Хичээл
Нүүр хуудас » Хичээл » Шүлэг » Философи, аффоризм |
Эрт урьдын цагт Энэтхэгийн нэгэн ус түгээгч хоёр хувинтай дамнуургаар ус зөөдөг байжээ. Харин хоёр хувингийн нэг нь цоорхой бөгөөд усных нь тал асгарчихаад хүрдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичиж, харин бүтэн хувин нь өөрөөрөө ихэд бахархадаг байв. Иймэрхүү байдлаараа бүтэн хоёр жил үргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгүй: -Эзэнтэн минь, би өөрөөсөө ихэд ичиж байна. Мөн танаасаа уучлалт гуйхыг хүсч байна гэжээ. -Яагаад? гэж усчин асуухад, -Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дөнгөж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мөнгөө бүгдийг нь авч чаддаггүй шүү дээ гэхэд усчин хариуд нь: -Чи буцах замдаа замын хажуу талын цэцгүүдийг хараарай гэв. -Цоохой хувин буцахдаа замаа хартал үнэхээр сайхан цэцгүүд ургасан байлаа. Гэсэн хэдий ч хүрэх газраа иртэл бас л тал устай байсан тул усчинаас дахин уучлал гуйв. Тэгэхдэ усчин цоорхой хувингаасаа: "Замын хажууд зөвхөн чиний талд цэцгүүд ургасан, харин нөгөө хувингийн талд цэцэг ургаагүй байгааг ажиглав уу?” гэж асуугаад: -"Үүний учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн үр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгүүд ургуулсан. 2 жилийн турш би энэхүү цэцгүүдийг түүж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгүүд байгаагүй бол түүний гэрт аз жаргал авч ирэхгүй байсан шүү дээ” хэмээн өгүүлэв. | |
Үзсэн: 881 | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 0 | |