Танилцуулга
Main » 2011 December 5 » Дурсамж8:12 PM Дурсамж | |||
...Нартай хам амуу будаагаа Наян жил хураасан Надтай цуг эрдмийн үрийг Дөчин жил тариалсан Өвгөдий нь би цөмийг таних Өнөөгийн залуус намайг бүгд мэдэх Газар газраас хүмүүс зориод л ирдэг Гара хөдөлгөсөн нь дэвжээд л дээшилдэг... ...Нуурын шувууд шиг шаагиад ирдэг Нүдэнд дулаахан хөөрхөн шавь нар минь Хүсэжл, хүлээж л суудаг шүү та нарыгаа Хүрээд л, шуугиад л ирэхлээр чинь Хүсэл сэтгэл минь дүүрээд л, хөөрөөд ирдэг юм шүү!... ...Ургацын далайдаа оюутан залуус дуулаад л ирдэг Умрыг зорихдоо тогоруун сүрэг чуулаад л буцдаг Энэ Талын булаг тэр чигээрээ түүхийн булаг Эзэн олон нь удмаараа ажлын булаг... ... Зөөхийн уудам хөндийд будаа соёолох сайхан Зөвхөн чамайгаа гэсээр холоос ирэх сайхан Зөнөж будилж мунгинахгүй сэргэлэн өтлөх сайхан Зөөр хөрөнгө байхгүй ч ухаан баян бол сайхан Зөндөө олон сайхан Жаргалантаар дүүрэн байхад Зөрж сөрж гүйгээд би хаашаа явах вэ!... Монгол улсын гавьяат багш Б. Хуушаан | |||
|
Нийт сэтгэгдэл: 5 | 1 2 3 4 5 » |
| |
1-1 2-2 3-3 4-4 5-5 | |