Пүрэв, 2024-04-25, 9:53 AM
Welcome Зочин | RSS
Ангилал
Олимпиад [2]
Уламжлалт ажил [3]
70 - н жил [0]
2014 оны 7 сарын 16 өдөр...
Зорилго зорилт [1]
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Хуанли
«  January 2011  »
НяДАМяЛхПүБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Цаг агаар

Жаргалантын сургууль

Нүүр хуудас » 2011 » January » 19 » Төв аймгийн Жаргалант сумын сургууль
8:12 PM
Төв аймгийн Жаргалант сумын сургууль
 
Анх 1944 онд 18 сурагч, 1 багштайгаар  сургалтын    ажлаа эхэлсэн ба анхны захирлаар Б. Цэрэндорж ажиллаж байв. Одоо 62 багш, 31 үйлчилгээний ажилтан, 1015 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн ажил явуулж байна.

Тус сургууль 1957 онд 7-н жилийн, 1958 онд 10 жилийн дунд сургууль болсон ба 1961 оноос  Ардын Гэгээрлийн Яамны туршлага бааз сургууль болж өргөжин ерөнхий эрдмийн зэрэгцээ, трактор-комбайнчийн мэргэжил эзэмшүүлж төгсгөж байв. Ингэснээр Төв аймгийн хойт бүсийн төв сургууль болж өнгөрсөн хугацаанд 20000 гаруй хүн суралцан төгсчээ.

Тус сургуулийг төгсөгчдөөс Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ц.Цэрэн-Очир, О.Галт, Гавьяат эдийн засагч О.Дашдэндэв, гавьяат механикжуулагч Ц.Пагма, доктор
Д. Бат-Очир, ШУ-ны доктор Н. Алтансүх, Д. Ган-Эрдэнэ, яруу найрагч Ш.Бадарч, МУСГЗүтгэлтэн зохиолч Ц. Балдорж, дэлхийн шатрын холбооны мастер С.Отгонжаргал, ТУ-ны доктор С.Баттулга нарын олон арван  алдартнууд төрөн гарчээ.

Сургуулийн багш ажилчдаас  төрийн одон медалиар  8 хүн, Ардын боловсролын тэргүүний ажилтнаар 16 хүн , Монгол улсын гавьяат багшаар 1 хүн шагнагджээ.
Тус сургууль нь Загдал багийн бага сургууль, Баянбулаг багийн 6-н жилийн сургалттай сургууль, Жаргалантын төвийн 12 жилийн сургуулиас бүрддэг.
 Манай хамт олон сургууль хөгжүүлэх /2010 - 2015/ мастер төлөвлөгөөг баталж жил бүр хэрэгжилтийг сумын ИТХ - д тайлагнаж ирлээ.  Өнгөрсөн 2012 он гэхэд л орон нутгийн болон төсвийн хөрөнгөөр 106,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийсэн. Цаашид боловсролын чанарын шинэчлэлийн талаар Засгийн газар, Яамнаас баримталж буй зорилтын хүрээнд олон ажил төлөвлөж байгаагаас 2013-2015 онд Баянбулаг багийн бага сургуульд спорт заал бариулах, ундны усны худаг байгуулж цэвэр усны системд холбох ажлыг төлөвлөж байна. Сумын төвийн сургуулийн хичээлийн байрны дулааны алдагдал их байгаад дүгнэлт хийлгэж барилгын их засварын ажлыг ойрын 2 жилд багтаан хийлгүүлэх ажлыг боловсруулж байна.

Нээгдсэн: 7597 | Нэмсэн: Xopboo | Үнэлгээ: 4.2/4
Нийт сэтгэгдлүүд: 711 2 3 ... 70 71 »
avatar
1 Zochin • 6:32 AM, 2011-01-31
Хуушаа биш Хуушаан гэж бичнэ. Манай багш ч алдаанд дургүйшдээ. Тэр тусмаа ийм алдаа болуу...
1-1 2-2 3-3 ... 70-70 71-71
ComForm">
avatar