Хичээл
Нүүр хуудас » Хичээл » Мэдээлэл зүй » Microsoft office |
Microsoft excel - ийн тухай № 1
Range- МужCell - Нүд, Row - Мөр, Column - Багана
Бид эхлээд /Cell - Нүд, Row - Мөр, Column - Багана/ - ийг сонгож сурах хэрэгтэй. Select - Сонгох 1. НҮД СОНГОХ ---->C3 нүдийг сонговол, багана C мөр 3-ийн огтлолцол дээр хулганы 1 - ийг дарна. Тэгэхэд хар хүрээтэй хайрцаг болж нүд сонгогдоно. ![]() 2. С баганыг сонгохдоо - select column.С үсэг дээр заагчыг ойртуулахад доош харсан сум болж өөрчлөгдөхөд click хийнэ. ![]() 3. 3 -р мөрийг сонгохдоо - select row.3 үсэг дээр заагчыг ойртуулахад хажуу тийш харсан сум болж өөрчлөгдөхөд click хийнэ. ![]() Range - Мужийг сонгох жишээ. Нэг ба түүнээс дээш нүднүүдийг сонгосныг муж буюу Range гэж нэрлэнэ. 1. Доорох зураг дээр B2:C4 мужыг сонгов, Доорох муыг сонгохдоо В2 нүднээс С2 нүд хүртэл чирэх ёстой. Range B2:C4 гэж тэмдэглэдэг. ![]() 2. Мөн энд тэнд хэрэгтэй нүднүүдийг сонгож болно. Ctrl товч дарж байгаад хулганы нэгдүгээр товыг дарна. ![]() НҮДНҮҮДИЙГ ДҮҮРГЭХ Нүдэнд өгөгдөл бичихдээ бичих нүдээ сонгоод бичнэ. 1. B2 нүдийг сонгоод 2 ын тоо бичнэ. 2 тоог тойрсон дөрвөлжин хайрцагны баруун доод буланд жижиг цул дөрвөлжин дээр хулганы заагчийг ойртуулахад заагч + тэмдэг болж өөрчлөгдөхөд хулгана 1 дарж доош нь B8 нүд хүртэл чирнэ. Ингэхэд 2 гэсэн тоо бүх нүднүүдэд автоматаар бичигдэнэ. Заагчийн хажууд ямар утгаар нүдийг дүүргэж байгаа нь харагддаг. ![]() Үр дүн ![]() | |
Үзсэн: 2225
| Tags: |
Нийт сэтгэгдэл: 0 | |