Хичээл
Нүүр хуудас » Хичээл » Мэдээлэл зүй » Үйлдлийн систем |
Хэрэв та ширээний компьютер ашигладаг бол тэнд "компьютер" гэж нэрлэгдсэн ямар нэг тусдаа хэсэг байхгүй болохыг анзаарсан байх. Компьютер нь хамтдаа ажилладаг олон бүрдэл хэсгүүдийн систем юм. Та хүрч эсвэл харж чадах биет бүрдэл хэсгүүдийг хамтад нь техник хангамж гэж нэрлэдэг. (Нөгөө талаас програм хангамж нь зааварчилгаа эсвэл програмыг төлөөлөх ба төхөөрөмж ямар үйлдэл хийхийг хэлж өгдөг. Дараахь зурагт ширээний компьютерийн системийн хамгийн түгээмэл төхөөрөмжүүдийг харуулав. Таны систем арай өөр харагдаж байж болох ч эдгээр бүрдэл хэсгүүд байгаа нь гарцаагүй. Зөөврийн компьютер нь үүнтэй ижил хэсгүүдтэй боловч тэдгээрийг тэмдэглэлийн дэвтрийн хэмжээтэй нэг багцанд нэгтгэсэн байдаг Эдгээр бүрдэл хэсгүүд бүрийн тухай нэг бүрчлэн авч үзье. Системийн төхөөрөмжСистемийн төхөөрөмж нь компьютерийн системийн үндсэн хэсэг юм. Энэ нь ихэвчлэн таны ширээний дээр эсвэл доор байрласан тэгш өнцөгт хайрцаг юм. Энэ хайрцагны дотор талд мэдээлэл боловсруулах олон төрлийн электрон бүрдэл хэсгүүд бий. Эдгээр бүрдэл хэсгүүдийн хамгийн чухал хэсэг нь таны компьютерийн "тархи"-ны үүрэг гүйцэтгэдэг төв боловсруулалтын төхөөрөмж(CPU) буюу микро процессор юм. Өөр нэг бүрдэл хэсэг нь компьютер асаалттай байгаа үед CPU-н ашиглаж байгаа мэдээллийг түр хугацаанд хадгалдаг шуурхай санах ой (RAM) юм. Компьютер унтрах үед RAM-д хадгалагдсан мэдээлэл устдаг. Компьютерийн бусад ихэнх хэсгүүд системийн төхөөрөмж рүү кабелиар холбогддог. Кабелиуд нь системийн төхөөрөмжийн ард байрлах тусгай портууд (нээлхий) руу залгагдана. Системийн төхөөрөмжийн хэсэг бус техник хангамжуудыг заримдаа гадаад төхөөрөмж эсвэл зүгээр л төхөөрөмж гэж нэрлэдэг. Хадгалах төхөөрөмжКомпьютер металл эсвэл хуванцар дискэн дээр мэдээллийг хадгалдаг төхөөрөмжүүд болох нэг буюу хэд хэдэн диск драйвууд-тай байна. Компьютер унтарсан ч диск нь мэдээллийг хадгалдаг. Хатуу диск драйвКомпьютерийн хатуу диск драйв нь
мэдээллийг соронзон гадаргуутай хатуу диск буюу дискүүдийн дараалал болох хатуу диск-нд хадгалдаг. Учир нь хатуу диск нь асар их
хэмжээний мэдээллийг хадгалдаг ба ихэвчлэн компьютер дээрх бараг бүх програм
болон файлуудыг агуулах үндсэн хадгалах төхөөрөмж байдлаар ашиглагддаг. Хатуу
диск драйв нь ихэвчлэн системийн төхөөрөмжийн дотор байрладаг. CD болон DVD драйвуудӨнөөдөр бараг бүх компьютеруудад системийн төхөөрөмжийн урд талд байрлах CD эсвэл DVD драйвыг угсарсан байна. CD драйвууд нь CD-нээс өгөгдөл унших (сэргээх)-н тулд лазер ашигладаг; мөн ихэнхи CD драйвууд CD-нд өгөгдөл бичих (бичлэг хийх) боломжтой байдаг. Хэрэв та бичигддэг диск драйвтай бол файлуудынхаа хуулбарыг хоосон CD-нд бичих боломжтой. CD драйвыг мөн компьютер дээр хөгжмийн CD тоглуулахад ашиглах боломжтой. DVD драйвууд нь CD драйвын хийж чадах бүх л зүйлийг хийх ба нэмж DVD уншдаг. Хэрэв танд DVD драйв байгаа бол компьютер дээрээ кино үзэх боломжтой. Олонхи DVD драйвууд хоосон DVD-нд өгөгдөл бичиж чадна. Зөвлөмж
ХулганаХулгана нь компьютерийн дэлгэцэн дээрх зүйлүүдийг заах болон сонгоход ашигладаг жижиг төхөөрөмж юм. Хэдийгээр хулганууд олон хэлбэртэй байж болох хэдий ч ердийн хулгана нь жинхэнэ хулганатай төстэй харагдана. Жижигхэн, уртавтар бөгөөд системийн нэгжид холбогдсон, урт сүүлийг санагдуулам утастай. Зарим шинэ үеийн хулганууд утасгүй болсон. Хулгана нь ихэнхидээ хоёр товчтой: Үндсэн товч (ихэвчлэн зүүн товч) ба туслах товч. Мөн олон төрлийн хулгана хоёр товчныхоо хооронд дэлгэцэн дээрх мэдээллийг саадгүй гүйлгэн унших боломж олгох бултай байдаг. Хулганыг гартаа барин хөдөлгөх үед түүний заагч дэлгэцэн дээр таны гарын хөдөлгөөнтэй ижил чиглэлд хөдөлдөг. (Хулганы заагчийн харагдах байдал дэлгэцийн хаана байрлаж байгаагаас шалтгаалаад өөрчлөгдөж болно.) Та ямар нэг зүйл сонгохыг хүсвэл зүйл дээрээ хулганыхаа заагчийг аваачаад дараа нь үндсэн товчийг товшино (дараад тавина). Хулганы заагчаар заах болон түүнийг товших нь компьютерт хандах үндсэн арга юм. Товчлуурт гарТовчлуурт гар нь ихэвчлэн компьютерт бичвэр бичиж оруулахад ашиглагдана. Энэ нь бичгийн машины товчлуурт гар шиг үсэг болон тоонууд бүхий товчлууруудтай байх ба мөн тусгай товчлууруудтай байдаг:
Та мөн хулганаар хийж болох даалгавруудтай ижил олон төрлийн даалгавруудыг товчлуурт гар ашиглан гүйцэтгэх боломжтой. ДэлгэцДэлгэц нь бичвэр болон график ашиглан мэдээллийг харагдах хэлбэрт гаргадаг. Дэлгэцийн мэдээлэл харуулж байгаа хэсгийг дэлгэц гэж нэрлэдэг. Яг л телевизийн дэлгэц шиг компьютерийн дэлгэц нь хөдөлгөөнгүй болон хөдөлгөөнтэй зургуудыг үзүүлж чадна. Дэлгэцийн хоёр үндсэн төрөл байна: CRT (электрон цацрагт хоолой) бүхий дэлгэц болон шинэ LCD (шингэн кристалт дэлгэц) дэлгэцүүд. Энэ хоёр төрөл хоёулаа зургуудыг хурц тодоор харуулах боловч LCD дэлгэцүүд нь илүү нимгэн бөгөөд хөнгөн байдгаараа давуу талтай. | |
Үзсэн: 6378 | Сэтгэгдэл: 1 | Үнэлгээ: 5.0/1 |
Нийт сэтгэгдэл: 1 | |
| |