Хичээл
Нүүр хуудас » Хичээл » Сургууль » Сурагч |
Хичээл
юунд хэрэгтэйг ойлгосон хүүхэд л онц сурч чадна. Хүүхэд бүр том болохдоо маш
мундаг хүн болно доо гэж мөрөөддөг. Босс, онгоцны нисгэгч, дуучин, жүжигчин
гээд л. Бас хүүхэд бүр том болоод ийм тийм гэр орон, ажил хувцас хунар,
машинтай болно гэж хүсч яваа. Хүн хүссэн зүйлсээ юугаар авах вэ? Зөвхөн мөнгөөр
л худалдаж авна шүү дээ. Хүссэн бүхнээ авахад бидэнд их мөнгө хэрэгтэй.
Их
мөнгөтай болохын тулд өндөр цалин авах хэрэгтэй. Өндөр цалинтай мундаг хүн
болохын тулд хүүхэд байхаасаа маш их ном уншиж мэдсэн байх ёстой. Хэн их ном
уншиж байна тэр хүүхэд их мэдлэгтэй, их ухаалаг болдог. Ухаантай хүн улс
орондоо ихийг бүтээнэ. Их юм бүүтээвэл их мөнгөтэй болно гэсэн үг. Жишээ нь чи
том болоод онгоц хийлээ гэхэд бусад хүмүүс чиний хийсэн онгоцыг их мөнгөөр
худалдаж авна. Харин чи онгоц зарж олсон мөнгөөрөө хүссэн бүх юмаа авч чадна.
Бас онгоц бүтээсэн болохоор чи туйлаас баяртай, аз жаргалтай амьдрах болно. Ээж
аав, ах дүү нар чинь чамаар бахархана. ОДооноос сургуульдаа онц сурч байгаа
хүүхэд том болоод онгоц, компьютер, машин, гар утас бүтээж чаддаг. Онц сайн
сурсан хүүхэд л ажлаа сайн хийнэ. Ажилаа сайн хийвэл өндөр цалин авна. Тэгээд
тэр мөнгөөрөө хүссэн бүхнээ худалдаж авах боломжтой болно. Ном сайн уншсан
хүүхэд том болоод гоёмсог цамц, амтат чихэр, гоё тоглоом, сонирхолтой
хүүхэлдэйн кино бүтээж чадна. Жишээ нь чи том болоод гоё тоглоом хийчихвэл олон
хүүхэд чиний хийсэн тоглооомыг худалдаж авна. Их гоё бол бүр олонх хүүхэд
худалдаж авна. Олон хүүхэд авах тусам чи их мөнгөтэй, баян болно. Гоё тоглоомыг
их юм уншсан хүн л хийж чадна. Яаж гоё тоглоом хийх тухай номон дээр л бичсэн
байдаг. Харин муу
сурч байгаа хүүхэд гоё сайхан юм яаж хийдгийг мэддэггүй хүн болно. Мэдэхгүй
учраас хийж чадахгүй. Чамд хийж зарах гоё юм байхгүй бол хэн ч чамд зүгээр
мөнгө өгөхгүй. Мөнгөгүй болохоор хүссэнээ авч чадахгүй. Тэр бүү хэл муу сурдаг
хүүхдэд хүн бүхэн дургүй. Муу сурдаг хүүхдүүд юу ч хийж чадахгүй учраас дандаа
ууртай явдаг. Ээжээс
төрөхдөө их юм мэддэг чигээр төрчихсөн нэг ч хүүхэд байдаггүй. Хүн бүр ээжээс
гарахдаа юу ч мэдэхгүй төрдөг. Хүүхэд том болохын хэрээр халбага барихаас
эхлээд явах, ярих гээд бүхнийг томчуудаас сурдаг. Харин онгоц, машин, хувцас,
ундаа, зайрмаг, бялуу яаж хийдгийг номноос л сурдаг юм.
Хүн сурч боловсрох тусмаа улс орондоо хэрэгтэй
хүн болдог.
| |
Үзсэн: 2791 | Сэтгэгдэл: 1 | Үнэлгээ: 5.0/1 |
Нийт сэтгэгдэл: 1 | |
| |