Ням, 2024-12-22, 7:49 PM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Шүлэг » Монгол зохиолчдын

Заримдаа

Заримдаа

Амьсгалсан агаар минь хорт хий болдгийг

Араа шүднээс минь соёо цухуйдагийг

Харсан бүхэн минь хальс болдгийг

Хүрсэн болгон минь хөгцөрдөгийг

Үг болгон минь үхэл дагуулдагийг

Үе мөч минь өрөөл болгодогийг

Үсний минь ширхэгүүд өргөс болдогийг

Үйлдэл бүхэн минь хярааж зовоодогийг

Гар минь илднээс хурцыг

Гавал минь яаж ажилладагийг

Хөл минь хүрэхгүй газаргүйг

Хөндөлссөн бүхэн хэрхэн устдагийг

Зүүд минь ямар совинтойг

Зөн минь яаж биелдэгийг

Хараал минь хэр хол тусдагийг

Харын хүч надад яаж хурдагийг

Нүдээрээ хараагйү болохоор

Нүүрээрээ тулаагүй учраас

Хүмүүс мэдэхгүй л байна даа

Хүүхэд ийм дээрээ л хөөрхөн.

Баатарын Галсансүх "Бурханд хэлэх зөвлөгөө" постпанк шүлгүүд



Source: http://"Бурханд хэлэх зөвлөгөө постпанк шүлгүүд" номноос
Ангилал: Монгол зохиолчдын | Хичээл нэмсэн: london (2012-04-14) E
Үзсэн: 1019 | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэл: 0
ComForm">
avatar