Хичээл
Нүүр хуудас » Хичээлүүд » Үлгэр » Япон үлгэр |
Энэ бүлэгт нийт: 2 Харуулсан: 1-2 |
Эрэмблэлт: Огноо · Нэр · Үнэлгээ · Сэтгэгдэл · Үзсэн
Эрт урьд цагт гурван хүүтэй нэгэн тариачин өвгөн байжээ. Түүний ахмад
хүү нь бусдыгаа бодвол даруу номхон, давжаа ядуу учир эцэг эх нь түүнийг
өрөвдөх ажээ. Нэгэн өдөр өвгөн хүүхдэдээ хэлсэн нь: За хүүхэд минь, аавын чинь нас сүүдэр өндөр болж нар минь жаргах ойртжээ. Өвгөн аавынхаа өв залгаж голомт сэргээх хүүгээ зааж тогтоох цаг боллоо. Та нартаа би цөмд нь адилхан хайртай. Та нарын хэнийг ч гомдоохыг би хүсэхгүй. Ингэхээр та нар харь холын газар очиж аз жаргалаа туршиж ирцгээ. Та гуравт би зардал мөнгийг ав адилхан өгнө. Гурван жилийн дараа үнэт сайн эд агуурсаар хөрөнгө зоорийг хэн илүү базаасан нь миний голомт сахиж өв залгамжилан үлдэг гэжээ. Отгон хүү: Ах ч аугаа их юм авчирна биз дээ? Хэмээн ууган ахыгаа дооглон егөөднө. Гурван хүү мөнгөө аваад тал бүр тархан оджээ. Отгон хүү олон хүн бужигнасан нэг хотод очиж гэнэ. Харин ууган хүү хотод очсонгүй холын холыг зорьж хандсан зүгтээ явжээ. Тэр явсаар байтал тэнгис их далай мэт зах хязгааргүй үерлэн хальсан их мөрөнд тулж очоод харвал мөрөн голын цаана мөнх ногоон тайга, уудам их хөндий харагдана. Үржил шимтэй үзэсгэлэнт тэр нутагт очихыг хүсэвч гүүр байхгүй учир хэн ч тэнд очсонгүй, онгон эзгүй зэлүүд нутаг болжээ. |
Эрт урьд цагт могойд нүд байсангүй. Түүндээ могой гуньж гутран уран гоё
дуулдаг болсон төдийгүй өөрийнхөө дуу хоолойг магтаж бусдад зааж сургах
гэж оролдох болсон ажээ. За могой чи минь өвлийнхөө нойрноос сэрээд наранд ээж дулаацан дуулж байгаа вий? ... гэхэд Могой хариуд нь: Нарны элчинд ээж би ч сайхан л байна. Харин эргэн тойрон ярилцахыг сонсвол "ямар сайхан бэ?...” гэж шагшин шуугих юм. Гэтэл би юу ч хараагүй болхоор даан ч гунигтай байна гэжээ. Хонгор минь чи сонсож, сайхан дуу хоолойг бүхний хүртээл болгож чадвал чиний дууг нүдээр сольж авах амьтан хаа мундах вэ? гэхэд могой: Тэр ч сонин үг байна. Харин түүнийг би яаж хийх билээ? Надтай саяхан нэг чийгийн хорхой тааралдсан. Нүдээрээ чиний сайхан дуу хоолойг сольж авах юмсан гэж байна билээ. |