Хичээл
Нүүр хуудас » Хичээл » Үлгэр » Бадарчны үлгэр |
Ууц хөндөх арга олсон нь
Нэгэн бадарчин оройхон болсон хойно нэг айлд хүрч ирвэл тэр айл жасаагаа уншуулаад даллага авч их найр хийж байна гэнэ. Бадарчин түүнийг үзээд "За даа! Хөгжилтэй сайхан найран дээр орж явчихдаг хэрэг” гээд үүргээ гадаа нь тавиад орох гэтэл: "Замын муу бадарч байтугай залагдсанд нь зай алгаа” гэсэнд бадарчийн урам нь хугаран гэрийн хаяанд сууж "Найранд нь яаж орох вэ?” хэмээн бодож байтал нэг ямаа эврээрээ арагны оосор тээглүүлээд түүнээсээ болж туйлсанд тэр айлын хонь үргэн, зочдын морьд хулжин пижигнэсэнд бадарч сая аргыг нь олж гэрийн гаднаас:... "Хүүе! Чоно! Чоно!” гэж хашгирсанд гэрийн дотор найрлаж байсан хүмүүс цөм сандран гарч хонь мал морь тэмээнийхээ хойноос гүйлдэж гэнэ. Бадарч тэр хойгуур нь гэрт нь ороод хоймор нь сууж амжаад ламд тавьсан ууцы нь өмнөө тавиад идэж суутал хүмүүс орж ирээд "Бадарч гуай та хэзээ ирэв ээ? Гэсэнд: "Чоно чөлөөнөөр, бадарч дүйвээнээр хоолоо олж иддэг хойно доо! Залагдсанд нь олддоггүй ууцыг замын бадарч хөндөж сууна” гэж гэнэ. | |
Үзсэн: 1107 | Үнэлгээ: 2.0/1 |
Нийт сэтгэгдэл: 0 | |