Танилцуулга
Main » 2011 November 3 » Жаргалантын сургууль9:05 PM Жаргалантын сургууль |
Жаргалантын сургууль
Үгийг Ш. Бадарч Аяыг С. Жаргалсайхан Тогоруу буцах хонгор намраар Сургууль биднийг жаргалд дуудаж Мөрөөдөл хүслийн минь жигүүр болсон Мөнгөн хонхтой эрдмийн уурхай Жаргалтай насны минь аяны харгуй Жаргалантын сургууль бидний сургууль бидний сургууль Алтан навчистай уйлж үдсэн Анхны яргуйтай инээж дуудсан Ухаант багшийн мэргэн сургуультай Ууган сургууль таныгаа дуулна Жаргалтай насны минь аяны харгуй Жаргалантын сургууль бидний сургууль бидний сургууль Алаг нүдний нулимсан дусалтай Алтан бэхтэй сурагчийн ширээ Эрдмийн дөрөөнд өргөж мордуулсан Эхийн сэтгэл шиг ээлтэй өргөө Жаргалтай насны минь аяны харгуй Жаргалантын сургууль бидний сургууль бидний сургууль |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |