Пүрэв, 2024-04-25, 4:07 PM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Газар зүй » Олимпиад бэлтгэгчдэд

Фүжи уул - Mount Fuji

Фүжи уулын 800м орчим радиустай тогоог тойроод 8 оргил бий.

  • Кэнгаминэ - 3,776 m Японы хамгийн өндөр цэг
  • Хакүсандакэ - 3,756 m
  • Изүгадакэ - 3,740 m
  • Асахидакэ- 3,730 m
  • Сэйчигадакэ - 3,730 m
  • Мишимадакэ - 3,730 m
  • Күсүшидакэ - 3,720 m
  • Комагадакэ - 3,710 m


Түүнчлэн Такэторигийн үлгэрт гардгаар бол Фүжи уулын нэр нь үхэшгүй мөнхийн уул гэсэн утга бүхий Фүшисан гэдэг нэрнээс гаралтай гэдэг. Уг үлгэрийг товчлон хүргэе. Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь нэг удаа түлээнд явжээ. Ойн гүнд явж байтал нэг хулс модноос гэрэл цацарч байхыг олж үзээд очин цавчиж унагаавал дотор нь нэг хөөрхөн охин сууж байжээ. Ингээд өвгөн эмгэн хоёр охинтой болсон юмсанжээ. Өдөр хоног өнгөрч охин нь харсан хүн болгон дурламаар хачин сайхан хүүхэн болжээ. Ойр хавийн 5 залуу гэрлэх хүсэлт тавьсан боловч охин тэр болгонд бүтэшгүй даалгавар өгч залуусын сэтгэлийг гонсойлгож байлаа. Түүний тухай сураг хаанд хүрчээ. Хаан бас түүнтэй гэрлэхийг хүссэн боловч охин өөрийгөө сарнаас ирсэн, миний буцах цаг удахгүй болно гэв ээ. Хаан ч охиныг сар луу буцаалгахгүйн тулд хэдэн давхар хамгаалалт тавьсан боловч нэмэр болсонгүй, охин өсгөж өндийлгөсөн аав ээж хоёртоо баярласнаа илэрхийлэн хувцас хунар, мөнхийн ус өгөөд сар луугаа одно. Өвгөн эмгэн хоёр хайртай ганц охингүйгээрээ мөнх амьдраад ч яах билээ хэмээгээд өндөр уулын оройд асгаж орхино. Ийнхүү уг уулыг Фүши буюу үхэшгүй мөнхийн уул гэж нэрлэх болсон домогтой. Энэ нь явсаар Фүжи болсон гэдэг.

Ангилал: Олимпиад бэлтгэгчдэд | Хичээл нэмсэн: Xopboo (2012-05-13)
Үзсэн: 1204 | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэл: 0
ComForm">
avatar