Бямба, 2024-04-20, 1:54 AM
Тавтай морил Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Шүлэг

Энэ бүлэгт: 4
Харуулсан: 1-4

Загал минь

Сайхан загал морьтой байлаа
Санааны зоргоор үүрд ханилсангүй
Найман чимэгт эмээл юугаан өргөж
Насан турш зоо нуруунд нь тааруулсангүй.
Салхин урсах их талаа
Саруулхан хөх тэнгэр гэвээс
Одод шиг мяралзсан сүрэг дундаан
Саран мэт содон морь минь
Залуу нас дуу наргиан хөөж
Загал мориороо алсхан найранд очдог байжээ.
Зайлуул гэргий минь өнжүүд хонууд зовохдоо
Загалаа унаж яваадаа гэж амсхийдэг байжээ.
Харлах харгуйн дов дэрлэн унаж
Халамцуу бие хөдөөд ганцаар хэвтэж үзсэн.
Тэгэхэд миний Загал эмээлтэйгээ дэргэд хүлээж
Тэнгэр газрын хооронд тэр минь л аварсаан.
Дөрвөн өртөөд жолоо таталгүй
Дөрөө жийн сайхан загалаараа давхиж
 

Монгол зохиолчдын | Үзсэн: 1276 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2018-05-30 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

Эрт урьдын цагт Энэтхэгийн нэгэн ус түгээгч хоёр хувинтай дамнуургаар ус зөөдөг байжээ. Харин хоёр хувингийн нэг нь цоорхой бөгөөд усных нь тал асгарчихаад хүрдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичиж, харин бүтэн хувин нь өөрөөрөө ихэд бахархадаг байв. Иймэрхүү байдлаараа бүтэн хоёр жил үргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгүй:

-Эзэнтэн минь, би өөрөөсөө ихэд ичиж байна. Мөн танаасаа уучлалт гуйхыг хүсч байна гэжээ.

-Яагаад? гэж усчин асуухад,

-Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дөнгөж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мөнгөө бүгдийг нь авч чаддаггүй шүү дээ гэхэд усчин хариуд нь:

-Чи буцах замдаа замын хажуу талын цэцгүүдийг хараарай гэв.

-Цоохой хувин буцахдаа замаа хартал үнэхээр сайхан цэцгүүд ургасан байлаа. Гэсэн хэдий ч хүрэх газраа иртэл бас л тал устай байсан тул усчинаас дахин уучлал гуйв. Тэгэхдэ усчин цоорхой хувингаасаа: "Замын хажууд зөвхөн чиний талд цэцгүүд ургасан, харин нөгөө хувингийн талд цэцэг ургаагүй байгааг ажиглав уу?” гэж асуугаад:

-"Үүний учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн үр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгүүд ургуулсан. 2 жилийн турш би энэхүү цэцгүүдийг түүж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгүүд байгаагүй бол түүний гэрт аз жаргал авч ирэхгүй байсан шүү дээ” хэмээн өгүүлэв.

Философи, аффоризм | Үзсэн: 837 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2013-10-22 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

Амьсгалсан агаар минь хорт хий болдгийг

Араа шүднээс минь соёо цухуйдагийг

Харсан бүхэн минь хальс болдгийг

Хүрсэн болгон минь хөгцөрдөгийг

Үг болгон минь үхэл дагуулдагийг

Үе мөч минь өрөөл болгодогийг

Үсний минь ширхэгүүд өргөс болдогийг

Үйлдэл бүхэн минь хярааж зовоодогийг

Гар минь илднээс хурцыг

Гавал минь яаж ажилладагийг

Хөл минь хүрэхгүй газаргүйг

Хөндөлссөн бүхэн хэрхэн устдагийг

Зүүд минь ямар совинтойг

Зөн минь яаж биелдэгийг

Хараал минь хэр хол тусдагийг

Харын хүч надад яаж хурдагийг

Нүдээрээ хараагйү болохоор

Нүүрээрээ тулаагүй учраас

Хүмүүс мэдэхгүй л байна даа

Хүүхэд ийм дээрээ л хөөрхөн.

Баатарын Галсансүх "Бурханд хэлэх зөвлөгөө" постпанк шүлгүүд

Монгол зохиолчдын | Үзсэн: 979 | Нэмсэн: london | Н.Огноо: 2012-04-14 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

Төрөхдөө би
Түмэн өнгийн цэцгэн дунд
Түм буман оддын дор төрсөн
Иймээс л би

Баян хангайг ааваа хэмээн
Бас их говийг ээжээ хэмээн бодож явдаг юм
Цэвэр сайхан агаартай нь амьсгал нэгтэй юм
Цэцэг навчтай нь амь нэгтэй юм
Цэлмэг гол мөрөнтэй нь сэтгэл нэгтэй юм
Цэлгэр уудам талтай нь бодол нэгтэй юм

Монгол | Үзсэн: 6561 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-03-04 | Сэтгэгдэл (3) Дэлгэрэнгүй>>>