Пүрэв, 2024-04-18, 5:07 PM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Үлгэр » Вьетнам

Сармагчин гуйлгачин хоёр
Нэгэн ядуу гуйлгачин өвгөн ганц сармагчинтай байжээ. Тэр хоёр үүгээр түүгээр холхиж энд тэнд явж өвгөн гуурсан бишгүүр үлээн тоглож, сармагчин бүжиглэж янз бүрийн хошин үзүүлбэр харуулна. Дараа нь сармагчин өвгөний малгайг тосон үзвэр харахаар цугларсан хүмүүсийн хоорондуур гүйж шидэж өгсөн хэдхэн  зоосыг нь авна.
Энэ өчүүхэн мөнгөөрөө талхны булан авч амь зуудаг байжээ. Орой болохоор хоночих оромж олдохгүй бол хонгил юм уу модны мөчир дор унтах нь олонтоо, хэд хэдэн өдөр хоосон суух бүр ч энүүхэнд гэлээ ч хүнд хүчир хатуу ширүүн энэ амьдралдаа тэр хоёр дасчихсан байна. Сармагчиндаа өвгөн маш их хайртай сармагчин амьдрахад нь туслахаас гадна түүндээ дасчихсан болохоор ийнхүү хайрладаг байжээ. Тэгээд бас янз бүрийн газар үзэх нь тэдэнд сонихон байдаг ажээ.
Нэг өдөр амьтны хүрээлэнгийн ойролцоо тоглолтоо үзүүлэхээр явжээ. Хашааны цаана янз бүрийн амьтан байгаа нь сармагчинд харагдаж гэнэ. Тэр амьтад дотор сармагчин ч олон байна. Тэд элбэг хангалуун хоолтой зарим нь унтаж, зарим нь сууж байв. Хайсны гадна өдий төдий хүүхэд зогсож тэдгээрийг ихэд сохирхон харцгаах аж. Энэ чинь ямар сайхан амьдрал вэ? над шиг тэнэж ядрахгүй үсэрч харайхгүй үзвэр үзүүлэхгүй тийн атал элбэг хангалуун хоол ундтай тайван сайхан унтаж байх юм. Атаархмаар сайхан юм бэ?
Би ч гэсэн тэдэнтэй нийлчих юмсан гэж сармагчин дотроо боджээ. Орой болохын үед сармагчин ядуу тэр өвгөнөө орхиж амьтны хүрээлэнд очиж бусад сармагчингуудтай хамт төмөр торон дотор аж төрөхөөр шийдлээ.
Тэгээд өвгөнийгөө унтаж байх хооронд  сэмээрхэн мөлхөж холдоод бушуухан гарч гүйсээр амьтны хүрээлэн хүрч нэг модноос үсрэн төмөр торон дотор ороод сармагчингуудтай хамт суучихав.



Тэнд цадатлаа сайн хооллож аваад дараа нь цэвэрхэн зузаан сүрэл дээр унтаад өгөв. Өглөө бостол хайсны гадаа олон хүүхэд зогсоод тэднийг харж байх юм. Сонин аж гэтэл төмөр тор нь өнөөх сармагчны санаанд огт нийцэхгүй байна гэнэ шүү. Эдний бүх амьдрал эндээ өнгөрдөг байх нь ээ тэгээд бас сайхан сэтгэлтэй ядуу гуйлгачин өвгөн минь гав ганцаараа яах болж байна вэ? би түүнд ямар их хайртай юм бэ? Тэгээд төмөр торноос шууд л үсэрч гараад өвгөнийгөө олохоор байдгаараа хурдан гүйв. Зовж шаналсан царайтай хотын гадна яахаа үл мэдэн сууж байгаа өвгөнийгөө оллоо. Ухасхийгээд өвөр дээр нь үсрээд суучихлаа. Сармагчинаа үүрд алдлаа гэж харамсан зовж байсан гуйлгачин өвгөн нулимс унаган түүнийг тэврэв. Баярласандаа хоёул цовхчин бүжиглэв.
Ядуу зүдүү ч гэсэн тэр хоёр сэтгэл хангалуун амьдарч байжээ. Сэтгэл хангалуун байхаас өөр баялаг гэж байдаггүй юм. Эрх чөлөө, хайр энэрэл бол хүний хувьд ч адгуусны хувьд ч дээд зэргийн аз жаргал байдаг нь энэ биз ээ.

Ангилал: Вьетнам | Хичээл нэмсэн: Xopboo (2012-01-06)
Үзсэн: 1819 | Сэтгэгдэл: 3 | Үнэлгээ: 5.0/2
Нийт сэтгэгдэл: 31 2 3 »
avatar
1 london • 9:53 PM, 2012-01-17
сармагчин нь эзэнээ сонгосон нь таалагдлаа
1-1 2-2 3-3
ComForm">
avatar