Хичээл
Нүүр хуудас » Хичээл » Мэдээлэл зүй » Үйлдлийн систем |
Компьютерийн танилцуулгаТа компьютерийг анхлан суралцаж байна уу? Та тэд юу хийдэг болон яагаад түүнийг
ашиглах хэрэгтэй юм бэ гэж гайхаж байна уу? Тавтай морил! Та эдгээр мэдээллийг
авах зөв газраа ирсэн байна. Энэ өгүүлэл нь компьютерийн тухай тойм ойлголтуудыг
өгнө: Тэд юу юм, тэдгээрийн төрлүүд болон тэдгээрээр та юу хийж чадах.Компьютер гэж юу вэ?Компьютер нь зааварчилгааны бүрдэл эсвэл програмууд-н дагуу даалгавар буюу тооцоолол гүйцэтгэдэг машинууд юм. Хамгийн анхны электрон компьютер 1940-д онд танилцуулагдсан бөгөөд маш том хэмжээтэй машинуудыг ажиллуулахад бүтэн баг шаарддаг байв. Тэдгээр хуучны машинуудтай харьцуулахад өнөөдрийн компьютерууд бол гайхамшиг. Тэдгээр нь зөвхөн мянга дахин хурдан байгаад зогсохгүй таны ширээ, өвдөг дээр тавихад тохирсон тэр бүү хэл халаасанд ч багтахаар байдаг. Компьютерууд нь техник хангамж болон програм хангамжийн харилцаагаар дамжин ажилладаг. Техник хангамж нь хайрцаг болон түүн дотор багтсан зүйлс гэх мэт харж, хүрч болох компьютерийн бүрдэл хэсгүүд юм. Техник хангамжийн хамгийн чухал хэсэг нь компьютер дотор байх төв боловсруулах нэгж (CPU) эсвэл микро процессор гэж нэрлэгддэг жижигхэн тэгш өнцөгт чип юм. Энэ бол зааварчилгаануудыг хөрвүүлэх болон тооцооллыг гүйцэтгэх үүрэгтэй компьютерийн "тархи" юм. Хяналтын төхөөрөмж, товчлуурт гар, хулгана, хэвлэгч болон бусад бүрэлдэхүүн хэсгүүд гэх мэт техник хангамжийн зүйлс нь ихэвчлэн техник хангамжийн төхөөрөмжүүд эсвэл төхөөрөмжүүд гэж нэрлэгддэг. Програм хангамж нь техник хангамжинд юу хийхийг нь хэлж өгдөг зааварчилгаа эсвэл програмуудыг төлөөлнө. Компьютерт бичвэр бичихэд ашигладаг бичвэр боловсруулалтын програм нь програм хангамжийн нэг төрөл юм. Үйлдлийн систем (OS) нь компьютер болон түүнд холбогдсон төхөөрөмжүүдийг удирдах програм хангамж. Windows бол алдартай үйлдлийн систем юм. 1946 онд танилцуулсан ENIAC (Электрон тоон интегратор ба компьютер) нь хамгийн анхны ерөнхий зорилготой электрон компьютер байв. Анх их бууны сумны замыг тооцоолох зорилготойгоор Америкийн Нэгдсэн улсын цэргийн армид зориулан бүтээсэн байна. Биет байдлаараа ENIAC нь үлэмж хэмжээтэй 27 000 килограммаас (60 000 фунт) их жинтэй бөгөөд нэг том өрөөг эзэлдэг байв. Өгөгдөл боловсруулахдаа ENIAC нэг бүр нь жижиг гэрлийн чийдэн шиг хэмжээтэй 18 000 вакуум хоолойг ашигладаг байв. Хоолойнууд нь амархан шатдаг байсан учраас тэдгээрийг байнга солих шаардлагатай болдог байлаа. Ширээний компьютеруудШирээний компьютерууд нь ширээн дээр ашиглахад зориулсан. Ерөнхийдөө бусад хувийн компьютеруудаас арай том хэмжээтэй бөгөөд илүү хүчирхэг байдаг. Ширээний компьютерууд нь тус тусын бүрдэл хэсгүүдээс бүрдсэн байна. Системийн нэгж гэж нэрлэгдсэн үндсэн хэсэг нь ихэвчлэн ширээний дээр эсвэл доор байрлуулсан тэгш өнцөгт хайрцаг байдаг. Хяналтын төхөөрөмж, хулгана, товчлуурт гар гэх мэт бусад бүрэлдэхүүн хэсгүүд нь системийн төхөөрөмжид холбогдоно. Зөөврийн компьютерууд ба жижиг нөүтбүүк компьютеруудЗөөврийн компьютерууд нь нимгэн дэлгэцтэй, хөнгөн жинтэй хөдөлгөөнт компьютерууд юм. Зөөврийн компьютерууд нь баттерейгаар ажиллаж чадах учраас та тэдгээрийг хаана ч аваад явах боломжтой. Ширээний компьютертай адилгүй, зөөврийн компьютерууд нь CPU, дэлгэц болон товчлуурт гарыг нэг хайрцганд нэгтгэсэн байдаг. Ашиглаагүй байх үедээ түүний дэлгэцийг товчлуурт гар луу буулгадаг. Жижиг нөүтбүүк компьютерууд (ихэвчлэн мини-нөүтбүүк гэж нэрлэдэг) нь жижигхэн, хязгаарлагдмал тооны даалгавруудыг гүйцэтгэхэд зориулсан авсаархан зөөврийн компьютерууд юм. Зөөврийн компьютерийг бодвол бага хүчин чадалтай байдаг учраас вэб үзэх болон э-шуудан шалгах зэрэгт л голчлон ашиглагддаг. Смарт утаснуудСмарт утаснууд нь компьютерийн зарим үйлдлийг ижил түвшинд гүйцэтгэж чадах гар утаснууд юм. Смарт утаснуудыг дуудлага хийх, Интернэтэд холбогдох, хаягийн мэдээллийг зохион байгуулах, э-шуудан ба бичвэрэн мэдээлэл илгээх, тоглоом тоглох болон зураг авахад ашиглах боломжтой. Смарт утаснууд нь ихэвчлэн товчлуурт гар болон том дэлгэцтэй байдаг. Халаасны компьютеруудХалаасны компьютерууд, мөн хувийн дижитал туслагч (PDAs) гэж нэрлэдэг, нь бараг хаана ч зөөж авч явж болох жижигхэн хэмжээтэй, батерейгаар ажилладаг компьютерууд юм. Хэдийгээр ширээний компьютерууд эсвэл зөөврийн компьютерууд шиг хүчирхэг биш ч гэсэн, халаасны компьютерууд нь уулзалт товлох, хаяг болон утасны дугаар хадгалах болон тоглоом тоглоход хэрэглэгддэг. Зарим нь дуудлага хийх эсвэл Интернэтэд холбогдох гэх мэт илүү дэвшилтэт чадвартай. Халаасны компьютерууд нь товчлуурт гарны оронд хуруу эсвэл бичигч элемент (үзэг шиг хэлбэртэй заагч хэрэгсэл) ашигладаг тэмтрэгч дэлгэцтэй байдаг Хавтгай компьютеруудХавтгай компьютерууд нь зөөврийн компьютер болон халаасны компьютерийн онцлогуудыг нэгтгэсэн хөдөлгөөнт компьютерууд юм. Зөөврийн компьютер шиг хүчин чадалтай бөгөөд өөрт нь угсарсан дэлгэцтэй. Халаасны компьютерууд шиг дэлгэцэн дээр тэмдэглэл бичих эсвэл зураг зурах боломж олгох ба ихэвчлэн бичигч элементийн оронд зориулалтын үзэг ашигладаг. Мөн таны гар бичмэлийг бичвэр лүү хөрвүүлэх чадвартай. Зарим самбаран компьютерууд эргэх тэнхлэг бүхий дэлгэцтэй бөгөөд доор нь байх товчлуурт гарыг гаргахын тулд дэлгэж болдог. Компьютераа ашиглан юу хийж болох вэ?Албан газарт компьютерийг ихэнхи хүмүүс бүртгэл хөтлөх, өгөгдөлд анализ хийх, судалгаа хийх болон төсөл удирдахад ашигладаг. Гэртээ та мэдээлэл хайх, зураг болон хөгжим хадгалах, санхүүгийн тооцоо хөтлөх, тоглоом тоглох болон бусадтай холбогдоход компьтерийг ашиглах боломжтой бөгөөд эдгээр нь зөвхөн цөөн хэдэн л боломж нь юм. Мөн компьютерийг дэлхий дахинд холбогдсон сүлжээ буюу Интернэт-д холбогдоход ашиглаж болно. Интернэт холболтыг ихэнхи хотын төвийн хэсэгт сарын хугацаагаар төлбөр төлж, харин хүн ам бага суурьшсан газруудад түүнээс урт хугацаагаар авах боломжтой байдаг. Интернэт холболтыг ашигласнаар та дэлхий өнцөг булан бүрт байгаа хүмүүстэй холбогдох болон их хэмжээний мэдээллийг олж авах боломжтой болно. Энд компьютераар хийдэг хамгийн түгээмэл үйлдлүүдийг тайлбарлалаа: ВэбБүх дэлхийн торон сүлжээ (ихэвчлэн Вэб эсвэл вэб гэж нэрлэдэг) нь мэдээллийн асар том агуулах юм. Вэб нь Интернэтийн хамгийн түгээмэл ашигладаг хэсэг бөгөөд ихэнхи мэдээллийг нүдэнд харагдах хэлбэрээр гаргадаг. Вэб хуудас-нд яг л сэтгүүлийн нэг хуудас шиг гарчиг, бичвэр болон зургууд холилдон байх ба үүнээс гадна дуу болон хөдөлгөөнт дүрстэй байж болдог. Вэб сайт нь харилцан холбогдсон вэб хуудсуудын цуглуулга юм. Вэб нь сая сая вэб сайтууд болон тэрбум гаруй вэб хуудсуудыг агуулсан байдаг.
Вэбээс мэдээлэл хайх гэдэг нь түүгээр аялах гэсэн үг юм. Та вэбээс бараг бүх л сэдвээр мэдээлэл хайж олох боломжтой. Жишээлбэл мэдээ болон киноны шүүмж унших, агаарын тээврийн хуваарь шалгах, гудамжны газрын зураг харах, хотынхоо цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг авах эсвэл эрүүл мэндийн нөхцөл байдлыг судлах боломжтой. Ихэнхи компани, агентлаг, музей, номын сангууд өөрсдийнхөө бүтээгдэхүүн, үйлчилгээ, цуглуулгыг танилцуулсан мэдээлэл бүхий вэб сайттай. Толь бичиг болон нэвтэрхий толь гэх мэт эх үүсвэрээс лавлагаа авах боломжтой. Вэб нь мөн дэлгүүрээр хэсэх дуртай хүмүүсийн дуртай газар болдог. Та том том худалдаалагчдын вэб сайтаас ном, хөгжим, тоглоом, хувцас, электон бараанууд болон бусад бүтээгдэхүүнүүдийг үзэх болон худалдан авах боломжтой. Мөн дуудлага худалдааны вэб сайтуудаар дамжуулан хуучин эд зүйлс худалдан авах болон худалдах боломжтой. Э-шууданЭ-шуудан (электрон шуудан гэсэн үгийн товчлол) нь бусадтай холбогдох хамгийн тохиромжтой арга юм. Таныг э-шуудан захиа илгээх үед хүлээн авагчийн э-шуудангийн хайрцагт бараг тэр дороо л очдог. Та э-шууданг олон хүмүүст нэг дор илгээх, түүнийг хадгалах, хэвлэх болон бусдад э-шуудан цааш илгээх боломжтой. Та бичиг баримт, зураг болон хөгжмийн файлууд гэх мэт бараг бүх төрлийн файл-г э-шуудан захианд хавсарган илгээх боломжтой. Э-шуудан ашиглахад танд шуудангийн марк хэрэггүй. Э-шуудан ашиглах тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг Э-шуудантай ажиллаж эхлэх-с харна уу. Мессенжерээр харилцахМессенжерээр харилцах нь өөр нэг хүнтэй эсвэл бүлэг хүмүүстэй шууд холболт тогтоохтой ижил юм. Та шуурхай мэдээлэл бичээд түүнийг илгээхэд тэр дороо л хүлээн авагчдад харагдана. Э-шуудантай адилгүй нь бүх хүлээн авагчид онлайн (Интернэтэд холбогдсон) бөгөөд тухайн цагт компьютерийнхаа өмнө байж байх ёстой болдог. Мессенжерээр харилцаж холбогдохыг чатлах гэж нэрлэдэг. Зурагнууд, хөгжим ба кинонуудХэрэв та дижитал камертай бол камераасаа компьютер луу зургуудаа зөөх боломжтой. Үүний дараа тэдгээрийг хэвлэх, үзүүлэн үүсгэх, э-шуудангаар бусадтай хамтран ашиглах эсвэл вэб сайтанд байрлуулж болно. Мөн аудио CD-нээс импортлосон хөгжим эсвэл хөгжмийн вэб сайтаас худалдан авсан дуунуудаа компьютер дээрээ тоглуулан сонсох боломжтой. Эсвэл Интернэтээр өргөн нэвтрүүлгээ цацаж буй мянга мянган радио станцуудыг тааруулан сонсох боломжтой. Хэрэв таны компьютер DVD тоглуулагчтай ирсэн бол мөн кино ч үзэх боломжтой. Тоглоом тоглохТа тоглоом тоглох дуртай юу? Таныг хөгжөөх мянга мянган комьютер тоглоомууд төрөл төрлөөрөө бий. Машины хүрдний ард сууж, газар доорх амьтадтай тулалдаж эсвэл ард иргэд болон эзэнт гүрнийг захираарай. Олон төрлийн тоглоомууд Интернэтээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт байх тоглогчидтой өрсөлдөх боломжийг олгодог. Windows нь олон төрлийн хөзрийн тоглоомууд, оньсон тоглоомууд болон стратегийн тоглоомуудтай. | |
Үзсэн: 3552
| Tags: |
Нийт сэтгэгдэл: 0 | |