Лхагва, 2024-04-24, 1:04 PM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Хими » Химийн элементүүдийн тухай

Уураг
Амьд организмын найрлаганд ордог бүх органик бодис дотроос бүтцээрээ хамгийн нийлмэл нь уураг байдаг. Эдгээр бодисыг анх Н. Мульдер 1838 онд Протеин гэж нэрлэсэн бөгөөд энә protos -анхдагч гэсэн утгатай грек үгээс гаралтай юм. Уургийн чухал бүрэлдэхүүн элементүүд болон тэдгээрийн тоон харьцааг химийн задлан шинжилгээний аргаар тодорхойлоход С-50.0-54.4%, Н-6.5-7.3%, 0-21.5-23.5%, 0-17.0%, S-0.3-2.5%, байдаг бөгөөд уургийн найрлагад фосфор, йод, төмөр, цахиур болон бусад олон элемент маш бага хэмжээтэй илэрдэг. Уургийн найрлага дахь азотын хэмжээ хамгийн тогтмол (16%) байдаг онцлогтой бөгөөд үүнд тулгуурлан аливаа биологийн объектын уургийн агууламжийг түүнд орсон азотын хэмжээгээр тодорхойлдог.Уургийн химийн найрлагыг төрөл бүрийн аргаар, түүний дотроос гидролизын аргаар судалдаг. Уургийг хүчил, шүлт эсвэл протеолитик ферментийн оролцоотойгоор гидролизод оруулан амин хүчлийн холимог болгон задалдаг. Үүгээр уураг нь 20 гаруй амин хүчлээс тогтдог  болох нь тогтоогдсон байна.

Амин хүчил ба пептид.


20 өөр а-амин хүчил нь судалгааны материалаас хамааралгүй бүх уургийн анхдагч бүтцийн бүрэлдэхүүн хэсэг байдаг. Эдгээр тус бүрдээ өвөрмөц хажуугийн хэлхээ агуулдаг нь химийн бие даасан шинж олгодог. Уургийн  найрлаганд ордог бүх 20 амин хүчил нь наанадаж нэг карбоксилын бүлэг ба нэг амин бүлэг а-С-атомдаа агуулдаг нийтлэг чанартай байдаг.


Амин хүчлийн ерөнхий томъёо

Пролиноос бусад бүх амин хүчилд а-амин бүлэг нь чөлөөтэй буюу халагдаагүй байдаг. Амин хүчил бүр нэгэн өвөрмөц хажуугийн хэлхээ (гинж) буюу R-бүлэг агуулдаг. Полипептидийн ГИНЖ дэх амин хүчлийн найрлага, дарааллыг хялбар дүрслэхийн тулд амин хүчлүүдийг 3 үсгээс бүтсэн товчлолоор тэмдэглэдэг. Амин хүчилгүйгээр био катализатор фермент, гормон бүрэлдэн оршиж чадахгүй. Амин хүчлүүд пептидийн холбоогоор нэгдэж уургийн аварга том  гинжин молекул үүсгэнэ.


Пептидүүд

Организмд маш чухал үүрэгтэй инсулин, глюкагон, окситоцин, вазопрессин, мэт гормонууд болон глутатион, валиномицин, грамицидин А, тиреолиберин (пироглютамилгистидил-пролинамид), каллидин, брадикинин мэт олон тооны пептид байгаль дээр оршдог. Пептидүүдийг хроматографи, өндөр вольтын электрофорезын аргуудаар ялгадаг байна.

Пептидийг (эхлээд вазопрессин, окситоцин; дараа нь брадикинин) химийн сонгодог аргуудаар нийлэгжүүлэхэд гарц нь маш бага байсан тул олон тооны амин хүчлээс тогтсон урт пептидүүд нийлэгжүүлэх найдвар бага байжээ. Энә бэрхшээлийг Мерифильдийн боловсруулсан хатуу фазын синтезийн аргыг ашигласнаар давах болсон байна. Синтезийг нэг л саванд явуулах ба өгөгдсөн программ дагуу тодорхой хугацааны дараа зохих бодисыг нэмж өгөн бүтээгдэхүүнийг зайлуулдаг. Энә процесс нь дараах шатуудаас тогтдог. Үүнд:

  1. Полипептидийн гинжийн С-төгсгөлд орших ёстой амин хүчил уусдаггүй давирхайтай
    холбогдох
  2. Зохих урвалж ашиглан амин бүлгийг нь халхалсан хоёрдогч амин хүчлийг үе татагч
    агент болох дициклогексилкарбодиимидтэй хамт нэмэн өгөхөд пептид холбоо үүсэх
  3. Халхлагч бүлгийг хүчлийн үйлчлэлээр салгахад үүссэн хий байдалтай бүтээгдэхүүн
    зайлуулагдах
  4. Дараа дараачийн амин хүчлүүд пептид холбоог үүсгэн давирхай дээрхи полипептидийн
    гинж нийлэгжиж дуустал 2 ба 3-р шатууд давтагдах
  5. Үүссэн полипептид давирхайгаас ховхлогдох.

Процесс  хурдан бөгөөд гарц ихтэйгээр явагддаг. Нэг пептид холбоо үүсэхэд ~ 3 цаг зарцуулагддаг. Энэ аргаар инсулины 21 амин хүчлээс тогтсон А гинжийг 8 хоногт, 30 амин хүчилээс тогтсон В гинжийг 11 хоногт нийлэгжүүлж чадсан байна. Хамгийн гайхамшигтай нь 124 амин хүчлээс тогтсон рибонуклеазыг 18%-ийн гарцтайгаар нийлэгжүүлсэн байна. Энэ нь уургийн фазын синтезийн аргаар гарган авсан анхны фермент байлаа. Энэ ололт нь зөвхөн уургийн бүтцийн судалгаанд ч биш; иммунологи, вакцин үйлдвэрлэлт, бодисын солилцооны төрөлхийн эмгэгийг эмчлэхэд шинэ үеийг нээж өгсөн байна.

Рацемаци явагддаггүй нөхцлийг бүрдүүлэн физиологийн хувьд олон чухал пептидийг идэвхтэй хэлбэрээр нийлэгжүүлэн гаргаж авчээ. Үүний жишээ нь: окситоцин, вазопрессин, АКТГ, меланоцит эрчимжүүлэгч гормон болно. 1944-1954 онуудад пептидийг ялган авах, ангилах, бүтэц байгууламжийг тодорхойлох үндсэн аргачлалууд бий болжээ. Гэвч тэр үед амьд организмд маш бага хэмжээгээр 10-9 г, түүнээс бага агуулагдах бодисыг судлахад их бэрхшээлтэй байсан. 1977 онд P. C. Ллоу радиоиммунологийн аргыг физиологи, анагаах ухааны салбарт хэрэглэх болсоноор маш бага хэмжээтэй пептидүүдийг тодорхойлох боломжтой болжээ.




Source: http://Далайд дусал
Ангилал: Химийн элементүүдийн тухай | Хичээл нэмсэн: london (2012-04-14)
Үзсэн: 3470 | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
ComForm">
avatar