Ням, 2024-12-22, 7:15 PM
Тавтай морил Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээлүүд » Шүлэг » Монгол зохиолчдын

Энэ бүлэгт нийт: 2
Харуулсан: 1-2

Эрэмблэлт: Огноо · Нэр · Үнэлгээ · Сэтгэгдэл · Үзсэн

Загал минь

Сайхан загал морьтой байлаа
Санааны зоргоор үүрд ханилсангүй
Найман чимэгт эмээл юугаан өргөж
Насан турш зоо нуруунд нь тааруулсангүй.
Салхин урсах их талаа
Саруулхан хөх тэнгэр гэвээс
Одод шиг мяралзсан сүрэг дундаан
Саран мэт содон морь минь
Залуу нас дуу наргиан хөөж
Загал мориороо алсхан найранд очдог байжээ.
Зайлуул гэргий минь өнжүүд хонууд зовохдоо
Загалаа унаж яваадаа гэж амсхийдэг байжээ.
Харлах харгуйн дов дэрлэн унаж
Халамцуу бие хөдөөд ганцаар хэвтэж үзсэн.
Тэгэхэд миний Загал эмээлтэйгээ дэргэд хүлээж
Тэнгэр газрын хооронд тэр минь л аварсаан.
Дөрвөн өртөөд жолоо таталгүй
Дөрөө жийн сайхан загалаараа давхиж
 

Монгол зохиолчдын | Үзсэн: 1331 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2018-05-30 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

Амьсгалсан агаар минь хорт хий болдгийг

Араа шүднээс минь соёо цухуйдагийг

Харсан бүхэн минь хальс болдгийг

Хүрсэн болгон минь хөгцөрдөгийг

Үг болгон минь үхэл дагуулдагийг

Үе мөч минь өрөөл болгодогийг

Үсний минь ширхэгүүд өргөс болдогийг

Үйлдэл бүхэн минь хярааж зовоодогийг

Гар минь илднээс хурцыг

Гавал минь яаж ажилладагийг

Хөл минь хүрэхгүй газаргүйг

Хөндөлссөн бүхэн хэрхэн устдагийг

Зүүд минь ямар совинтойг

Зөн минь яаж биелдэгийг

Хараал минь хэр хол тусдагийг

Харын хүч надад яаж хурдагийг

Нүдээрээ хараагйү болохоор

Нүүрээрээ тулаагүй учраас

Хүмүүс мэдэхгүй л байна даа

Хүүхэд ийм дээрээ л хөөрхөн.

Баатарын Галсансүх "Бурханд хэлэх зөвлөгөө" постпанк шүлгүүд

Монгол зохиолчдын | Үзсэн: 1018 | Нэмсэн: london | Н.Огноо: 2012-04-14 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>