжээ. Овоохойд ганц бие эмгэн байж. Тэр эмгэн усанд шар будаа чанаж өгчээ. Тэр нь хаанд хүн болсоор идэж үзээгүй амттай хоол байжээ.
Хаан ордондоо буцаж ирээд шар будаагаар янз бүрийн хоол хийлгэж идсэн боловч эмгэний хийж өгсөн хоол шиг амттай болохгүй байв. Хаан уурлаж ...
- Та нар тэр эмгэн шиг сайхан хоол хийж чадахгүй байна. Тэр эмгэнийг олж ир гэжээ. Эмгэн ирээд,
- Миний хоол бол хүнд хоол юм. Ийм учраас хаантан минь та гурав хоног зоог барихгүй бай гэжээ. Хаан сайхан хоол идэх гэж гурав хоног хүлээжээ. Тэгээд эмгэн усанд шар будаа чанаж өгөхөд хаан,
- Яг ийм амттай сайхан хоол байсан юм гээд идэж гэнэ ээ.
Ангилал: Монгол ардын үлгэр | Хичээл нэмсэн: Xopboo (2012-01-04)
Үзсэн: 1727 | Үнэлгээ: 2.0/2
Нийт сэтгэгдэл: 0
ComForm">
avatar