Ням, 2024-12-22, 11:47 PM
Welcome Зочин | RSS
Ангилал
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Биологи » Ургамал

Үхрийн нүд тарих
Тарих талбайг сонгох / хөрсөө бэлтгэх
Хар үхэр нүд ус чийг нэлээд шаарддаг таримал учир чийгэрхэг хөрстэй нөмөр буюу хашаа байшингийн нөмөр сүүдэрдүү. услахад тохиромжтой газар тарина. Харин гол нуга, намгархаг хөрстэй газар тохиромж муутай. Хөрсний гүний усны төвшин 1-1.5 м-ээс доош байх нь чухал. Үхэр нүд чийглэг бөгөөд ялзмагаар баялаг, хөнгөн элсэрхэг хөрсөнд тарьж болно. Хүчиллэг ихтэй хөрсөнд үхэр нүд муу ургадаг. Ялангуяа намгархаг хөрсөнд олигтой үндэслэж чаддаггүйн сацуу янз бүрийн мөөгөнцөр мэтийн өвчинд хялбархан нэрвэгдэмтгий байдаг. Хашааны үхэр нүд тариалах талбайг зөв сонгож авсны дараа үхэр нүд суулгах газрыг өргөн урт нь 40×40 см-ээс доошоо хүрзний мөр тултал гүнзгий ухна. Харин хөрсний ялзмагт давхарга зузаан аваас нүхийг доош нь 50 см хүртэл гүнзгий ухна. Харин хөрсний ялзмагт давхарга нимгэн ахул нүх ухах, ялзмагт шороог нөгөө талд гаргана. Ийнхүү үхрийн нүд тарихад зориулан ухсан нүхэнд ялзмагт шороонд малын бууц, шувууны сангас буюу багсармал бордоог 1-2 хувин эрдэс бордоо, суперфосфат 0.15 гр, кали 20-25 гр буюу аргал, модны үнс мөн шохой 0.1-0.2 гр тус тус сайн хольж нүхээ дүүргэнэ. Суулгац бут суулгахаас 2-3 хоногийн өмнө нүхээ ухаж, хөрсөө бордож боловсруулна.
Үхэр нүдний суулгац тарих
Үхэр нүдний суулгацыг хавар намрын улиралд шилжүүлэн суулгаж болох боловч намар суулгах нь хамгийн тохиромжтой. Учир нь намар өвлийн улиралд суулгацын үндсэнд шороо (хөрс) нягтран барилдаж бэхлэгдэх тул хавар эрт нахиалж амьдрах чадвар нь түргэн дээшилнэ. Хэрэв хавар тарих бол суулгацын нахианууд (гөлөг) хөөж томрохоос өмнө газар гэсэж эхлэмэгц талбайд шилжүүлэн суулгана.
Тухайлан хэлбэл манай орны ойт хээрийн бүсэд намар 9-р сарын 20, 10-р сарын 10-ны орчимд, хавар 4-р сарын 20, 5-р сары-5-ны хооронд тус тус тарьж болно. Ирээдүйн таримлын ургацын-чанар суулгац материалаас хамаарах учир мод үржүүлэгийн газар болон өөрсдийн бэлтгэн гаргасан үхэр нүдний суулгацын үндэсний систем, салаа мөчрүүд (иш) сайн хөгжсөн хэсгийг сонгож авна. Үүнд 20-30 см урт, 2-3 салаалж салбарласан өтгөн үндэстэй 40-50 см урт, 2-4 салаа мөчиртэй, мөчир тус бүр 3-4 нахиатай бөгөөд нэг буюу хоёр настай суулгацыг суулгана.
Харин тарих хугацааны суулгацын үндэсний системийг аль болохоор гэмтээхгүй шороотой ухаж авахын сацуу ямар нэг өвчилж гэмтээгүй байх хэрэгтэй. Суулгацын үндэсний хугарсан, хатсан өвчилсөн хэсгийг тасалж авна. Тарих үедээ суулгацын үндсийг өтгөн шавар зуурмагт дүрж шавар наалдуулж тарихад шороотой түргэн авцалдаж үндэс сайн үүсч хөгжинө. Суулгац (бут) хоорондын хол ойр байх зай тухайн сортын онцлогоос хамаарах боловч дунджаар бут хооронд 1-1.5 м, эгнээ хоорондоо 2-3 м шулуун шугам татан байрлуулж суулгана. Үхэр нүдний суулгацыг бага зэрэг налуу (45°): мөчрийн доод талын нахианд тултал суулгаж тойруулж шороогоор манаж булж өгвөл хожим хөрсөн дорх иш үндэснээс нэмэгдэл үндзс ишүүд үүсч яваандаа өтгөн бут ургана. Суулгац тарьсны дараа хөрсийг ханатал сайтар усална. Суулгасан мөчирт 2-3 нахиа үлдээн үзүүрийг тайрна. Хур тунадас дутмаг үед усалгааг 5-6 хоногийн дараа дахин хийнэ. Бут хоорондын хөрсийг 10-15 см гүн сийрүүлэлтий- үе үе хийж өгнө.
Үхэр нүдний арчилгаа
Үхэр нүд чийг их шаарддаг таримал учир газрын хөрсийг байнга сийрэг бөгеөд усалгаа хийж, хог ургамлыг устгаж байх нь чухал болно. Үхэр нүдний суулгацыг шилжүүлэн тарьснаас хойш хавраас намар хүртэл бут ба эгнээ хоорондын хөрсийг дээр  дурдсанаар маажуураар маажиж сийрүүлж байна. Ер нь хөрс өрөмтөж чийг алдахаас сэргийлэх гол арга бол 3-4 хоног тутам нэг удаа жимсний бутыг тойруулан хөрсийг сийрүүлж зарим үед хөрсөн дээр малын хуучин хөх бууц хийж, зэрлэг ургамлыг түүж устгана. Үхэр нүдний бутын (иш мөчрүүд) ургалт эрчимтэй байх тусам жимсний гарц сайн байдаг. Иймд анх тарьсан үеэс эхлэн залуу бут эрчимтэй ургах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байдаг. Үүнд хөрсийг органик бууц.багсармал эрдэс бордоогоор 6oрдож боловсруулж, хугацаанд нь бутанд таналт, тайралт хийж хэлбэржүүлэх, гарсан өвчин хортныг цаг алдалгүй устгаж цэвэрлэж байна. Тарьсан даруй анхны сард суулгацны үндэс төлжин үүсч амьдрах чадвар сайжирч эхэлнэ. Харин намар тарьсан суулгацын үндэс олигтой төлжин ургаж чадахгүй учир өвөл хөлдөх явдал тохиолдож болох тул суулгацыг шороогоор 10-15 см зузаан хучиж дарна.
Усалгаа
Үхэр нүд зөвхөн усалгаатай нөхцөлд ургана. Анхны усалгааг нахиа задрахаас өмнө 4-р сарын сүүлч 5-р сарын эхээр, 2 дахь усалгааг цэцэглэлтээс өмнө 5-р сарын 10-15-ны үед, 3-р усалгааг үр тогтолтын үед, 4-р усалгааг жимс боловсорч эхлэхээс өмнө, 5 дахь усалгааг жимс хураахаас 7 хоногийн өмнө тус тус хийх боловч хур тунадас ховор гандуу, хөрс элсэрхэг ахул цэцэглэлт үр тогтох жимс боловсрох үед бараг 7 хоногт нэг усалгаа хийхдээ хөрсний гүнд 30-40 см нэвчиж орохоор усална. Үхэр нүдний бутыг услахдаа бутны  ёроолыг тойруулан газрыг тогоо хэлбэртэй хонхойлж, мөн бут хооронд нарийхан суваг шуудуу татан холбож усаа урсгаж услах эсвэл нэг бутанд нэг удаа 2-3 хувин (10 л) ус хийнэ. Гэвч тухайн үед үхэр нүдийг услахдаа бутны нас, хур чийг, хур тунадас уналтын байдлыг харгалзан их бага хэмжээгээр услах хэрэгтэй. Намрын усалгааг 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр хөрсөнд 50-60 см гүн ус нэвтэртэл 2-3 удаа услах нь чухал байдаг. Үхэр нүдний шим тэжээлээр баялаг хөрсний сийрэг өнгөн давхаргад хавж ургах учир хөрс сийрүүлэлт хийхдээ 5-6 см гүн биш үндсийг болгоомжтой сийрүүлнэ. Үхэр нүд 2-3 настайгаасаа эхлэн жимс өгч эхлэх учир 4-5 настайгаас эхлэн таналт (тайралт) хийж хэлбэршүүлэхгүй ахул яваандаа жимс жижгэрч гарц нь буурч эхэлдэг. Үхэр нүд 10-15 нас хүртлээ ургаж жимслэх боловч цаашдаа үндэсний хөгжилт нахиалалт зогсох учир жимслэх явдал буурна. Иймд жил бүр хавар намрын улиралд үхрийн нүдний бутанд засал хийж малын нунтаг бууц, багсармал бордоо, эрдэс бордоогоор бордож байхын сацуу эцэглэж жимслэж буй үед малын (адуу, үхзр, хонь) шар бууцны ингэн уусмалаар усалж өгвөл ургац сайжирна.
Таналт ба тайралт
Анхны жил суулгац тарьснаас хойш мөчрийн нахиа задралтаас өмнө (хавар) 2-3 нахиа үлдээж үзүүрийг тайрна. 2 дахь жилд хамгийн сайн үндэслэж хөгжсөн   3-4 мөчрийг үлдээж бусдыг тайрна, Дараах жилүүдэд хөлдсөн гэмтсэн, өвчилсен мөчрүүдийг цэвэрлэх замаар таналт хийх ба 4-өөс дээш настай бутанд засалт, таналт хийж хэлбэршүүлнэ, Тухайлан хэлбэл: 5 настай бутанд таналт хийж хэлбэршүүлэхэд 5 настай гол мөчир, 3-4 настай мөчир, 3 настай мөчир 3,  2 настай мөчир З , 1 настай 3 мөчир тус тус байхаар үлдээж бусдыг нь тайрч авна. Тэгэхдээ хэлбэр муутай, газраар налж ургасан, тахирлаж мушгирч ургасан, хугарч гэмтсэн мөчрүүдийг модны хайч буюу хурц хутгаар тайрна. Бутанд тайралт зөв хийж хэлбэршүүлбэл жимс томорч ургац сайжирна. Ийнхүү 5-6 настай бут янз бүрийн насны мөчрүүдээс (ишнээс) бүрэлдсэн байна. Цаашид жил бүр хатсан хугарч гэмтсэн турь муухан, жимс  цөөхөн гардаг мөчрийг тайрч засал хийнэ. Тэрчлэн цөөхөн салаа мөчиртэй модыг 4 дахин богиносгон тайрна. 6-7 настайгаас хуучирч хөгширсөн мөчрүүдийг цөөлж, залуу мөчрүүдийг үлдээн залуужуулж байх нь чухал.
Үхэр нүдийг үржүүлэх
Үхэр нүдийг тайрдас эсвэл бутны нугалга хийж, үндэслүүлэн суулгацаар тарьж ургуулна. Үүнд намар 9-р сарын 1, 2-р хагаст үхэр нүдний бутны 5-6 нахиа бүхий 18-20 см мөчрийг тайран авч, мөчрийн дээд үзүүр, доод үзүүрийг нахианы доод талаар хурц хутгаар огтолж, түүнийгээ нар салхинд удаахгүй өдөрт нь багтаан тарина. Сайн бордож боловсруулсан хөрсөнд мөчир хооронд 12-15 см, эгнээ хооронд 60-70 см зайтай, 45° налуу газраас дээш 2 нахиа ил гаргаж 2 нахиатай доод үзүүрийг хөрсөнд булж эргэн тойрны шороог сайтар нягтруулж усалж дараа нь хөрсөн дээр хөх бууц хийж болно. Ирэх хавар тарихаар намар тайрч авсан суулгац мөчрийг зооринд нойтон элсэнд эсвэл цасанд хучиж өвөлжүүлнэ. Дараа хавар нь эрт газрын хөрс гэсэж эхэлмэгц талбайд шилжүүлэн дээр дурдсан аргаар суулгана. Хөрсийг байнга сийрэг нойтон байлгавал суулгац түргэн үндэслэж эрчимтэй ургана.
Ангилал: Ургамал | Хичээл нэмсэн: rimat (2011-12-18)
Үзсэн: 4072 | Сэтгэгдэл: 4 | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэл: 41 2 3 »
avatar
1 Xopboo • 10:53 PM, 2011-12-18
cry
1-1 2-2 3-3
ComForm">
avatar