Баасан, 2024-04-26, 1:11 PM
Welcome Зочин | RSS
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Интернэтийн хурд - Хэлэлцүүлэг

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Хэлэлцүүлэг » Сургуулийн интернэтийн тухай » Интернэт ашиглах түүнтэй холбоотой тулгамдсан асуудлууд » Интернэтийн хурд
Интернэтийн хурд
XopbooDate: Даваа, 2011-11-07, 6:23 PM | Message # 1
Ахлах дэслэгч
Бүлэг: Administrators
Messages: 18
Status: Холбогдоогүй
Манай сургуулийн интернэтийн хурд та бүхнийг ашиглахад тохиромжтой байна уу? tongue
Интернэтийн хурд гэдэг нь Илгээх (Upload Speed), Татах (Download Speed) хурдыг нийтэд нь хэлнэ.

Татах хурд ()-г та бид өргөн ашигладаг ба үүнд вэб үзэх, онлайнаар дуу сонсох, зураг үзэх, бичлэг үзэх зэрэг хэрэглээнүүд ордог байна. Жишээлбэл, Youtube.com вэб хуудаснаас бичлэг үзэхэд хурдан байвал таны интернэтийн татах хурд сайн байнаа гэсэн үг.

Илгээх хурд ()-г та электрон шууданд документ файл, зураг, бичлэг хавсаргахад(attach хийх) ашигладаг ба хэдий чинээ хурдан файл хавсаргана төдий чинээ таны илгээх хурд өндөр байна гэсэн үг юм.
 
XopbooDate: Даваа, 2011-11-07, 7:01 PM | Message # 2
Ахлах дэслэгч
Бүлэг: Administrators
Messages: 18
Status: Холбогдоогүй
Улаанбаатарт бол манай сургуулийн хурднаас арав дахин илүү дээр сууж байгаа. Бид бол мөлхөө жаалаас удаан
 
XopbooDate: Даваа, 2011-11-07, 9:16 PM | Message # 3
Ахлах дэслэгч
Бүлэг: Administrators
Messages: 18
Status: Холбогдоогүй
Интернэтийн хурдыг голцуу kилобит/cекунд, мегабит/cекунд хэмжигдэхүүнээр илэрхийлдэг.

Файлын хэмжээг Мегабайт, Гегабайт хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. Тэгвэл та интернэтээс файл татах тохиолдолд дараах хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэх юм.

8 bits = 1 byte (B)
1024 bytes = 1 Kilobyte (KB)
1024 Kilobytes = 1 Megabyte (MB)
1024 Megabytes = 1 Gigabyte (GB)
1024 Gigabytes = 1 Terabyte (TB)

Жишээлбэл, Та 3 Мегабайт (Megabytes) хэмжээтэй дууны файлыг 512 килобит/с хурдаар татахад 48 секунд зарцуулна.

3 * 1024 = 3072 килобайт

512 килобит/8 бит = 64 килобайт

3072 килобайт/64 килобайт/ceкунд = 48 секунд

Томъёолбол, (X*1024 килобит)/(Y/8 бит)=t; X-Файлын хэмжээ мегабайтаар, Y- Интернэтийн хурд килобитээр, t- Татах файлд зарцуулах хугацаа.
 
XopbooDate: Даваа, 2011-11-07, 10:33 PM | Message # 4
Ахлах дэслэгч
Бүлэг: Administrators
Messages: 18
Status: Холбогдоогүй
Бид хурдан интернэттэй бол хийх зүйлс юү байх вэ?
 
r_oogiiDate: Лхагва, 2011-11-09, 8:42 PM | Message # 5
Сурагч
Бүлэг: Administrators
Messages: 1
Status: Холбогдоогүй
Xarin tiim ee Hurdan bol saihan baihgui yu
 
XopbooDate: Лхагва, 2012-01-25, 2:03 AM | Message # 6
Ахлах дэслэгч
Бүлэг: Administrators
Messages: 18
Status: Холбогдоогүй
Одоо энэ асуудал нэг тийшээ болсон. 512 ийн хурдтай ADSL модем тавигдсан. Дараа жилээс шилэн кабель тавигдана. Тэгэхээр бидний ярилцах сэдэв хаагдлаа гэж хэ хэ
 
Хэлэлцүүлэг » Сургуулийн интернэтийн тухай » Интернэт ашиглах түүнтэй холбоотой тулгамдсан асуудлууд » Интернэтийн хурд
  • Page 1 of 1
  • 1
Search: