Ням, 2024-04-28, 8:50 AM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нvvр хуудас » Хичээл

Нийт каталогт: 72
Харуулсан: 11-20
Хуудас: « 1 2 3 4 ... 7 8 »

Жаргалант сумын биеийн тамирын багш
Э. Алтанцоож - 40 минутын хичээлийг оруулав
 
Үндэсний бөхийн барилдаан нь олон зуун жилийн түүхэн уламжлалтай, үндэсний шинж чанарыг агуулан хөгжиж ирсэн гүн гүнзгий утга учир дэг жаяг бүхий наадмын нэг төрөл юм. Монгол овогтны бөхийн барилдааны түүхэн хөгжилд:
· Монголчуудын бух барилдаан
· Халх бөхийн барилдаан
· Өвөрмонголын барилдаан гэж байсан бөгөөд эдгээр барилдаанууд нь адил төстэй болон ялгаатай зүйлүүдтэй.
Адил төстэй зүйлүүд нь:
  • Бөхчүүдийн өмсгөл
  • Дэвээ шаваа
  • Бөхийн засуул, хөлийн цэц
  • Барилдах талбай
Ялгаатай зүйлүүд нь:
Бөхийг унасанд тооцох хэлбэрүүд нь өөр. Тухайлбал:
· Бух барилдаанд-далаар нь шороодуулан хөдөлгөөнгүй дарах
· Халх барилдаан  - толгой, өвдөг, тохой, бүх биеэр шороодуулах
· Өвөрмонгол барилдаан – хоёр гар газарт хүрэх буюу өвдөг тохой бүх биеэр шороодуулах
 
Монголчууд хэн нэгэн барилдсан, ноцолдсон хүнийг бөх гэж нэрлэж байгаагүй. Харин эрүүл чийрэг, хүч тэнхээ ихтэй, хурц хараатай, бусдын мэхийг хариулж чаддаг, ов мэхтэй, залирхаг хурдан шаламгай, эцэж цуцахгүй, биеийн гадаад үзэмжээр бахдам барилдааны дэвэлтийг үзэсгэлэнтэй сайхан хийдэг, эрдэмд чадалтай барилдаачдыг нэрлэдэг.
Технологийн сан | Үзсэн: 4027 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2015-06-14 | Сэтгэгдэл (1) Дэлгэрэнгүй>>>

Зорилго:

Сурагчдыг түвшингээр нь үнэн зөв үнэлэх

Технологийн сан | Үзсэн: 1075 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2015-06-14 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
 
Сар/өдөр Цаг Хичээл
06 дугаар сарын 14 12:00-13:40 Монгол хэл бичиг
06 дугаар сарын 16 10:00-11:20 Орос хэл
13:00-14:40 Хими
16:00-17:20 Англи хэл
06 дугаар сарын 17 08:30-09:50 Монгол Улсын түүх
11:30-13:10 Математик
14:30-15:50 Биологи
17:00-18:20 Монгол хэл
06 дугаар сарын 19 08:00-09:40 Физик
11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг
14:20-15:40 Газарзүй
Бусад | Үзсэн: 992 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2014-02-10 | Сэтгэгдэл (1) Дэлгэрэнгүй>>>

Эрт урьдын цагт Энэтхэгийн нэгэн ус түгээгч хоёр хувинтай дамнуургаар ус зөөдөг байжээ. Харин хоёр хувингийн нэг нь цоорхой бөгөөд усных нь тал асгарчихаад хүрдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичиж, харин бүтэн хувин нь өөрөөрөө ихэд бахархадаг байв. Иймэрхүү байдлаараа бүтэн хоёр жил үргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгүй:

-Эзэнтэн минь, би өөрөөсөө ихэд ичиж байна. Мөн танаасаа уучлалт гуйхыг хүсч байна гэжээ.

-Яагаад? гэж усчин асуухад,

-Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дөнгөж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мөнгөө бүгдийг нь авч чаддаггүй шүү дээ гэхэд усчин хариуд нь:

-Чи буцах замдаа замын хажуу талын цэцгүүдийг хараарай гэв.

-Цоохой хувин буцахдаа замаа хартал үнэхээр сайхан цэцгүүд ургасан байлаа. Гэсэн хэдий ч хүрэх газраа иртэл бас л тал устай байсан тул усчинаас дахин уучлал гуйв. Тэгэхдэ усчин цоорхой хувингаасаа: "Замын хажууд зөвхөн чиний талд цэцгүүд ургасан, харин нөгөө хувингийн талд цэцэг ургаагүй байгааг ажиглав уу?” гэж асуугаад:

-"Үүний учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн үр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгүүд ургуулсан. 2 жилийн турш би энэхүү цэцгүүдийг түүж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгүүд байгаагүй бол түүний гэрт аз жаргал авч ирэхгүй байсан шүү дээ” хэмээн өгүүлэв.

Философи, аффоризм | Үзсэн: 840 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2013-10-22 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

Та компьютерийг анхлан суралцаж байна уу? Та тэд юу хийдэг болон яагаад түүнийг ашиглах хэрэгтэй юм бэ гэж гайхаж байна уу? Тавтай морил! Та эдгээр мэдээллийг авах зөв газраа ирсэн байна. Энэ өгүүлэл нь компьютерийн тухай тойм ойлголтуудыг өгнө: Тэд юу юм, тэдгээрийн төрлүүд болон тэдгээрээр та юу хийж чадах.

Үйлдлийн систем | Үзсэн: 3474 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2013-05-01 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

2. Суралцагчдад бие махбод, сэтгэл санааны шийтгэл үзүүлэхийг хориглосон заалтууд

 

"Бүү ай, танд ямар ч сурагч эрхлэхгүй, Хэн ч толгой дээр чинь гарахгүй. Хайрладаг хүнээ гомдоохыг хүсдэг хүн байдаг гэж үү

Алишан Капаклыкаяа

Багш | Үзсэн: 4729 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2013-04-29 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

#include<stdio.h>

int main(){

    int a=5,b=10;

    //Үйлдэл нэг
    a=b+a;
    b=a-b;
    a=a-b;
Алгоритм | Үзсэн: 1047 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2013-04-03 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг үг байдаг даа. Ийм учраас Microsoft excel - ийн тухай цуврал хичээлийг бэлтгэхээр шийдлээ. Өдөрт нэг хичээл

      
Танилцуулга:
Бидний өдөр тутмын амьдралд олонтой тааралддаг тоон мэдээллийг математик статистикийн аргыг ашиглан үр ашигтай боловсруулахад зориулагдсан програм.
Өнөөдөрийн хичээлээр:
1. Range:
2. Formulas and functions

Microsoft office | Үзсэн: 2141 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-12-03 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

Windows system key combinations
·        F1: Тусламж
·        CTRL+ESC: Start menu - г нээх Мөн цонх товчийг дарж болно
·        ALT+TAB: Нээлттэй байгаа программуудын хооронд шилжих
·        ALT+F4: Программаас гарах
·        SHIFT+DELETE: Сонгогдсон зүйлсийг устгах / Хогийн савад орохгүй/
·        Windows Logo+L: Компьютерийг түгжих (without using CTRL+ALT+DELETE)
Үйлдлийн систем | Үзсэн: 1682 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-12-02 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

Хэрэв та ширээний компьютер ашигладаг бол тэнд "компьютер" гэж нэрлэгдсэн ямар нэг тусдаа хэсэг байхгүй болохыг анзаарсан байх. Компьютер нь хамтдаа ажилладаг олон бүрдэл хэсгүүдийн систем юм. Та хүрч эсвэл харж чадах биет бүрдэл хэсгүүдийг хамтад нь техник хангамж гэж нэрлэдэг. (Нөгөө талаас програм хангамж нь зааварчилгаа эсвэл програмыг төлөөлөх ба төхөөрөмж ямар үйлдэл хийхийг хэлж өгдөг.

Дараахь зурагт ширээний компьютерийн системийн хамгийн түгээмэл төхөөрөмжүүдийг харуулав. Таны систем арай өөр харагдаж байж болох ч эдгээр бүрдэл хэсгүүд байгаа нь гарцаагүй. Зөөврийн компьютер нь үүнтэй ижил хэсгүүдтэй боловч тэдгээрийг тэмдэглэлийн дэвтрийн хэмжээтэй нэг багцанд нэгтгэсэн байдаг.

Үйлдлийн систем | Үзсэн: 5889 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-10-22 | Сэтгэгдэл (1) Дэлгэрэнгүй>>>