Хичээл
Нүүр хуудас » Хичээл » Хими » Сонирхолтой хими |
Монгол хэлэнд үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино эгшгүүд цөм тодгүй балархай хэлэгдэнэ. Балархай эгшгийг олж бичихэд амаргүй боловч гийгүүлэгч үсгүүдийг хянаж үзвэл зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулж үе бүтээдэг байхад зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулж явдаг биш байна. Энэ байдлаас үндэслэн балархай эгшгийн дүрмийг тогтоохын тулд гийгүүлэгч үсгийг эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгч, онцгой гийгүүлэгч гэж гурав хуваана. Эгшигт гийгүүлэгч нь м,н,г,л,б,в,р буюу "монгол баавар" гэх үгийн гийгүүлэгчид юм. Заримдаг гийгүүлэгч нь ц,ж,з,с,д,т,ш,ч,х буюу "цоожоо засаад тушаачих" гэх үгийн гийгүүлэгчид юм. Онцгой гийгүүлэгч нь к, ф, п, щ гийгүүлэгчид юм. Эгшигт гийгүүлэгч: М, н, г, л, б, в, р энэ долоон гийгүүлэгч үсэг үгэнд орохдоо өмнөө буюу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Үүнийг эгшигт гийгүүлэгч гэнэ. Жишээлбэл: газар, тохом, цацрал, модон, хөдөлмөр, гарав, үзэл, тасархай гэх мэт. Үүнийг цээжлэхдээ “Монгол баавар” гэнэ. Гажилт:
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B8%D1%80%D0%B8%D0%BB%D0%BB_%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB_%D0%B1%D0%B8%D1%87%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD_%D0%B4%D2%AF%D1%80%D1%8D%D0%BC | |
Үзсэн: 2456 | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 0 | |