Бямба, 2024-04-20, 3:41 AM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Бусад

АНГИ УДИРДАХ УРЛАГ

Захиргаадагч багш

Өөрийн дураар бүхнийг шийдэгч багш. Хүчинд тулгуурласан зарчим, шийдвэрийг хэрэгжүүлсэнээр орчин нь бүрддэг.

Ангид бүх хүч л багшийн гарт байна гэсэн үг.

Өгсөн тушаалыг сурагчид ямар ч болзолгүй биелүүлэх ёстой

Нөлөө бүхий шийтгэлийн систем хэрэглэнэ.

Ийм багшаас сурагчид маш их байна.

Хамгаалагч багш

Өөрийн ангийн сурагчдыг бүх талаар харж хамгаалах ёстой гэж үздэг.

Аль болох тухтай байдлыг бий болговол сурагчид хичээлдээ илүү анхаарах болно гэж боддог.

Үнэхээр багш ямар ч нөхцөлд биднийг хамгаалж байгааг мэдээд тайван байж хичээлдээ шамддаг.

Түшигтэй багш

Ийм багш нь сайн удирдагч байдаг.

Сурагчдын дүгнэлт хийх чадвар, хичээлийн идэвх зүтгэл, бага ангийнх нь байдал, хүсэлт хүлээлтийн байдлыг харгалзан багшийн зүгээс дэмжлэг үзүүлнэ.

Гэхдээ сурагч бүр адил хэмжээгээр дэмжлэг хүртэхгүй байж болно.

Энэ удирдлагын төрлийг хэрэгжүүлсний үр дүнд үнэхээр хүсэл эрмэлзэл дүүрэн хичээл хийдэг сурагчид л амжилтанд хүрдэг.

Хамт олонч багш

Хамт олонч багш ажлаа бүлгээрээ хамтран ажиллахад тулгуурлана.

Сурагч бүрд юуны түрүүнд хамт олонч сэтгэлгээ бий болно.

Мөн энэ удирдлагын төрөлд ангийн зугаалга, хамт хичээл давтах зэрэг нь чухал байдаг.

Чөлөөт багш

Ангид өөрсдөө маш чөлөөтэй байдаг шигээ сурагчдыг ч мөн чөлөөтэй байлгадаг багш юм.

Сурагчдад тушаал заавар өгөхгүй

Сурагчдын хүссэний дагуу чөлөөтэй байлгана.

Юуны өмнө энэ аргыг ихэвчлэн мэргэжлээсээ залхсан, тухайн нөхцөл орчин нь таалагдахгүй байгаа багш нар хэрэгжүүлдэг.

Ийм багш нарын удирдажбайгаа ангиас цөөхөн боловч "удирдагч сурагч " гардаг. Ангид эмх замбраагүй байдал нэлээд илэрдэг.

Ардчилсан багш

Ардчилсан сэтгэлгээтэй багш нар нь ангийнхаа сурагчдын боловсрол, сургалтын хэрэгцээг хангадаг.

Тухайн ангийг зорилгод нь хүргэхийн тулд шаардлагатай зохион байгуулалтыг хийдэг.

Сурагчдад алдаагаа засах боломж олгодог.

Сурагчдын өөртөө итгэх итгэлийг хөгжүүлнэ.

Хувь хүнийбүтээх чадвар ньхөгжинө.

Ардчилсан сэтгэлгээтэнй багш үүрэг хариуцлагын бүгдэд хувиарладаг.

Сурагчдын ямар нэг байдлаар шүүмжилдэггүй.

Багш хүний эзэмших ёстой шинж чанарууд

Бид үнэхээр багш болохыг хүсвэл энэ хүсэл мөрөөдөлдөө төвлөрөх хэрэгтэй.

Хэдий чинээ хүснэ төдий чинээ амжилтанд хүрнэ.

Багшийн мэргэжил нь дур сонирхолтой байж тодорхой зорилготой өмнөө зорилт тавин ажиллах ёстой мэргэжил юм. Иймээс сэтгэлийн хөдлөл шаардна, өөрийгөө зориулах сэтгэл шаардна, хичээл зүтгэл шаардна.

Сэтгэлийн хөдлөл, дур сонирхлоо алдсан багш ангиа хэзээ ч удирдаж чадахгүй.

Өнөөгийн багш нар заах хичээлийн сэдвээ сайн мэдэхийн зэрэгцээ харилцааны чадвар маш сайн байх хэрэгтэй.

Үүний зэрэгцээ биеэ даасан ухамсартай, төлөв зантай, нийгмийн соёл шинж чанарын хувьд сайн байх хэрэгтэй.

Сайн багш, чанартай боловсрол сургалт, чанартай сургуулийг бий болгохын тулд эхлээд "том чулуунуудаа” байрлуулах хэрэгтэй энэ том чулуунуудыг сайн сонгож, цаг үеийг олж, ач холбогдлыг нь ойлгож байрлуулах нь тухайн багшийн дур сонирхол, зорилгоос хамаарах асуудал юм.

Багш хүний хувьд түүний хамгийн том чулуу нь мэргэжил нь байх ёстой. Ингэж боддог багш бол шаардлагатай бэлтгэлээ цаг тухайд нь мэднэ.

Багш хүний сэтгэх шинж чанарууд

Багш хүн хамгийн наад зах нь сургуулийн орчиндоо, орон нутагтаа тохируулан өөрөө сэтгэж бодох хэрэгтэй

Уг нь багш бүр ямар нэгэн хот, сургууль, орчин нутгийн хүмүүсийн мэдлэгийн түвшинг үл харгалзан бүх түвшин, олон нийтийн давхаргын сурагчдад хичээл заах чадвар нь түүний зайлшгүй эзэмших чадваруудын нэг юм. Энэ талын дутагдлаас болж багш хүнийг сурагчид, эцэг эхчүүд хайр найргүй шүүмжлэдэгийг бодох хэрэгтэй.

Багш бүрийн ерөнхий мэдлэгийн түвшин өргөн дэлгэр байж, энэ мэдлэг, соёлоо шаардлагатай үед бүх хүнтэй хуваалцаж, нээлттэй байх хэрэгтэй. Мөн бусадтай харьцах харьцаандаа соёл иргэншилийн зориг чадвартай байх хэрэгтэй.

Багш хүний нийгмийн шинж чанарууд

Багш хүн гадна төрхийн хувьд сайхан харагдах хэрэгтэй. Энэ нь сайхан хувцаслахтай холбоотой юм.

Багш хүн сонголт сайтай, уян налархай байх хэрэгтэй. Заавал тэр жилийн шинэ загварын хувцасыг өмсөх ёстой гэсэн үг биш, харин орчин цагтаа тохируулан өнгө загвартай хувцасыг сонгох хэрэгтэй

Хүн өмссөн хувцасаараа угтуулж бодол сэтгэлээрээ үдүүлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Багш хүний ажлын сахилга бат сайн байх хэрэгтэй. Тэвчээртэй байж өөрийгөө удирдах чадвартай, уур хилэнгээр бүхийг шийддэггүй байх нь чухал юм.

Багш хүн манлайлагч байх ёстой

Манлайлагч хүн гэж хүнд нөлөөлж чадах чадвартай хүнийг хэлнэ. Манлайлагч бүр сайн захирал байж болно, харин захирал бүр манлайлагч байж чадахгүй.

Манлайлагч хүмүүс хэнийг өөртөө үлгэр жишээ болгон авахаа биш, хүнд үлгэр жишээ болдог хүмүүс хэнийг манлайлагч болохыг мэддэг.

Багш хүмүүс хязгааргүй нөлөөтэй байдаг.Энэ нөлөө нь хаана дуусахыг хэн хэзээ ч мэдэхгүй " Хэнри Вард”

Манлайлагчид ихэнхдээ өөртөө итгэх итгэл нь бусдаас илүү өөрийнхөөрөө аашлах нь бусдаас бага, түргэн санал гаргаж үйлдэл хийдэг орчин тойрондоо байгаа хүмүүсийн санаа сэтгэлийг ойлгодог хүмүүс юм.

Анги удирдахад нөлөөлөх хүчин зүйл

Багшийн хичээл заах арга барил хэдий чинээ сайн байна, анги удирдахад төдий чинээ хялбар болно.

Сурагчдын нас, соёлын төвшин, сэтгэл зүйн байдал, шүтлэг, үнэ цэнийн ойлголт зэрэг нь ангид нилээд нөлөөтэй байдаг. Ажиглалтын онолын хувьд хүмүүст 5 үндсэн хэрэгцээ байдаг. (Генетикийн нь бүтцийг дагаж)

ь Амьдралаа үргэлжлүүлэх

ь Сэтгэлийн ханамж

ь Хүч

ь Зугаа цэнгэл

ь Эрх чөлөө

Ямар ч багш сурагчдынхаа амьдралын энэ цаг хугацааг дэмий өнгөрөөхгүй байхад туслана.

Ангид сэтгэлийн ханамж авах, өөрөө хэлбэл энэрэл хайрын хэрэгцээ сурагчдад байна. Багш хүн сурагчиддаа хайртай гэдгээ тэдэнд мэдүүлснээр харилцан хайрыг төрүүлнэ. Ялангуяа эцэг эхийн хайраар дутсан сурагчдыг сайн мэдэрч илүү найрсаг дотно харьцах хэрэгтэй.

Хүн бүрт хүч хэрэглэх хүсэл сонирхол байдаг. Үүнийгээ сурагч бүр олон янзаар илэрхийлдэг. Хүчтэй нь хүчгүйгээ дарангуйлах зэргээр илэрхийлэгдэж болно. Үүнийг анги удирдсан багшийн тусламжтайгаар өөрчилж улмаар ангид нөлөөтэй болгож болно. Тухайлбал удирдагч болохыг хүсдэг удирдах сонирхолтой хүүхдийг ангийн даргаар томилох гэх мэт

Ялангуяа бага насны хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог. Сурагчид тоглоомонд улайрч хичээлээс хоцрох, таслах гэх мэтийн доголдол гардаг. Иймээс анги дотроо сурагчдад сургамжтай тоглоом тоглуулан тэдэнд сэтгэлийн ханамж өгч болно.

Хүн эрх чөлөөтэй байхыг хүсдэг. Сурагчдыг байнга хараат байлгаж хяналтдаа авах нь тэднийг сургуулиас холдуулах шалтгаан байж болно. Ангид болон сургуулиас гадуур сурагчдын ялгааг сайн тодорхойлж шаардлагатай үед хувь хүнд тохирсон зан араншин гаргаж болно.

Багш хүний өөрийн байдал

Багш хүний амжилтанд хүргэдэг хүчин зүйл нь их мэдлэгтэй байх нь бус сурагчиддаа нөлөөлж чаддаг байх ёстой. Зан араншин хандлага нь үг ярианаас ч илүү нөлөөтэй байдаг. Хандлагын өнгө аяс тэр багшийн гол үзүүлэлт юм. Уран сайхан хэл яриа биш үйл хөдлөлийн хэл маш чухал байдаг. Анги удирдахад нөлөөлөх хүчин зүйлсийн нэг бол багш янз бүрийн шалтгаанаар хичээлээс хоцорсон сурагчдыг хурдан гүйцээлгэх гэж албаддаг. Энэ нь тухайн сурагчийн амжилтыг бууруулахын зэрэгцээ сургуулиас холдуулна. Багш хүн бусдыг өршөөгөөгүйн дарамтанд хэзээ ч өөрийгөө тарчлааж болохгүй. Уучлаж чадахгүй байх нь багш хүний хамгийн том дутагдал. Хүн бүхнийг уучлах нь үнэн хэрэгтээ хамгийн их эрдэм юм.

Харин бидний өвөг дээдсийн хэлж сургасан:

"Өршөөл ивээл эс үзүүлвээс өвчин төрдөг” гэдэг үгийг хэлмээр байна. (1)

Анги танхимийн тохижилт соёлжилт нь сурагчдад шууд нөлөөтэй гэж үздэг. Иймээс ангидаа цэвэр цэмцгэр сууж сургахаас гадна тухайн ангийн өнгө, үзэмж, гэрэл, сандал ширээг сурагчдын нас сэтгэхүйд тохируулан зохион байгуулвал үр дүнтэй гэж бодож байна. Эцэг эх байх нэг хэрэг харин сурагчийн эцэг эх болох нь бас нэг өөр асуудал юм гэж боддог. Өөрөөр хэлбэл: Сурагч баримлын шавартай адил түүнийг нухаж буй хүмүүс багш нар эцэг эхчүүд юм. Энэ олон гар хэр зэрэг чадвартай уран байна төдий чинээ төгс төгөлдөр уран баримал болох болно.

Ангийн нөхцөл байдлыг өөрчлөх

Сурагчид :

Сонссон зүйлийнхээ 20%

Харсан зүйлийнхээ 30%

Нүдээр харж, чихээр сонссон зүйлийнхээ 50%

Нүдээр харж, чихээр сонсож, үгээр илэрхийлж, гараар хүрсэн зүйлийнхээ 90%-ийг тогтоодог. Тэгвэл анги танхим нь жинхэнэ утгаараа суралцахад зориулсан орчин байх ёстой.

Сурагчдын сургуулийн гадуурх амьдрал нь сургуульдаа татагдахаар анги танхимаа тохижуулсан байх хэрэгтэй.

Ангид нууц зүйл байх ёсгүй. Багш сурагчийн харилцаа нээлттэй, уян хатан байх ёстой.

Анги дүүргэлтэнд анхаарах хэрэгтэй.

Сурагчдад эхлээд өөрсдийгөө, дараа нь ангиа, дараа нь сургуулиа хайрлахыг сурга. Тэгвэл тэднийг зөнгөөр нь орхиж болно. Ингэснээр тэд хичээлдээ дуртай болж жинхэнэ амжилтанд хүрнэ.

Ангид тогтоох дүрэм журам

Дүрэм тогтооно гэдэг нь сурагчдын эрх чөлөөг хязгаарлана гэсэн үг биш харин хүний эрхийг чөлөөтэй байлгаж харилцан бие биенээ ойлгон хүндэтгэж эрхээ эдлэхийг хэлнэ.

Ангид дүрэм журам тогтоох нь хамтарч ажиллах сэтгэлгээг бий болгоход чухал ач холбогдолтой.

Ангийн зорилгыг сайн тодорхойлж түүнд нийцүүлэн дүрэм журмаа бэлтгэж сурагчиддаа сайн ойлгуулсан байх хэрэгтэй юм.

Дүрэм журмаа гаргахдаа цөөхөн заалттай, ойлгомжтой, хялбар байвал илүү үр дүнд хүрнэ.

Ш Хэрвээ хүүхэд шүүмжлүүлж өссөн бол бусдыг доромжлож, шүүмжилж сурна.

Ш Хэрвээ хүүхэд өс хонзонтой, өшөө хорсолтой орчинд өссөн бол хэрүүл зодоон сурна.

Ш Хэрвээ хүүхэд доромжлуулж, дээрэлхүүлж өссөн бол ичиж зовохыг сурна.

Ш Хэрвээ хүүхэд байнга ичиж, эмээж хүмүүжсэн бол өөрийгөө буруутгахыг сурна.

Ш Хэрвээ хүүхэд хүлцэнгүй орчинд өссөн бол тэвчээртэй байж сурна.

Ш Хэрвээ хүүхэд дэмжиж, туслуулж өссөн бол өөртөө итгэж сурна.

Ш Хэрвээ хүүхэд магтуулж, таалуулж өссөн бол сайшааж суран.

Ш Хэрвээ хүүхэд эрхээ хүндлүүлж өссөн бол эрх тэгш байхыг сурна.

Ш Хэрвээ хүүхэд итгэж, найдаж өссөн бол сүсэг бишрэлтэй байж сурна.

Ш Хэрвээ хүүхэд хүлээн зөвшөөрүүлж, зөвтгүүлж өссөн бол өөрийгөө хайрлаж сурна.

Ш Хэрвээ хүүхэд найрсаг, нөхөрсөг гэр бүлд өссөн бол жаргалтай байж сурна. (анги удирдах шинэ арга барил - 2001)

Сурагчдыг нэрээр нь дууд. Тэгвэл таны нэр хүнд өснө. Өөрөө хэлбэл сурагчдыг нэрээр дуудах нь тэднийг үнэлж хүндэтгэж байгаагийн шинж юм.

Ангийг нөлөө бүхий, үр дүнтэй сайн удирдахыг хүсвэл тухайн ангийн удирдах чадвартай сурагчидтай ойр дотны харилцаа тогтоох хэрэгтэй. Эхлээд ангид манлайлдаг сурагчдын сэтгэхүйг сайн ойлгох хэрэгтэй. Тэднийг үнэлж, тэдэнд нөлөөлөх арга замыг хайж олох хэрэгтэй.Ингэхийн тулд удирдагч сурагчидтай сайн харьцаж, тэдний сонирхсон зүйлийг олж, тэр чиглэлд хамтран ажиллавал тэднийг татах юм. Ангийн даргад эсвэл хамгийн сахилгагүй хүүхдэд өөрийгөө зөвшөөрүүлсөн багш бусад сурагчдад ч гэсэн амархан нөлөөлж чадна.

Ангид урамшуулал, шийтгэлийг нөлөөтэй бөгөөд тэнцвэртэй хэрэглэх хэрэгтэй.Шийтгэлийн зорилго нь хүүхдийг зовооход биш буруу зөрүү зүйл хийхгүй байх хэрэгтэй гэдгийг ойлгуулахад оршино.

Багш сурагчдаасаа тусламж авч байх хэрэгтэй. Үүнийгээ ч сурагчдад ойлгуулах хэрэгтэй.Ингэвэл би бүхнийг мэднэ та нар юугаа мэддэг юм бэ? гэсэн хандлагыг өөрчилж өөрийгөө хүндлүүлэх байр суурь чинь нэмэгдэнэ.

Ангидаа багш та өөрөө ч гэсэн үүрэг хариуцлагатай бай!

Сурагчдаа бүү шүүмжил. Тэдийг хаана ч бүү доромжил. Хүнийг хэр зэрэг доромжилно өөрөө түүний өмнө төдий чинээ дорд үзэгдэнэ.

Гэр бүлийн харилцаа хүүхдийн хөгжилд ихээхэн нөлөөлдөг гэдгийг эцэг эхчүүдэд ойлгуулах нь хамгийн гол асуудал юм. Эцэг эхчүүдэд сайн эцэг эх ямар байх талаар семинар зохиож туслах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл: Сурагчийн эцэг эх ямар байх ёстой вэ? Үүнд хүрэх арга зам юу вэ? Хүүхдийн хөгжил, нас, сэтгэл зүй, нийгмийн хөгжил, хүүхдийг таних арга барил гэх мэтийн сэдвээр сургалт явуулах нь үр дүнтэй болно. Хичээлийн жилийн эхэнд сургууль, ангийн дотоод дүрэм журмыг эцэг эхчүүдэд заавал танилцуулах хэрэгтэй. Үүнийг мэдэж авсан эцэг эхчүүд хүүхдээ илүү сайн удирдаж чадна гэж бодож байна.

Хамтран сурч буй хүмүүст өгөх 10 Зөвлөгөө

Идэвхтэй сургалтын хамгийн үр дүнтэй аргуудын аргуудын нэг нь ангийн сурагчдыг хос хосоор нь ажиллуулах явдал юм. Хосууд богино хугацаанд биелүүлэх бага хэмжээний даалгаврууд, эсвэл нилээд их цаг зарцуулах даалгарыг хийнэ. Та үйл ажиллагааны зохих шатанд нь хосуудад дараах зөвлөгөөг өгөөрэй.

1. УНШ: Бие биенийхээ бичсэн зүйлийг унш, шүүмжил хяна.
2. ЯРИЛЦ: Уншсан зүйл болон үзсэн киноныхоо талаар хоорондоо ярилц.
3. ХЭЛЭЛЦ: Бие биенийхээ бичсэн товч тэмдэглэлийг уншиж, хэлэлц.
4. АСУУЛТ ТАВЬ: Уншихаар товлосон Зүйлийнхээ талаар бие биендээ асуулт тавь.
5. ДАВТ: Бие биенийхээ ярьсан зүйлийг давт.
6. ХЯНАН ЗАСВАРЛА: Ярилцлагын удирдаж байгаа багшид тавих асуултаа дахин хянаж оновчтой болго.
7. АНАЛИЗ ХИЙ: Асуудлын тохироо нөхцөл, дасгал, туршилт ажилд хамтран анализ хий.
8. ШАЛГА: Бие биенийгээ шалга.
9. ХАРИУЛ: Багшийн тавьсан асуултад хариул
10. ХАРЬЦУУЛ: Хичээл дээр тэмдэглэсэн зүйлээ харьцуул.

Сурагчдын хүсэл сонирхлыг илрүүлэх 10 асуулт

Сурагчдын хэрэгцээ, хүсэл сонирхлыг илрүүлэх олон арга бий. Хэрэв та

сурагчдынхаасаа сонирхол, хэрэгцээг үнэхээр илрүүлж чадвал хичээлээ

заах арга хэлбэрээ зөв сонгох боломж олдоно. Үүний тулд та дараах

асуултуудыг ашиглаж болно.

Та яагаад энэ ангид сууж байгаа юм бэ? Та энд яах гэж ирсэн бэ?

Энэ хичээлтэй холбоотой ямар асуудал таны сонирхлыг татаж байна вэ?

Ямар мэдээлэл авах, юу чаддаг болох Зорилгоор та энэ хичээлийг үзэх гэж байна вэ?

Ямар мэдээлэл Зөвлөмж, чадвар танд хэрэггүй, илүүц зүйл шиг санагддаж байна вэ?

Энэ хичээлээсээ ямар зүйлийг та хасах хэрэгтэй гэж үзэж байна вэ? Түүнээсээ хамгийн гол нэг зүйлийг хэлнэ үү.

Энэ хичээлийг үзэх хүсэл сонирхол чинь юу вэ? Таны санааг юу зовоож байна вэ?

Энэ хичээл таны хэрэгцээ шаардлагад нийцэж байна уу?

Та ямар мэдлэг чадвар, дадлыг эзэмших хэрэгтэй гэж бодож байна вэ?

Энэ хичээлээс таны хүлээж буй зүйл юу вэ?

Өмнө үзэж байсан хичээлээс энэ сэдвийн талаар та юу мэдэж авсан бэ?

Эцэг эхийн хурал

  1. Эцэг эхийн хурлыг хэдийд хийх боломжтойг судлана.
  2. Хурлын зарлалыг 3-5 хоногийн өмнө хүргүүлнэ.
  3. Хурлаас 30-40 минутын өмнө ирж хурлын бэлтгэлийг хангана.
  4. Түрүүлж ирсэн эцэг эхтэй ганцаарчлан ярилцах буюу сурган хүмүүжүүлэх зөвлөмж уншуулж болно.
  5. Ирцийг бүртгэнэ.
  6. Зохион байгуулалтын асуудал хэлэлцэх
  7. Хурлын хэлэлцэх асуудлыг танилцуулна.
  8. Анги удирдсан багшийн мэдээлэл
  9. Санал хүсэлт
  10. Саналт хүсэлтийн хариултыг зохих түвшинд өгөх
  11. Хэлэлцсэн асуудалд шийдвэр гаргах

Хүүхдүүдтэйгээ ойр дотно,тэднийг ойлгож ажиллаж байгаа багш таны амжилтын үүд ямагт нээлттэй байна.

Анги удирдсан багш та цаг наргүй ажилладаг атлаа, түүндээ хэзээ түүртдэггүй, хүүхдийн төлөө хайр итгэтгээ зориулан золиослогчид

Багш аргамаг хүлгийн уяач биш гэлээ хүнээр хүн хийх их ухааны алдарт уяачид. Уяач уяачдаа эргэх дөрвөн улирлын ээлж халаагүй уяачид юм шүү.
Ангилал: Бусад | Хичээл нэмсэн: Xopboo (2011-01-23)
Үзсэн: 5825 | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
ComForm">
avatar