Танилцуулга
Main » 2011 December 1 » Жаргалант сумын ЕББДСургуулийн товч танилцуулга11:18 PM Жаргалант сумын ЕББДСургуулийн товч танилцуулга |
Анх 1944 онд 18 сурагч, 1 багштайгаар сургалтын ажлаа эхэлсэн ба анхны захирлаар Б. Цэрэндорж ажиллаж байв. Манай сургууль 1957 онд 7-н жилийн, 1958 онд 10—н жилийн дунд сургууль болсон ба 1961 оноос Ардын Гэгээрлийн Яамны туршлага бааз болж өргөжин ерөнхий эрдмийн зэрэгцээ, трактор-комбайнчийн мэргэжил эзэмшүүлж төгсгөж байв. Ингэснээр Төв аймгийн хойт бүсийн төв сургууль болж өнгөрсөн хугацаанд 20000 гаруй хүн суралцан төгсчээ. Тус сургуулийг төгсөгчдийн дундаас Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ц.Цэрэн-Очир, О.Галт, Гавьяат эдийн засагч О.Дашдэндэв, гавьяат механикжуулагч Ц.Пагма, доктор Д. Бат-Очир, Шу - доктор Н. Алтансүх, Д. Ган-Эрдэнэ, яруу найрагч Ш.Бадарч, МУСГЗүтгэлтээн зохиолч Ц. Балдорж, дэлхийн шатрын холбооны мастер С.Отгонжаргал, ТУ – доктор С. Баттулга нарын олон арван алдартнууд төрөн гарчээ. Сургуулийн багш ажилчдаас төрийн одон медалиар 8 хүн, Ардын болосролын тэргүүний ажилтнаар 16 хүн , Монгол улсын гавьяат багшаар 1 хүн шагнагджээ. Тус сургууль нь Загдал багийн бага сургууль, Баянбулаг багийн 6-н жилийн сургалттай сургууль, Жаргалантын төвийн 12 жилийн сургуулиас бүрддэг. |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |