Бямба, 2024-05-11, 8:37 PM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нvvр хуудас » Хичээл

Нийт каталогт: 72
Харуулсан: 41-50
Хуудас: « 1 2 3 4 5 6 7 8 »


Нэгэн ядуу гуйлгачин өвгөн ганц сармагчинтай байжээ. Тэр хоёр үүгээр түүгээр холхиж энд тэнд явж өвгөн гуурсан бишгүүр үлээн тоглож, сармагчин бүжиглэж янз бүрийн хошин үзүүлбэр харуулна. Дараа нь сармагчин өвгөний малгайг тосон үзвэр харахаар цугларсан хүмүүсийн хоорондуур гүйж шидэж өгсөн хэдхэн  зоосыг нь авна.
Вьетнам | Үзсэн: 1824 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-01-06 | Сэтгэгдэл (3) Дэлгэрэнгүй>>>


Хан хүмүүний есөн их бэлгийн нэг нь "Түшиг сайн өрлөгүүд” хэмээн "Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх”-нээ өгүүлжээ. Чингис хаан нэгэн удаа "Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвөн нохдоо зорьсон газраа илгээж, Боорчу, Мухули, Борохул, Чулуун баатар эд дөрвөн хүлгүүдээ дэргэдээ авч, хатгалдах өдөр болбоос Жүрчидэй, Хуйлдар хоёрыг Урууд, Мангудтайгаа урдаа байгуулваас бүгд сэтгэлээ амруулах бөлгөө би” хэмээсэн гэж "Монголын нууц товчоо”-нд бичсэн буй. Үнэхээр ч төрийн итгэлт түшээ баатад, ноёдгүй байх аваас хэдий аугаа ч гэлээ ганц хаан юу болохсон билээ.
9 - н өрлөг | Үзсэн: 10484 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-01-05 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>


Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай дархан энэ жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй Зэлмэ хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.
9 - н өрлөг | Үзсэн: 2102 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-01-05 | Сэтгэгдэл (3) Дэлгэрэнгүй>>>



Компьютерийн програм хангамжид гарсан алдаанаас болж компьютер гацах явдал бол юу ч биш. Тэр алдаануудаас болж машин тэрэг эвдэрч, пуужин дэлбэрч, хvмvvс амь vрэгдэх нь хамгийн аймшигтай бєгєєд харамсалтай хэрэг юм. 1945 онд Harward Mark 2 компьютерийн корпусан дотор инженерvvд цагаан эрвээхэй олсон нь тvvхэн дэхь хамгийн анхны компьютерийн bug байжээ. Инженерvvд єєрсдийн тэмдэглэлдээ "bug олсон” гэж бичсэн бєгєєд энэ цагаас хойш компьютерийн алдааг bug (bug – англиар шавьж хорхой гэсэн утгатай) гэх болжээ. Тоон технологи бvхий тєхєєрємжvvд дэлгэрэх тусам bug-ууд ч бидний амьдралд улам нэвтэрсээр. vvрэн телефон, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашин гээд эргэн тойронд биднийг хvрээлдэг. Ихэвчлэн bug-уудын хор хохирол бага байдаг боловч зарим тохиолдолд асар их эдийн засгийн хохирол учруулж, эрдэнэт хvний амь насыг авч оддог билээ. Wired сэтгvvл нэг бvтэн дугаараа энэ сэдэвт зориулж, хvн тєрєлхтєнд хамгийн их хор хохирол учруулсан 10 bug-ийг нийтэлсэн байна.

Мэдээ мэдээлэл | Үзсэн: 879 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-01-04 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>


Эрт урьд цагт ганц хүүтэй өвгөн эмгэн хоёр байжээ. Гэтэл хүү нь нэг өдөр гэнэт мэдээ чимээгүй алга болчихож гэнэ. Эцэг эх хоёр ганц хүүгийнхээ хойноос санаагаар унаж үргэлж асууж сурагласаар байсан боловч огт сураг гарсангүй. Гурван жилийн дараа хүү нь гэнэт ороод ирж гэнэ. Эцэг эх хоёр бөөн баяр болжээ.
- Миний хүү гурван жил хаагуур хаагуур явж юу юу үзэж сурч ирэв? гэж асуужээ. Хүү,
- Би гурван жил олон газраар явлаа. Гурван зүйлийг сурлаа. Эхний нэг жилд нь үсэг бичиг сурлаа. Хоёр дахь жилд нь дуу дуулж хөгжим дарж сурлаа. Гурав дахь жилд нь шатар тоглож сурлаа гэж ...
Монгол ардын үлгэр | Үзсэн: 29944 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-01-04 | Сэтгэгдэл (4) Дэлгэрэнгүй>>>

Эрт урьд цагт гурван хүүтэй нэгэн тариачин өвгөн байжээ. Түүний ахмад хүү нь бусдыгаа бодвол даруу номхон, давжаа ядуу учир эцэг эх нь түүнийг өрөвдөх ажээ.
Нэгэн өдөр өвгөн хүүхдэдээ хэлсэн нь:
За хүүхэд минь, аавын чинь нас сүүдэр өндөр болж нар минь жаргах ойртжээ. Өвгөн аавынхаа өв залгаж голомт сэргээх хүүгээ зааж тогтоох цаг боллоо. Та нартаа би цөмд нь адилхан хайртай. Та нарын хэнийг ч гомдоохыг би хүсэхгүй. Ингэхээр та нар харь холын газар очиж аз жаргалаа туршиж ирцгээ. Та гуравт би зардал мөнгийг ав адилхан өгнө. Гурван жилийн дараа үнэт сайн эд агуурсаар хөрөнгө зоорийг хэн илүү базаасан нь миний голомт сахиж өв залгамжилан үлдэг гэжээ.
Отгон хүү: Ах ч аугаа их юм авчирна биз дээ? Хэмээн ууган ахыгаа дооглон егөөднө.
Гурван хүү мөнгөө аваад тал бүр тархан оджээ. Отгон хүү олон хүн бужигнасан нэг хотод очиж гэнэ. Харин ууган хүү хотод очсонгүй холын холыг зорьж хандсан зүгтээ явжээ. Тэр явсаар байтал тэнгис их далай мэт зах хязгааргүй үерлэн хальсан их мөрөнд тулж очоод харвал мөрөн голын цаана мөнх ногоон тайга, уудам их хөндий харагдана. Үржил шимтэй үзэсгэлэнт тэр нутагт очихыг хүсэвч гүүр байхгүй учир хэн ч тэнд очсонгүй, онгон эзгүй зэлүүд нутаг болжээ.
Япон үлгэр | Үзсэн: 1504 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-01-04 | Сэтгэгдэл (1) Дэлгэрэнгүй>>>

Эрт урьд цагт могойд нүд байсангүй. Түүндээ могой гуньж гутран уран гоё дуулдаг болсон төдийгүй өөрийнхөө дуу хоолойг магтаж бусдад зааж сургах гэж оролдох болсон ажээ.

Тэр цагт чийгийн хорхой маш соргог хурц нүдтэй байсан гэнэ. Гэвч өт хэлгүй учраас юу харсан үзсэнээ бусдад хэлж чадахгүй тарчилдаг байсан гэнэ. Хаврын нэгэн өдөр могой уран эелдгээр исгэрэн дуулж суутал Хүрэлзгэнэ хүрч ирээд:
За могой чи минь өвлийнхөө нойрноос сэрээд наранд ээж дулаацан дуулж байгаа вий? ... гэхэд Могой хариуд нь:
Нарны элчинд ээж би ч сайхан л байна. Харин эргэн тойрон ярилцахыг сонсвол "ямар сайхан бэ?...” гэж шагшин шуугих юм. Гэтэл би юу ч хараагүй болхоор даан ч гунигтай байна гэжээ.
Хонгор минь чи сонсож, сайхан дуу хоолойг бүхний хүртээл болгож чадвал чиний дууг нүдээр сольж авах амьтан хаа мундах вэ? гэхэд могой:
Тэр ч сонин үг байна. Харин түүнийг би яаж хийх билээ?
Надтай саяхан нэг чийгийн хорхой тааралдсан. Нүдээрээ чиний сайхан дуу хоолойг сольж авах юмсан гэж байна билээ.
Япон үлгэр | Үзсэн: 1355 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-01-04 | Сэтгэгдэл (1) Дэлгэрэнгүй>>>

Нэгэн бадарчин оройхон болсон хойно нэг айлд хүрч ирвэл тэр айл жасаагаа уншуулаад даллага авч их найр хийж байна гэнэ.
Бадарчин түүнийг үзээд "За даа! Хөгжилтэй сайхан найран дээр орж явчихдаг хэрэг” гээд үүргээ гадаа нь тавиад орох гэтэл:
"Замын муу бадарч байтугай залагдсанд нь зай алгаа” гэсэнд бадарчийн урам нь хугаран гэрийн хаяанд сууж "Найранд нь яаж орох вэ?” хэмээн бодож байтал нэг ямаа эврээрээ арагны оосор тээглүүлээд түүнээсээ болж туйлсанд тэр айлын хонь үргэн, зочдын морьд хулжин пижигнэсэнд бадарч сая аргыг нь олж гэрийн гаднаас:...
"Хүүе! Чоно! Чоно!” гэж хашгирсанд гэрийн дотор найрлаж байсан хүмүүс цөм сандран гарч хонь мал морь тэмээнийхээ хойноос гүйлдэж гэнэ.
Бадарчны үлгэр | Үзсэн: 1065 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-01-04 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>


Нэг гүрний хаан ан гөрөө хийж яваад төөрч хэд хоног хоол ундгүй явж байгаад нэг овоохойд очжээ. Овоохойд ганц бие эмгэн байж. Тэр эмгэн усанд шар будаа чанаж өгчээ. Тэр нь хаанд хүн болсоор идэж үзээгүй амттай хоол байжээ
Монгол ардын үлгэр | Үзсэн: 1668 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-01-04 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>


sonsood vzeeerei dajgvi duu bas vgteigee
Гадаад | Үзсэн: 848 | Нэмсэн: tamiraa63 | Н.Огноо: 2011-12-27 | Сэтгэгдэл (1) Дэлгэрэнгүй>>>