Пүрэв, 2024-04-25, 11:53 AM
Тавтай морил Зочин | RSS
Ангилал
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Хуанли
«  April 2024  »
НяДАМяЛхПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Цаг агаар

Жаргалантын сургууль

Бага ангийн багш нарын хамтын ажиллагаагаар  " Боловсролын чанарын шинэчлэл"- төслийн хүрээнд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр  4-р шатанд  "Гэр бүл хайрын сургууль " төсөл хөтөлбөрөө  амжилттай хэрэгжүүлж эцэг эх, сурагч, багш нарын хамтын ажиллагааг сайжруулах шинэлэг арга зүйг туршихад бэлэн боллоо. Төслийн хүрээнд 

1."  Гэр бүл хайрын сургууль"  - танхим бэлэн боллоо. 

2. Багш  нар  эцэг эхтэй ажиллах шинэлэг арга зүй, туршлагаас суралцлаа. Мөн сургуулийн хэмжээнд 40+40 хөтөлбөр боловсруулж байна. 

3. Эцэг эхчүүд багш нар XXI зууны хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар сургалтанд хамрагдлаа. 

4. Төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны онцлогийг эцэг эх, иргэдэд, сум, орон нутгийн удирдлагад танилцуулах нээлтийн ажиллагааг  амжилттай зохион байгууллаа. Зохион байгуулалтанд  238 эцэг эх, иргэд оролцлоо. 

        Бидний хувьд  хөтөлбөрөө цаашид  улам сайжруулан эцэг эх , багш нарын хамтын ажиллагааг сайжруулах шинэлэг арга барилыг туршин  нэвтрүүлэх  эрэл хайгуул хийхээр багш бүр шамдан  суралцаж байна.

          Хөтөлбөр хэрэгжснээр   бяцхан  иргэдээ аз жаргалтай, зорилготой,  хүсэл тэмүүлэлтэй, хүн чанартай байх,бие даан суралцах чадвартай болох дадлага ажлыг хийж  ирээдүйд нь  бэлтгэгдэхэд бидний зорилго оршиж байна.

Ангилал: Уламжлалт ажил | Үзсэн: 693 | Мэдээг нэмсэн: Xopboo | Огноо: 2020-05-18 | Сэтгэгдлүүд (0)

70 жилийн түүхтэй Жаргалант сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын “Эрдмийн баяр” боллоо. 2018-2019 оны хичээлийн жилд тус сургуулийн 5 бүлэгт элсэн орсон 153 гаруй сурагчид энэ өдөр эцэг эхдээ сурсан мэдсэнээ тайлагнаж эцэг эх багш нартайгаа нэгэн өдрийг баяр хөөртэй өнгөрөөлөө. 

Ангилал: Уламжлалт ажил | Үзсэн: 845 | Мэдээг нэмсэн: Xopboo | Огноо: 2019-05-02 | Сэтгэгдлүүд (0)

Ангилал: Уламжлалт ажил | Үзсэн: 667 | Мэдээг нэмсэн: Xopboo | Огноо: 2019-04-07 | Сэтгэгдлүүд (0)

Зорилго:
Сургуулийн түвшинд : Суралцагчийн онцлог, ялгаатай байдлыг харгалзан хичээл бүрийг заах аргын нэгдэл, судлагдахуунаар чанартай бэлтгэн, үр дүнтэй зохион байгуулж, суралцагчийн суралцах идэвхийг урамшуулах дэмжих замаар сурлагын чанарт амжилт гаргана.
Багш нарын түвшинд : Багш бүр мэргэжил, ур чадвараараа бие, биенээ дэмжин, ажил хэрэгч байдлыг баримтлан хөгжих замаар суралцагчдын сурлагын чанарыг ахиулна.
Суралцагчдын түвшинд: Эрүүл биетэй,эрдэм боловсролтой, эвсэг , ажилч хичээнгүй суралцагч болон төлөвшинө.


Зорилтууд
1. Бага, суурь боловсролын хамран сургалтын цэвэр жинг 0.5% хүртэлх хувиар нэмэгдүүлж, сургуулийг мэргэжлийн багшаар бүрэн хамруулна.

Үүнд 6 настай суралцагч 88.8% - 90%, Бага боловсрол-89.3% - 90%, суурь боловсрол – 85.3 % - 86.5% ахина.
2. Багш, удирдах ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар, арга зүйн тасралтгүй хөгжлийг
хангах ажлыг эрэлт хэрэгцээнд тулгуурлан, заах аргын нэгдлийн ажлыг багш бүрийн
оролцоог эрхэмлэн олон хэлбэрээр зохион байгуулахын зэрэгцээ “ БАГШ БҮР
СУДЛААЧ” – аяныг өрнүүлэн арга зүйгээ түгээн дэлгэрүүлсэн багшийг 60%,-д хүргэнэ.
Аймгийн хэмжээнд тэргүүний үйл ажиллагаатай ЗАН-болж, туршлагаа түгээн дэлгэрүүлнэ.
3. Сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, арга зүйн залгамж холбоог хангасан нэгж, ээлжит
хичээлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, хичээлийн соёлыг гүнзгийрүүлэн
хөгжүүлснээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй технологийг гүнзгийрүүлэн эзэмших
чиглэлд “ 40 МИНУТ- ЧАНАР, ҮР ДҮН ” – хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй
технологид суралцсан багшийн эзлэх хувийг 72% - хүргэнэ.
4. Багш бүр “ ШАЛГУУРТ СУУРИЛСАН ҮНЭЛГЭЭ ”-ний даалгавар боловсруулах арга
зүйд суралцах замаар “ ДААЛГАВРЫН САН ”-г бүрдүүлж, ашиглалтыг тогтмолжуулан,
үнэлгээний журмыг хэрэгжүүлснээр суралцагч бүрийн сурлагын чанарт өмнөх оноос 1.5%
ахиц гаргана.
Анги дэвших шалгалтын гүйцэтгэл – 73.2% - 74%
Улсын шалгалтын гүйцэтгэл - 76.6% - 78%-д хүргэнэ.
5. ЭЕШ – өгөх судлагдахуунуудыг мэдлэг, чадвар эзэмшилтэнд онцгойлон анхаарч
элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст онооны дунджийг улсын дунджид хүргэнэ.
Аймаг- орос, англи хэл, хими, биологи, математикийн судлагдахууныг онцолсон.
6. Суралцагчдын зөв, сайхан бичих, ажил хэрэгч соёлыг нэвтрүүлэх замаар “ ДЭВТЭР БОЛ СУРАГЧИЙН ТОЛЬ” үйл ажиллагааг зохион байгуулан, сургалтын чанарыг дээшлүүлнэ.
7. Сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэн “ МАТЕМАТИКЧ ХАМТ ОЛОН “ –
болох, математикийн сургалтын гүйцэтгэлийг 1.5 % ахиулна.

8. Сургалтын байгууллагад эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж,суралцагчдад эрүүл мэндийн
зөв дадлыг төлөвшүүлэн “ЭРҮҮЛ ХҮҮХЭД” аяныг мэргэжлийн байгууллагуудтай
хамтран хийнэ.
9. Сургуулийн орон тооны бус хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулан, хоол
хүнсний эрүүл, аюулгүй байдал, шим тэжээл,чанарыг сайжруулан хоолны халдвар
гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
10. Нийгмийн ажилтан сургуулийн орчинд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж,багш,
ажилтан, суралцагч, эцэг, эх асран хамгаалагчдад хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил,
сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлийг баримтлан ажиллана.
11. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусыг боловсролд тэгш хамруулан, суралцах тэгш
боломжоор хангана.
12. Эцэг эх, асраг хамгаалагчид хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, тэдний эрүүл мэнд,
аюулгүй байдалд байнга анхаарал тавьж, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасаар хангах
үүргээ хариуцлагатай биелүүлэхэд хяналт тавьж, зөвлөн туслаж ажиллана.
13. Албан бус, насан туршийн боловсролыг бүх нийтийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зохион
байгуулж, гэр бүл, ёс суртахуун, гоо зүй, иргэний амьдрах ухааны чадварыг хөгжүүлэн,
бага, суурь, бүрэн дунд боловсролыг нөхөн олгоно.

Ангилал: Зорилго зорилт | Үзсэн: 1004 | Мэдээг нэмсэн: batchimeg | Огноо: 2018-11-06 | Сэтгэгдлүүд (0)

Мэдээлэл зүйн Улсын XXXII олимпиад 2018 оны  05-р сарын 02 оос 05- ы хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. 

Мэдээлэл зүйн олимпиадын үйл ажиллагааны хүрээнд уламжлал болон зохион байгуулагддаг бүтээлийн уралдаан нь Монгол хүний оюун ухаанаар бүтсэн, Монгол агуулга бүхий программ хангамж боловсруулах сурагчдын гаргасан инноваци, шинэ санаачилгыг олон нийтэд тунилцуулан нээх, дэмжин урамшуулах зорилготой бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн бие даан болон хамтран хийсэн программ хангамж, МХХТ -ийн ололт амжилтыг тусгасан шинэ бүтээлийг урамшуулан шагнадаг. 

Энэ удаагийн сурагчдын бүтээлийн уралдаан Манай сургуулийн Сурагчид С.Самданням, Э.Болд-Эрдэнэ нар Монгол үндэсний шагай бүтээлээр оролцож тэргүүн байрт шалгарлаа. 

Бүтээлийг татаж авч тоглоорой D дискэндээ задлаарай

... Дэлгэрэнгүй »
Ангилал: Олимпиад | Үзсэн: 1535 | Мэдээг нэмсэн: Xopboo | Огноо: 2018-05-21 | Сэтгэгдлүүд (0)

Өв соёлоо эрхэмлэж, үндэсний бичгээ дээдэлье!

ЗОРИЛГО: 

Мөнх тэнгэрийн хүчин дор эзэн Чингис хааны илгээсэн Монгол төрийн бичгийг дээдлэн дэлгэрүүлж, сурталчлан таниулах, үндэсний бичгээ өвлүүлэн сургаж байгаа багш нар, эрхэмлэн сурч байгаа сурагчидын сурах, сургах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино.

АНГИЛАЛ: 6, 7, 8, 9, 10, 11, 12 -р анги

ХУГАЦАА: 2017 оны 4 - р сарын 17 оос 2017 оны 4 - р сарын 28 хооронд зохион байгуулагдана.

 

 

ОЛИМПИАДЫН ЧИГЛЭЛ:

 - Үндэсний бичгээс кирил  рүү хөрвүүлэх

 - Галигаас үндэсний бичиг рүү буулгах

 - Хичээнгүй сайхан бичих

- Өвөрмөц бичлэгштэй үг болон дүрс ялган бичдэг үгс

Төв аймгийн Жаргалант сумаас уг олимдиадад 6 - аас 12 ангийн нийт 504 сурагч оролцлоо

Жич: Аймгийн сайхан бичигтэн уралдааныг энэ жилээс эхлэн Монгол улсын Гавьяат багш Б.Хуушааны нэрэмжит болгон зохион байгуулахаар болсон байна.

Нийт олимпиадад оролцогчиддоо амжилт хүсье
Ангилал: Олимпиад | Үзсэн: 3608 | Мэдээг нэмсэн: Xopboo | Огноо: 2017-04-20 | Сэтгэгдлүүд (0)

 
Анх 1944 онд 18 сурагч, 1 багштайгаар  сургалтын    ажлаа эхэлсэн ба анхны захирлаар Б. Цэрэндорж ажиллаж байв. Одоо 62 багш, 31 үйлчилгээний ажилтан, 1015 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн ажил явуулж байна.

Тус сургууль 1957 онд 7-н жилийн, 1958 онд 10 жилийн дунд сургууль болсон ба 1961 оноос  Ардын Гэгээрлийн Яамны туршлага бааз сургууль болж өргөжин ерөнхий эрдмийн зэрэгцээ, трактор-комбайнчийн мэргэжил эзэмшүүлж төгсгөж байв. Ингэснээр Төв аймгийн хойт бүсийн төв сургууль болж өнгөрсөн хугацаанд 20000 гаруй хүн суралцан төгсчээ.

Тус сургуулийг төгсөгчдөөс Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ц.Цэрэн-Очир, О.Галт, Гавьяат эдийн засагч О.Дашдэндэв, гавьяат механикжуулагч Ц.Пагма, доктор
Д. Бат-Очир, ШУ-ны доктор Н. Алтансүх, Д. Ган-Эрдэнэ, яруу найрагч Ш.Бадарч, МУСГЗүтгэлтэн зохиолч Ц. Балдорж, дэлхийн шатрын холбооны мастер С.Отгонжаргал, ТУ-ны доктор С.Баттулга нарын олон арван  алдартнууд төрөн гарчээ.

Сургуулийн багш ажилчдаас  төрийн одон медалиар  8 хүн, Ардын боловсролын тэргүүний ажилтнаар 16 хүн , Монгол улсын гавьяат багшаар 1 хүн шагнагджээ.
Тус сургууль нь Загдал багийн бага сургууль, Баянбулаг багийн 6-н жилийн сургалттай сургууль, Жаргалантын төвийн 12 жилийн сургуулиас бүрддэг.
 Манай хамт олон сургууль хөгжүүлэх /2010 - 2015/ мастер төлөвлөгөөг баталж жил бүр хэрэгжилтийг сумын ИТХ - д тайлагнаж ирлээ.  Өнгөрсөн 2012 он гэхэд л орон нутгийн болон төсвийн хөрөнгөөр 106,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийсэн. Цаашид боловсролын чанарын шинэчлэлийн талаар Засгийн газар, Яамнаас баримталж буй зорилтын хүрээнд олон ажил төлөвлөж байгаагаас 2013-2015 онд Баянбулаг багийн бага сургуульд спорт заал бариулах, ундны усны худаг байгуулж цэвэр усны системд холбох ажлыг төлөвлөж байна. Сумын төвийн сургуулийн хичээлийн байрны дулааны алдагдал их байгаад дүгнэлт хийлгэж барилгын их засварын ажлыг ойрын 2 жилд багтаан хийлгүүлэх ажлыг боловсруулж байна.

Үзсэн: 7597 | Мэдээг нэмсэн: Xopboo | Огноо: 2011-01-18 | Сэтгэгдлүүд (71)