Бямба, 2024-04-27, 10:04 PM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нvvр хуудас » Хичээл

Нийт каталогт: 72
Харуулсан: 61-70
Хуудас: « 1 2 ... 5 6 7 8 »

Typing master тэмцээний удирдамжийг сонирхоорой.
Бусад | Үзсэн: 1326 | Нэмсэн: mR_Bl0oD | Н.Огноо: 2011-02-27 | Сэтгэгдэл (2) Дэлгэрэнгүй>>>

Америк бага сургууль

Ердөө л нэгдүгээр ангиас нь эхлээд бизнесийн ухаанд сургаад эхэлдэг гэхээр та гайхаж байна уу? Америкийн сургуульд хүүхэд сургах арга барил

биднийхээс эрс өөр юм байна. Энэ тухай Америкт хүүхдээ бага сургуульд сургаж буй нэгэн орос эмэгтэй өөрийн хүүгийн жишээн дээр тулгуурлан баримттайгаар бичсэнийг орчуулан хүргэж байна.

 

Бусад | Үзсэн: 1941 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2011-02-09 | Сэтгэгдэл (2) Дэлгэрэнгүй>>>

Энэхүү мэдээлэл нь Герман болон Франц улсуудын хооронд багш солилцох хамтын ажиллагаанд оролцож, хөрш орондоо нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар хичээл заасан бага ангийн багш нарын хийсэн ажиглалтаас бүрдсэн "Өөр улсын сургуульд багшилсан нь” нэртэй нийтлэлд тулгуурлаж байгаа юм. Уг ажиллагаанд оролцсон багш нар өөрсдийн дассан, мэддэг орчноосоо хэсэг хугацаагаар холдон, өөр улс дахь нийгмийн орчин, сургуулийн бүтэцтэй биечлэн танилцаж, эдгээрт дасан зохицох хэрэгтэй болсон. Өдөр тутмын амьдралын ялгаанаас гадна эдгээр багш нар өөрсдийн багшлах арга барилын талаар эргэцүүлэн бодож, заах арга зүйн тодорхой туршлага хуримтлуулсан юм. Ингээд энэ хоёр улсын багш нар, хөрш орныхоо бага сургуулийн багш, сурагч болон тэдгээрийн хоорондын харилцааны талаар юу гэж бичсэнийг сонирхоцгооё.


Бусад | Үзсэн: 1321 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2011-02-09 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>


Бид өмнө нь доктор Н.Оюунцэцэг багшийн "Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй” материалыг вэбсайтдаа тавьсан билээ. Энэ удаа багш нартаа

Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, төслийн зохицуулагч Ш.Оюунцэцэгийн "Нэгж хичээлийн хөтөлбөр” материалыг цуврал болгон толилуулж байна.

 


 

Бусад | Үзсэн: 6017 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2011-02-09 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

Хүний хорвоод амьдарч, хүж дэлхийгээр хөндлөн гулд газар тамгалан алхахын тулд хүнд хоёр хөл заяасан. Энэ бол тэнгэр бурханы хайрласан хишиг. Эрхтэн бүтэн төрүүлсэн эцэг, эхийн ач. Хүний хорвоог туулах нэгэн насанд хоёр хөлнөөс дутуугүй хэрэгцээтэй өөр хоёр зүйл бий. Нэг нь, хүний дайтай амьдрахад сайн боловсрол шаардагдана. Нөгөөх нь, хүн шиг хүн байхад сайн хүмүүжил хэрэгтэй. Боловсрол, хүмүүжил хоёрыг тэнгэр бурхан хайрладаггүй. Тэдгээрийг хүн өөрийгөө хүчлэн дайчилж, хичээн зүтгэж байж олж авна. Мэдээж, эцэг эх тусална.


Нэгэн гүн ухаантан "Хүн төрдөг юм биш ээ. Буй болдог юм. Миний бүх амьдрал, ний нуугүй хэлэх юм бол, ердөө л төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явц юм” гэж хэлжээ. Хүн төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явцдаа хүн болж төлөвшдөг байна. Хүүхдийг зэрлэг араатан хүмүүжүүлж, дөрвөөс дээш жил болбол хүн дүрстэй амьтан болж хувирна. Ийм хүн дүрстэй амьтан буюу Мауглийн тухай уран зохиол, хүүхдийн кино бишгүй бий. Хүнийг амьтан болгон хувиргаж чаддаг энэхүү ид шидтэн нь хүмүүжил билээ. "Хүмүүжил бол аугаа их үйл хэрэг. Түүгээр хүний хувь тавилан шийдэгддэг”. Монголчууд хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж ярьдаг нь туйлын гүн учир утгатай үг.
Бусад | Үзсэн: 1664 | Нэмсэн: buyanbolor | Н.Огноо: 2011-02-08 | Сэтгэгдэл (1) Дэлгэрэнгүй>>>

Анги удирдсан багш

Анги удирдсан багш нь ангийн сурагчдыг тодорхой зорилгод хүрэхэд нь туслагч, дэг журам, хамтын үйл ажиллагааг нь үр дүнтэй, удирдан зохион байгуулагч хариуцлагатай хүн байх ёстой.

Анги удирдагч нь ангид байгаа сурагчдаас гадна эд хөрөнгийн болон сурагчдын сэтгэл санааны эх үүсвэрүүдийг ч мөн удирдах ёстой шигээ цаг хугацааг маш нарийн ашиглах ёстой.
Бусад | Үзсэн: 5831 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2011-01-23 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

Багш хүмүүс хязгааргүй нөлөөтэй байдаг.Энэ нөлөө нь хаана дуусахыг хэн хэзээ ч мэдэхгүй
                                                                                                                                               "Хэнри Вард”

Бусад | Үзсэн: 2548 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2011-01-23 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

Багш юуны өмнө ангид өөрийнхөө нөлөөг бий болгох учиртай. Энэхүү нөлөөгөөрөө сурагчдад эерэг сэтгэгдэл төрүүлж бие бялдрын хувьд сэргэлэн цовоо байлгаж чадвал ангийг сайн удирдан зохион байгуулах эхний алхам тавигдсан гэж үзэж болно.

Хүүхэд бүхэн ерөнхий боловсролыг заавал эзэмших, тэр тусмаа бага ангийг заавал төгсөж, бичиг үсэгт тайлагдсан байх ёстой байдаг. Харин ахлах ангид бол зарим сурагчид өөрсдийн хүсэлтээр, эцэг эхийн шахалтаар, зарим нь өөр харьяалагдах газаргүйн улмаас явдаг. Сургуульд өөрийнхөө хүслээр ирдэг сурагчид сургуулийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөхдөө илүү дуртай байхад бусдын шахалтаар юм уу, хүчээр явдаг сурагчид тийм ч сайн байдаггүй. Сургууль бол төлөвлөсөн боловсролын болон хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг газар билээ. Сургуулийг болон тухайн ангийг зорилгод нь хүргэхийн тулд сайн удирдах хэрэгтэй байдаг.

Ангид юу хийх ёстойгоо мэддэг, насанд хүрсэн, мэргэжлийн хүн бол багш байдаг. Удирдахуйн хариуцлага ч түүнд ногддог.

Сургууль бол систем юм. Харин анги бол тухайн системийн бүрэлдэхүүн хэсэг жижиг систем юм. Уг системийг бүрдүүлж буй багшийн эрх мэдлийн хүрээн дэх хамгийн чухал оролцогчид бол багш өөрөө болон сурагчид билээ. Ямар нэг системд бүхий л оролцогчид өөр хоорондоо нөлөөлж байдаг. Уг том системийг сайн удирдан, зохион байгуулж чадвал бусад жижиг бүтэц болох ангиудаас гарах үр дүнгийн нийлбэр нь ерөнхий системийн үр дүнгээс ч хол давах болно. Хэрэв ангийг зөв удирдаж чадахгүй бол анги танхим боловсрол, хүмүүжлийн орчин байхаа больж, үймээн самуунаар дүүрэн, тайван бус байдал үүсч, түүнийг хянах нь улам хүнд хэцүү болж харилцаа улам муудан зорилго чиглэлээсээ хазайна.
Бусад | Үзсэн: 1568 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2011-01-23 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

"Хэн нэгэнтэй ярилцахдаа санал зөрж байгаа асуудлаас бүү эхлэгтүн.Харин үүний оронд санал нийлж байгаа асуудлаасаа эхлэн үргэлжлүүлэн ярилцах хэрэгтэй.Эхнээс нь тийм, тийм гэж хэлүүлж авахыг бод. Дэс дараалан тийм, тийм гэсэн хариулт авах замаар тухайн хүнээр өөрийн хүссэн хариултыг хэлүүлж болно
Бусад | Үзсэн: 1134 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2011-01-21 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

Бусад | Үзсэн: 2653 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2011-01-21 | Сэтгэгдэл (2) Дэлгэрэнгүй>>>