Ням, 2024-12-22, 7:12 PM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Үлгэр » Япон үлгэр

Чийгийн улаан хорхой яагаад дуулдаггүй болсон бэ?
Эрт урьд цагт могойд нүд байсангүй. Түүндээ могой гуньж гутран уран гоё дуулдаг болсон төдийгүй өөрийнхөө дуу хоолойг магтаж бусдад зааж сургах гэж оролдох болсон ажээ.
Тэр цагт чийгийн хорхой маш соргог хурц нүдтэй байсан гэнэ. Гэвч өт хэлгүй учраас юу харсан үзсэнээ бусдад хэлж чадахгүй тарчилдаг байсан гэнэ. Хаврын нэгэн өдөр могой уран эелдгээр исгэрэн дуулж суутал Хүрэлзгэнэ хүрч ирээд:
За могой чи минь өвлийнхөө нойрноос сэрээд наранд ээж дулаацан дуулж байгаа вий? ... гэхэд Могой хариуд нь:

Нарны элчинд ээж би ч сайхан л байна. Харин эргэн тойрон ярилцахыг сонсвол "ямар сайхан бэ?...” гэж шагшин шуугих юм. Гэтэл би юу ч хараагүй болхоор даан ч гунигтай байна гэжээ.



Хонгор минь чи сонсож, сайхан дуу хоолойг бүхний хүртээл болгож чадвал чиний дууг нүдээр сольж авах амьтан хаа мундах вэ? гэхэд могой:
Тэр ч сонин үг байна. Харин түүнийг би яаж хийх билээ?
Надтай саяхан нэг чийгийн хорхой тааралдсан. Нүдээрээ чиний сайхан дуу хоолойг сольж авах юмсан гэж байна билээ.
Ээ мэдэхгүйдээ. Энэ тухай бодох хэрэгтэй. Дуу хоолойгоо нүдээр сольж болох уу? Ер нь нүд арай л илүү ашигтэй байхдаа... ингээд могой хэсэг зуур эргэлзэж байснаа наймаа хийхээр шийдэж хүрэлзгэнийг бидний хооронд зууч болооч гэж гуйжээ.
Хүрэлзгэнэ чийгийн хорхойнд давхин ирж:
Найз аа чи сайхан дуу хоолойг нүдээр сольж авах гэнэ гэж сонссон.
Үнэн үү гэхэд чийгийн хорхой зөвшөөрсөнөө мэдэгдэж нүд ирмэв.
Хүрэлзгэнэ энэ тухай могойд хэлж тэр хоёр үнэндээ тохиролцжээ.
Хүрэлзгэнэ чийгийн хорхойд ирж:
За би та нарын наймаанд сайн санаагаар тусаллаа. Үүний шагнал болгож надад хишиг хүртээх хэрэгтэй. Миний хүсэл бол ганц хоёр аятайхан дуутай болох юмсан гэж санадаг. Чийгийн хорхой чи сонсож бай, чи могойн дуу хоолойг аваад надад түр зуур хэрэглүүл! Би чиний хэрэгтэй цагт яг эргүүлж өгнө шүү гэжээ.
Чийгийн хорхой үүнийг бүрэн зөвшөөрч байгаагаа нүдээрээ дохиж мэдэгджээ. Ингээд чийгийн хорхой могой хоёр наймаа хийж, могой өөрийн дуу хоолойг хорхойд өгч түүний соргог хурц нүдийг авчээ. Урьд хэлэлцэж тохирсон ёсоор чийгийн хорхойноос могойн дууг хүрэлзгэнэ зээлдэн авч гэнэ.
Энэ өдрөөс хойш хүрэлзгэнэ гайхам сайхан хоолойгоор:
"Рю-рю-рю” гэж дуулах болжээ.
Харин хүрэлзгэнэ энэ сайхан дуу хоолойгоо чийгийн хорхойд эргүүлж өгсөнгүй учир чийгийн хорхой нүд ч үгүй хоолой ч үгүй учраас хүрэлзгэнээс нэхэж авч чаддаггүй гэнэ. Харин могой хурц соргог нүдтэй, чийгийн хорхой хүрэлзгэнэ хэдийд миний дуу хоолойг авчирч өгөх бол гэж хүлээн түүний мөрөөр мөшгин гэлдэрсээр байдаг болжээ.
Үлгэр сонсогч нөхөд өө! Та нар суваг шуудуу татах гэж, эсвэл тариа ногоо тарихаар газар хагалж байхад чинь чийгийн улаан тааралдана. Тэр өт төдхөн шороо руу шурган орж цааш мөлхдөг. Энэ бол хүрэлзгэнэ хаа байгаа бол гэж эрж яваа нь тэр.
Бусдын юмаар амиа хоохойлж явдаг хүрэлзгэнийг хорхой шавьж бүхэн үзэж чаддаггүй. Харин чийгийн улааныг хэртэй л бол хөнөөдөгүй болсон гэдэг шүү!
Ангилал: Япон үлгэр | Хичээл нэмсэн: Xopboo (2012-01-04)
Үзсэн: 1398 | Сэтгэгдэл: 1 | Үнэлгээ: 5.0/2
Нийт сэтгэгдэл: 1
avatar
1 Xopboo • 8:07 PM, 2012-01-10
Чийгийн улаан хорхой газар дээрх хамгийн чухал амьтад, тэдний хөдөлмөрөөр хөрс бүтээгддэг, тэд бүх амьтдын анхдагч, тэд жил бүр тоо томшгүй олон олон ургамлын хаягдлыг боловсруулдаг, тэд газын хөрсийг боловсруулснаар бүх амьд бодисын сайн сайханд үйлчилдэг гэдгийг хүн үргэлж санаж явах ёстой. Тэд бол мөстөлгийн үеийг давсан амьтад. Хөлдөөл гэсээл biggrin
ComForm">
avatar