Бямба, 2024-04-27, 8:10 PM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нvvр хуудас » Хичээл

Нийт каталогт: 72
Харуулсан: 21-30
Хуудас: « 1 2 3 4 5 ... 7 8 »

Хичээл юунд хэрэгтэйг ойлгосон хүүхэд л онц сурч чадна. Хүүхэд бүр том болохдоо маш мундаг хүн болно доо гэж мөрөөддөг. Босс, онгоцны нисгэгч, дуучин, жүжигчин гээд л. Бас хүүхэд бүр том болоод ийм тийм гэр орон, ажил хувцас хунар, машинтай болно гэж хүсч яваа. Хүн хүссэн зүйлсээ юугаар авах вэ?

Сурагч | Үзсэн: 2751 | Зохиогч: "Яаж онц сурах вэ?" номноос | Нэмсэн: london | Н.Огноо: 2012-08-05 | Сэтгэгдэл (1) Дэлгэрэнгүй>>>

 

Сурагч | Үзсэн: 1350 | Зохиогч: Э.Дуламсүрэн | Нэмсэн: london | Н.Огноо: 2012-05-21 | Сэтгэгдэл (2) Дэлгэрэнгүй>>>


Фүжи уул нь Яманаши муж болон Шизүока мужийн заагт оршдог Японы хамгийн өндөр бөгөөд бүх талаасаа адилхан хэлбэртэй харагддаг тэгш хэмээрээ алдартай уул билээ. Өндөр нь далайн түвшнээс дээш 3776 метр, баруунаас зүүн тийш 35 километр, хойноос урагш 38 километр сунаж тогтсон уул юм. Фүжиг галт уул гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл хамгийн сүүлд Хоэйгийн 4-р он буюу 1707 онд оргилж байжээ.

Олимпиад бэлтгэгчдэд | Үзсэн: 1205 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-05-13 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

Амьсгалсан агаар минь хорт хий болдгийг

Араа шүднээс минь соёо цухуйдагийг

Харсан бүхэн минь хальс болдгийг

Хүрсэн болгон минь хөгцөрдөгийг

Үг болгон минь үхэл дагуулдагийг

Үе мөч минь өрөөл болгодогийг

Үсний минь ширхэгүүд өргөс болдогийг

Үйлдэл бүхэн минь хярааж зовоодогийг

Гар минь илднээс хурцыг

Гавал минь яаж ажилладагийг

Хөл минь хүрэхгүй газаргүйг

Хөндөлссөн бүхэн хэрхэн устдагийг

Зүүд минь ямар совинтойг

Зөн минь яаж биелдэгийг

Хараал минь хэр хол тусдагийг

Харын хүч надад яаж хурдагийг

Нүдээрээ хараагйү болохоор

Нүүрээрээ тулаагүй учраас

Хүмүүс мэдэхгүй л байна даа

Хүүхэд ийм дээрээ л хөөрхөн.

Баатарын Галсансүх "Бурханд хэлэх зөвлөгөө" постпанк шүлгүүд

Монгол зохиолчдын | Үзсэн: 981 | Нэмсэн: london | Н.Огноо: 2012-04-14 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>


Таны мэдэх ёстой 10 вэб хуудас, өөрт хэрэгтэй бүх мэдээллүүдээ нэг дороос олох боломжтой.
Мэдээ мэдээлэл | Үзсэн: 2662 | Нэмсэн: london | Н.Огноо: 2012-04-14 | Сэтгэгдэл (2) Дэлгэрэнгүй>>>

Дмитрий Иванович Менделеев



Дмитрий Иванович Менделеев нь 1834 оны 2-р сарын 8-нд Тоболск-д төрж, 1907 онд Санкт-Петербургт нас баржээ. Тэрээр химич болон зохион бүтээгч байсан ба химийн үелэх системийг анх зохиож байв. Үелэх системд хувь нэмрээ оруулж байсан хүмүүсээс ялгарах түүний амжилтын онцлог нь, тухайн үед нээж илрүүлээгүй байсан элементүүдийн шинж чанарыг тодорхойлж чадсан явдал юм. 

Сонирхолтой хими | Үзсэн: 1608 | Нэмсэн: london | Н.Огноо: 2012-04-14 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

                          Үндэс


Үндэс – энэ бол ургамлын газар доорх хэсэг бөгөөд ус болон бодисыг сорж авах үүргийг гүйцэтгэдэгээс гадна ургамлыг хөрсөнд бэхлэх үүрэгтэй. Үндэс нь ургамлын ургал эрхтэний нэг юм. Үүнээс гадна, үндэс нь шим тэжээлийн бодисыг нөөцлөн хадгалах, ургал үржлийн үүргийг гүйцэтгэх, бусад организмуудтай холбогдох (симбиоз) зэрэгт чухал үүрэгтэй.



Ургамал | Үзсэн: 6581 | Нэмсэн: london | Н.Огноо: 2012-04-14 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>

Амьд организмын найрлаганд ордог бүх органик бодис дотроос бүтцээрээ хамгийн нийлмэл нь уураг байдаг. Эдгээр бодисыг анх Н. Мульдер 1838 онд Протеин гэж нэрлэсэн бөгөөд энә protos -анхдагч гэсэн утгатай грек үгээс гаралтай юм. Уургийн чухал бүрэлдэхүүн элементүүд болон тэдгээрийн тоон харьцааг химийн задлан шинжилгээний аргаар тодорхойлоход С-50.0-54.4%, Н-6.5-7.3%, 0-21.5-23.5%, 0-17.0%, S-0.3-2.5%, байдаг бөгөөд уургийн найрлагад фосфор, йод, төмөр, цахиур болон бусад олон элемент маш бага хэмжээтэй илэрдэг. Уургийн найрлага дахь азотын хэмжээ хамгийн тогтмол (16%) байдаг онцлогтой бөгөөд үүнд тулгуурлан аливаа биологийн объектын уургийн агууламжийг түүнд орсон азотын хэмжээгээр тодорхойлдог.Уургийн химийн найрлагыг төрөл бүрийн аргаар, түүний дотроос гидролизын аргаар судалдаг. Уургийг хүчил, шүлт эсвэл протеолитик ферментийн оролцоотойгоор гидролизод оруулан амин хүчлийн холимог болгон задалдаг. Үүгээр уураг нь 20 гаруй амин хүчлээс тогтдог  болох нь тогтоогдсон байна.

Төрөхдөө би
Түмэн өнгийн цэцгэн дунд
Түм буман оддын дор төрсөн
Иймээс л би

Баян хангайг ааваа хэмээн
Бас их говийг ээжээ хэмээн бодож явдаг юм
Цэвэр сайхан агаартай нь амьсгал нэгтэй юм
Цэцэг навчтай нь амь нэгтэй юм
Цэлмэг гол мөрөнтэй нь сэтгэл нэгтэй юм
Цэлгэр уудам талтай нь бодол нэгтэй юм

Монгол | Үзсэн: 6579 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-03-04 | Сэтгэгдэл (3) Дэлгэрэнгүй>>>


Анхаар! Энэхүү бичгийг уншилгүйгээр шалгалтанд битгий ороорой! Яагаад гэж үү? Уншаад ойлгох болно… Хүн төрөлхтөн доорх гурван зүйлийн ач тусыг алдсаныхаа дараа л ойлгодог. Тэгвэл эдгээрийн хэр чухал зүйлс болохыг хугацаанд нь ойлгож, зөв ашигласанаар хүн амжилтанд хүрэх бүрэн бололцоотой болох юм. Эрүүл мэнд, цаг хугацаа, залуу нас. Цаг хугацаагаа хэрхэн зөв ашиглах, шалгалт шүүлгэнд бэлдэхдээ юуг голлон анхаарахыг дараах сэдэвт өгүүлнэ.
Мэдээ мэдээлэл | Үзсэн: 1330 | Нэмсэн: Xopboo | Н.Огноо: 2012-02-14 | Сэтгэгдэл (0) Дэлгэрэнгүй>>>