Ням, 2024-12-22, 6:39 PM
Welcome Зочин | RSS
Ангилал
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Биологи » Ургамал

Үндэс

Үндэс

Үндэс – энэ бол ургамлын газар доорх хэсэг бөгөөд ус болон бодисыг сорж авах үүргийг гүйцэтгэдэгээс гадна ургамлыг хөрсөнд бэхлэх үүрэгтэй. Үндэс нь ургамлын ургал эрхтэний нэг юм. Үүнээс гадна, үндэс нь шим тэжээлийн бодисыг нөөцлөн хадгалах, ургал үржлийн үүргийг гүйцэтгэх, бусад организмуудтай холбогдох (симбиоз) зэрэгт чухал үүрэгтэй.

Ургамлын үндэсний үүргүүд нь түүний доорх хоёр шинж чанартай холбоотой:

  1. Олон салаалсан, гадаргуун талбай ихтэй учир хөрсний их хэмжээний талбарт хүрэлцэх боломжийг олгодог.
  2. Ургаж буй үндэсний сорох хэсэгт тогтмол шилжилт, хөдөлгөөн явагдаж байдаг бөгөөд энэ хэсгээс гадаргын хөрсний шинэ хэсэг рүү илүү салаалан ургах нөхцлийг бүрдүүлж өгдөг. Анатомийн бүтцийн хувьд эдгээр үүргүүд нь эдийг шим тэжээлийн бодисоор хангах, эдийн өсөлтийг хангах шаардлагад нийцсэнийх юм.

Үндэс нь онцгой радиаль симметритэй байдаг. Түүнд навч, нахиа байдаггүй (үүгээрээ ишнээс ялгагдана). Гэвч олон ургамлын хувьд дагавар нахиа бий болсон байдаг бөгөөд тэр нь үндэсний үр бүтээлт үйл ажиллагааг хангадаг ажээ.

Ургах шовгор нь үндэсний бүрхүүлийг хамгаалж байдаг. Мөн их хэмжээний цардуул агуулсан амьд паренхимын эсүүдийг агуулна. Цардуулын мөхлөгүүд нь ихэвчлэн хөндлөн хананд хуримтлагдсан байдаг бөгөөд хөрсөнд ойр байрласан байдаг.

Морфологийн хувьд үндэс нь уртаашаа нэгэн төрлийн байдаггүй. Хэд хэдэн хэсгээрээ ялгагдах өөр бүтэцтэй байдаг ба тэдгээр нь өөр өөр үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, үндэсний бүрхүүлээс эхэлвэл хуваагдлын бүс, 10-15 мм урттай соролтын бүс,  өсөлтийн бүс, мөн үндэсний үсэнцрийн бүс байдаг.

 

Ургах шовгор нь апикаль меристемийн эсүүдийг хооронд нь холбодог ажээ. Оройн меристемийн эсүүд нь дерматоген, периблем, плером гэсэн гурван хэсгээс тогтдог.

Дерматоген – Энэ бол меристемийн эдийн гадаад давхраа юм. Түүний эсүүд болох квадрат болон тэгш өнцөгт хэлбэртэй эсүүд нь уртаашаа таславчтай байх ба антиклиналь байдлаар хуваагддаг. Энэхүү эсүүдээс эпиблем мэтийн анхдагч бүрхүүл эдийн эсүүд үүсдэг.

Плером – Оройн меристемийн төвийн хэсэг. Түүний эсүүд нь тэнхлэгийнхээ дагуу бага хэмжээгээр сунасан байдаг ба антиклиналь маягаар хуваагдаж төвийн болон цилиндрийн эсүүдийг (үүнд нь дамжуулах эд багтана) бий болгоно.

Периблем – плером, дерматоген хоёрын хооронд орших эсийн бүс. Паренхимийн эсүүд нь хуваагдаж бүх төрлийн эсийг үүсгэх чадвартай. Тэдгээрээс анхдагч холтос бий болно.

Оройн меристемийг гистоген гэдэг. Гистогений онолын дагуу бол тэдний оршин байгаа нь батлагдсан юм. Гэсэн ч гистоген нь ялгаран хөгжөөгүй эсүүдээс үүсдэг бөгөөд. Үндэсний оройн хэсгийн бүтэц нь олон төрлийн ургамлын хувьд адил байдаг ба гурван давхаргын дор орших анхдагч эсийн хуваагдал явагдахад тохиромжтой болсон байдаг.

Эсийн дээд давхарга плеромыг, дунд давхарга нь периблемийг,  доод давхарга нь дерматоген болон үндэсний дугтуйг бий болгодог. Гэвч заримдаа дотоод давхрага нь зөвхөн үндэсний дугтуйн эсийг үүсгэх нь бий. Мөн дерматоген периблемийн давхаргаас үүсэх нь байдаг. Эдийн үүсэлтийн эхний хувилбар нь хос талт үрт ургамал дээр ажиглагддаг бол хоёр дахь нь нэг талт үрт ургамал дээр ажиглагддаг байна. Заримдаа бүхэл гистогений хувьд анхдагч эсийн захын бүлгүүдэд үндсэн байх тохиолдолд дахин нэг төрлийн үндэсний орой үүсдэг.

Үндэсний тогтмол эдийн хөгжил нь үндэсний үзүүр хэсэгт өөрөө аяндаа явагддаг. Оройн меристемийн эсүүд хуваагдлын дараа нь эхлээд уртасдаг бөгөөд дараа нь үндэсний тогтмол эдийн элементүүдэд ялгаваржилт явагддаг. Үндэсний хөндлөн огтлолоор бүрхүүл, холтос болон төвийн цилиндр (ишнээс ялгаатай нь үндсэнд гол байдаггүй) харагддаг. Эдгээр хэсгүүд нь протодерм, үндсэн меристем, прокамбий зэргийг үүсгэдэг.

Төвийн цилиндрт эхлээд метаксилемийн элементүүд ялгаран хөгжиж төвийн хэсгийг бүрдүүлдэг. Энэ нь перициклтэй нийлсэн гуурс болон ялгаран хөгждөг. Энэ нь цаашдаа төв рүү чиглэсэн анхдагч ксилемийг үүсгэдэг. Ксилем үүсэхээс өмнө анхдагч флоем ялгаран хөгжиж эсүүд нь уртсан сунадаг.

Перициклийн ойролцоох үндсэн меристемийн эсүүд идэвхитэй хуваагдаж холтосны эдүүд үүснэ. Үүний хамгийн дотоод давхраа эндодерм болж хөгжинө. Эндодермийн эсүүд хэмжээгээрээ томорч эсийн завсраас торлогийг үүсгэнэ.

Янз бүрийн ургамлын үндэсний тогтмол эдүүдийн хуваагдал үргэлжилсээр эцэст нь өөр хоорондоо адилгүй бүтцийг үүсгэдэг. Иймд үндэсний анхдагч, хоёрдогч бүтцүүд гарч ирдэг.

Ургамлын анхдагч бүтэц бүх ургамлын сорох бүсэд ажиглагддаг. Гэвч энэ нь зөвхөн нэг талт үрт ургамлын үндэсний дамжуулах бүсэд хадгалагдан үлддэг. Харин үндэсний хоёрдогч бүтэц бүх нүцгэн үрт болон хос талт далд үрт ургамлын дамжуулах бүсэд үүсдэг. Сорох бүсийн хөндлөн огтлолоор үндэсний анхдагч холтос болон төв цилиндр гэсэн хоёр хэсэг сайн хөгжсөн байдаг.

Үндэсний сорох бүс гадна талаараа үсэнцэр бүхий эпидермисээр бүрхэгдсэн байдаг бөгөөд үүнийг эпиблем буюу ризодерм гэж нэрлэдэг. Үндэсний нэг үсэнцэр эпиблемийн нэг эсээс үүсдэг.

Уг эсийн бөөм нь ихэвчлэн үсэнцэрийн үзүүр хэсэгт байрладаг. Үсэнцэр нь үндэсний 1 мм2гадаргууд 200-300 ширхэг оршдог бөгөөд үндэсний сорох гадаргуун талбайг ихэсгэдэг. Үндэсний үсэнцэр нь богино настай түр зуурын эрхтэн юм. Үсэнцэр нь үндэсний өсөх болон сорох бүсэд үүсэж, харин дамжуулах бүсэд үүсэхгүй үхдэг байна. Үндэсний бүсүүдийн нэг нь нөгөөдөө шилжин хувирдаг байна. Эпиблемийн доор орших хамгийн өргөн цагираг бол анхдагч холтос бөгөөд энэ нь анхдагч холтос бөгөөд биологийн өндөр ач холбогдолтой паренхим эсүүдээс тогтсон давхарга юм. Үндэсний үсэнцэрээр сорогдсон ус, эрдэс бодисууд анхдагч холтосны эсүүдээр дамжин төв цилиндрт ордог.

Холтосны эсүүд зөв диаметр бүтэцтэй бөгөөд цитоплазмдаа лейкоцит агуулсан байдаг. Мөн уг эдэд ялгаруулах эсүүд, давирхайн цорго, сүүн цорго болон кристалл эсүүд агуулагддаг. Энэ нь түүнийг олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг, бодисын солилцооны өндөр идэвхитэй эд болохыг харуулж байна. Анхдагч холтосыг хөндлөн зүсэхэд 3 бүс тод харагддаг. Нэгдүгээрт, эпиблемийн дор орших 3 давхраат эсээс тогтох экзодермийн давхраа. Нэг талт үрт ургамалд эпиблемийн үйл ажиллагааг зогоосоход экзодермийн давхраа хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Экзодермийн давхрааны эсүүд нягт байрласан, эс хоорондын бодис байхгүй, эсийн хана ньт суберинжсэн байдаг.

Хоёрдугаарт, экзодермийн дотор мезодермийн давхраа орших бөгөөд энэ нь анхдагч холтосны хамгийн бат бөх давхраа ажээ. Эсүүд нь нимгэн ханатай, янз бүрийн хэлбэр дүрстэй. Зарим ургамалд анхдагч холтосны хэсэгт том хийт бөмбөлгүүд үүссэн байдаг. Анхдагч холтосны хамгийн дотоод давхраа бол эндодерм юм.

Нэг талт үрт ургамлын үндсэнд энэ нь сайн ялгарч харагддаг бөгөөд ишнээс ялгарах нэг онцлог бүтэц нь болж өгдөг. Эс нь зууван хэлбэртэй байна. Эсүүд нь эхлээд меристемийн идэвхитэй амьд эсүүдээс бүрддэг бөгөөд дараа нь анхдагч бүрхүүл нь кутинжиж Каспарын бүслүүрийг үүсгэдэг. Энэ нь эсийн ханыг бүслүүр маягаар ороосон байдаг ажээ. Зарим ургамалд эндодермийн эсийг хөндлөн огтлоход хана нь зузаарч тах хэлбэртэй болсон байдаг.

Харин мезодермийн эсүүдтэй нийлсэн хэсгээрээ эсийн хана нь нимгэн байдаг. Эсийн ийм зам нь ус урсах замыг хаадаг. Төв цилиндр руу ус болон эрдэс давсыг дамжуулдаг нимгэн ханатай амьд эсүүд байдаг. Тэдгээрийг нэвтрүүлэх эсүүд гэж нэрлэдэг. Нэвтрүүлэх эсүүд нь төв цилиндрт орших ксилемийн харалдаа байрласан байдаг.

Эндодермээс дотогш орших төвийн хэсгийг төв буюу голын цилиндр гэнэ. Энэ нь үндсэн эд, дамжуулах эд, төрүүлэх эд зэргээс бүрдэнэ. Эндодермийн доор орших нэг юм уу хоёр эгнээ амьд, нимгэн ханатай төрүүлэх эсүүдээс тогтсон давхрааг перициекл гэж нэрлэдэг. Энэ нь нэлэнхүйдээ юм уу тасалданги байрлалаар байрласан байж болдог. Перицикл нь хажуугийн үндсийг төрүүлэх үүрэгтэй. Төв цилиндрийн захаар перициклийн дор флоем оршино. Флоемийн завсраар ксилемийн дамжуулах багцууд үүсдэг. Түүний хөндлөн огтлол нь радиаль хэлбэртэй байдаг.

Үүгээр ус болон эрдэс давс дамжина. Төв цилиндр нь үндсэндээ ксилем болон үндсэн эдээс тогтоно. Ксилем нь нэг, хоёр, гурав, дөрөв, таваараа болон илүү олноор нийлэн багцыг үүсгэнэ. Нэгээр үүсгэгдсэн багцууд сийрэг тархан байрладаг (жишээлбэл зарим төрлийн оймд) бол хоёроороо үүсгэсэн багцууд ихэнхи нүцгэн үрт ургамал болон хос талт үрт ургамалд тохиолддог. Олноороо үүсгэсэн багцууд нэг талт үрт ургамалд байдаг.

Үндэсний хоёрдогч бүтэц

Нэг талт үрт ургамалд үндэсний хоёрдогч бүтэц ажиглагддаггүй. Модлог ургамалд камбий хөгжсөнөөр хоёрдогч өсөлт явагддаг. Нүцгэн үрт ургамал болон хос талт үрт ургамалд камбий үүсч хоёрдогч ксилем, хоёрдогч флоемийг үүсгэдэг. Үндэсний хоёрдогч бүтэц хэд хэдэн үе шаттайгаар үүсдэг.

  1. Анхдагч ксилем ба флоемийн хооронд төгсгөл нь перициклтэй нийлсэн хоёрдогч үүсгэвэр эп буюу камбий үүсдэг.
  2. Камбий нийлсэн перициклийн хэсэг камбийн давхраа болж улмаар камбийн гогцоог үүсгэдэг.
  3. Анхдагч ксилем ба анхдагч флоемийн хооронд орших камбийн давхраа дотогшоо хоёрдогч ксилемийг дотогшоо хоёрдогч флоемийг төрүүлэх коллатераль багцийг үүсгэнэ.
  4. Үндэс цааш ургаж анхдагч холтос феллоген болж үүнээс үндсийг гадна талаар нь хүрээлэн оршигч Феллемийн давхраа үүснэ. Өвслөг ургамалд хоёрдогч бүтэц ингэж дуусдаг. Үүнээс цааш бүдүүрдэггүй. Харин модлог ургамалд үндэс болон иш жил бүр диаметрээрээ нэмэгдэж жилийн цагирагийг үүсгэнэ.

Ургаж буй нөхцөлөөс хамаарч ургамлын үндэс янз бүрийн хэлбэрээр ургадаг. Модлог ургамлын үндэс болон ишний бүдүүрэлт сайн харагддаг. Түүнийг хөндлөн зүсэж үзэхэд хэд хэдэн цагирагууд тод ажиглагддаг. Өмнө нь үүссэн цагираг аажмаар дараагийн цагирагт шилжиж байдаг. Модлог ургамлын үндэсний хөндлөн огтлолоор трахейд (дамжуулах багц) нь зузаан ханатай том эсүүдээс тогтсон байдаг. Мөн модлог ургамлын үндсэнд паренхим (нөөцлөгч эд) эсүүд сайн хөгжсөн байдаг. Мөн үндсэнд зузаан холтос үүсдэг.

Микориз. Бактерийн болцуу

Дээд ургамлын үндэс нь мөөгний мицеллтэй харилцан холбоо тогтоож симбиозыг үүсгэдэг бөгөөд микориз хэмээн нэрлэдэг. Гетеротроф организм болох мөөг нь ургамлаас шим тэжээлийн бодис хүлээн авч, харин ургамлыг ус болон эрдэс бодисоор хангадаг байна. Эргэлзээгүйгээр бол энэ төрлийн хамтын амьдрал нь хоёр организмын аль алинд ашигтай байдаг.

Мөөг нь үндэсний өсөх бүс хэсгээр бүрхсэн байдаг. Тиймээс мөөгний гиф нь үндэсний үсэнцрээс илүү их урт, түүний өсөх бүсээс илүү талбайг эзэлсэн байдаг ба үсэнцрээс нь илүү удаан үйл ажиллагаа явуулдаг. Мөн түүнчлэн мөөгний гифүүд нь ус болон эрдэс бодисыг шингээх шингээлтийг нь ихээр сайжруулдаг юм.

Микориз нь гадаад буюу эктотроп, дотоод буюу эндотроп, холимог гэсэн гурван төрлийн хэлбэрээр оршдог.

Эктотропын хувьд мөөгний гиф нь залуу хажуугийн үндэсийг бүрхдэг ба нягт дугтуйийг үүсгэдэг. Гифийн төгсгөл нь анхдагч холтосны эсүүдэд бага зэргийн гүнд нэвтэрсэн байдаг. Энэ тохиолдолд үндэс нь дугтуйгүй байдаг ба хоёрдогч өсөлт явагддаггүй. Мөөгний ялгаруулах бодис нь нахианы өсөлтийг идэвхжүүлдэг. Энэ төрлийн микориз нь олон ургамлуудад тохиолддог.

Эндотроп микоризын хувьд мөөгний гиф нь анхдагч холтосны дотор нэвтрээд зогсохгүй төв рүү чиглэсэн. Энэ төрлийн микориз нь цахирмаа, нигүрс зэрэг цэцгийн хувьд их тохиолддог.

Холимог микоризын хувьд гэвэл мөөгний мицеллийн өсөлт нь үндэсний дотор болон гадна аль алинд нь явагдана.

Үндэс бактеритай симбиоз үүсгэх явдал нь буурцагтаны овгийн ургамлуудад ихээхэн тохиолддог. Зарим төрлийн бактери ургамлын холтос хүртэл нэвтэрсэн байдаг. Бактери тэнд үржин, өөрийн ялгаруулсан. Болцууны дотор тал бактерийн үүрэнцэрээс өөр зүйл юм.



Source: http://Далайд дусал
Ангилал: Ургамал | Хичээл нэмсэн: london (2012-04-14)
Үзсэн: 6815 | Үнэлгээ: 2.7/3
Нийт сэтгэгдэл: 0
ComForm">
avatar