Бямба, 2024-04-20, 6:04 AM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Технологийн сан

Шалгуураар үнэлж мэдлэг бүтээлгэх аргаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь

Шалгуураар үнэлж мэдлэг бүтээлгэх аргаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь

Өөрийгөө ялах.

Хуруугаа исгэсэн гээд гомдоллож байгаа хүнд хөлгүй хүний инээмсэглэлийг харуулах хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл ямар нэг зүйлд бүү шантар, шалтаг бүү тооч залхуу чинь хүрээд байвал, аль болохоор их ажиллаж сурах гэж, тэмүүл гэж сурагчдад хэлдэг, ойлгуулдаг. Аливааг сайн талаас нь харахыг хичээдэг.

2. Өөрийгөө үнэлэх нь:

Ажил мэргэжил болон, аль ч салбарт амжилт гаргах гол түлхүүр юм.  Өөрийгөө хэр их үнэлж байна, түүний хирээр хүчин чармайлт их гардаг (сайн муу). Өөрийн үнэлгээг гаргаад, дутагдалтай талаа мэдээд авчихвал, тэр нь таны амжилтад хүрэх, хөгжлийн төлөвлөгөө болдог. Өөрийн сайн муу талаа мэдэж авбал, цаашид амжилт гаргахад нөлөөлдөг.

3. Шалгуур үзүүлэлт.

Шалгуур үзүүлэлт нь түүний хүрэх түвшинг хамтад нь тодорхойлж байж, сая гүйцэтгэлийн шалгуур нь бүрдэнэ.

  • Шалгуур үзүүлэлт нь харьцангуй тогтвортой байдаг бол, хүрэх үр дүн байнга сайжрах чиглэлтэй ч хөдөлгөөнтэй оршдог.

 

Зорилго:

Шалгуур үнэлгээгээр мэдлэг бүтээлгэх арга зүйг хичээлийн судалгаагаар боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх.

Судалгааны арга зүй:

ЕБС-ийн 7-р ангид Эхийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, сэдвээр судалгаат хичээлийг зохион явуулсан. Хичээлийн бэлтгэл судалгааны хүрээнд хичээл заах сэдвийн агуулгын залгамж холбоо, өмнөх төсөөллийг  тооцно. Эх дээр задлал хийлгэж үзээд нас сэтгэхүйн онцлог ангийн түвшинд тохируулан арга зүйг боловсруулсан.

Судалгааны үр дүн:

Шалгуур үнэлгээгээр мэдлэг бүтээх аргаар хичээлийг зохион явуулснаар зөвхөн тухайн хичээлийн агуулгыг эзэмшээд зогсохгүй

  • Ярих илтгэх.
  • Үүрэг хариуцлага ухамсарлах
  • Дүрд тоглох
  • Учир шалтгааныг ойлгох
  • Бусдыг сонсох
  • Багаар хамтран ажиллах
  • Өөрийгөө болон бусдыг шударгаар үнэлэх

чадваруудыг давхар эзэмшиж байсан.

Практик ач холбогдол:

Сурагчид өөрийгөө найзаа, баг хамт олноо үнэлэх, өөрийн үзэл бодлыг хамгаалж, гэр бүл найз нөхөртэйгөө зөв боловсон харьцах хандлага илэрсэн.

Шинэлэг санаа:

Сурагчид бие биеэ үнэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон нь хүүхэд бүр өөр өөрийн гэсэн байгалиас заяасан хэнтэй ч адилгүй, дахин давтагдашгүй хувь шинжийг хадгалдаг учир, тэрхүү онцлог ялгааг нь хүлээж зөвшөөрч, нээн илрүүлж байгаа нь сайн юм.

Мэдлэг эзэмшилтийн буюу өмнөх төсөөллийн судалгаа.

Сурагчид 5, 6-р ангидаа эзэмшвэл зохих.

  • Зохион бичих.
  • Ярих чадвар гэсэн чиглэлээр судалж үзэхэд зохион бичих чадвар 100/60% ярих чадвар 100/50% гэсэн үнэлгээний дүн гарсан. Иймд сурагчдын мэдлэг, чадварын түвшин боломжийн гэж үзэж “Шалгуураар үнэлж мэдлэг бүтээлгэх” арга сэдвээр судалгаат хичээл зохион байгуулж, хичээлийн арга зүйгээ боловсруулсан.

Арга зүйн судалгаа:

  • Тодорхой хийсвэр сэтгэлгээний цогц чадамж төлөвшдөг тул юмс үзэгдлийн мөн чанарыг задлан шинжлэх нэгтгэн дүгнэх чадварыг хөгжүүлэх, сурагчдаар мэдлэг бүтээлгэх.
  • 7-р ангийн сурагчид олны дунд байх хүсэл давамгайлдаг, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх үнэлэх бусдаас ялгарч чөлөөтэй нээлттэй байхыг хүсдэг энэ үед л өөрөө өөртөө итгэх илтгэл төрүүлэх зорилгоор хичээлээ багаар зохион байгуулж ажиллуулсан.
  • 7-р ангийн сурагчдын ярих, хэл ярианы хөгжил сайжирдаг учир хэлэлцүүлэг харилцан ярилцаж зөвшилцөх чадварыг хөгжүүлэх. зорилгоор хичээлээ багаар зохион байгуулж ажиллуулсан

Хэрэглэгдэхүүний судалгаа.

Сурагчдын анхаарлыг татахуйц сэдэвт эх болоод, хэрэглэгдэхүүн бэлтгэх нь чухал байсан тиймээс 7-р ангийн сурагчдад

Сургууль, Зун цаг сайхан, Сурагч нас... сэдвээр бодит амьдралд ойр эхүүд сонгосон.

Үнэлгээний судалгаа:

Цөм хөтөлбөрийн үнэлгээ нь:

Явцын үнэлгээ, нэгж хичээлийн үнэлгээ, эцсийн үнэлгээ хэлбэртэй байдаг энэ дундаа явцын үнэлгээ буюу ээлжит хичээлийн үнэлгээ нь хамгийн чухал иймээс өөрийгөө, хосоо, багаа шалгуураар хэрхэн үнэлэх талаар судалж нэг хичээлд гурван хэлбэрийн үнэлгээг зэрэг оруулж үзлээ.

 

 

 

 

Судалгаат хичээл:

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хичээлийн судалгааг Жаргалант сумын монгол хэл уран зохиолын судлагдахууны баг хамтран зохион байгуулсан. 3 удаагийн заалтаар сайжруулж энэ аргын үр дүн нь харагдсан байгаа.

Мөн Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол хэл уран зохиолын хичээлийн сургагч багш Б.Борхүүхэний зөвлөмж зөвлөгөө авч сайжруулсан болно.

Төв аймгийн хойд бүсийн Монгол хэл уран зохиолын багш нарт тухайн аргыг танилцуулж зөвлөмж зөвлөгөө авсан.

Аргын үйлийн алхамууд:

  1. Ангийн сурагчдын багаар суулгана.
  2. Багш сурах бичгий эх дотроос өгүүлбэр сонгон эмх цэгцгүй байрлуулна.
  3. Дээрх үгсийг зө найруулгатай өгүүлбэр болгон бичих даалгавар өгнө.
  4. Сурах бичгээс сонгосон эхийг уншина.
  5. Өөрийн алдааг шалгуураар үнэлнэ.
  6. Шалгуур өгч тохирох жишээг эхээс олох даалгавар өгнө..
  7. Дээр уншсан эхийг дуурайн эх зохион найруулж бичнэ.
  8. Бичсэн эхийг шалгуурын дагуу сурагч өөрийгөө мөн хосоо үнэлнэ.
  9. Багаас өндөр оноотой нэг сурагч шалгаруулан бичсэн бичвэрийг сайжруулна.
  10. Сайжруулсан эхийг багууд сольж шалгуураар үнэлнэ.
  11. Шалгуураар үнэлсэн тухайгаа батлаж, нотолж, үгүйсгэн хэлэлцүүлэг зохионо.
  12. Багшийн асуусан учир шалтгааныг тайлбарлан ярих асуултанд хариулж. Хичээлээ дүгнэнэ.

Судалгаат хичлээлийн сайжруулалт:

Үе шат

Хичээл 1

Хичээл 2

Хичээл 3

Анги зохион байгуулалт

Сурагчдыг 6 баг болгон суулган түвшинг харгалзсан.

Сурагчдыг үүрэгжүүлж хуваариласан

Сурагчдыг үүрэгжүүлж хуваариласан нь оновчтой байсан

Мэдээлэл хүлээн авах үе

Ажлын хуудсаар хөтөлсөн.

Ажлын хуудас доторх үг хэллэг ойлгомжтой энгийн байхгүй бол сурагчид асууж цаг алдаж байсан.

Хүндрэл гараагүй.

Мэдээлэл боловсруулах үе

Өөрийгөө үнэлэх хүснэгтийг тайлбарлаж ойлгуулсан. Эсрэг багаа болон хосоо үнэлэхдээ хэтэрхий шударга бус үнэлэх гээд байсан.

Хосоо болон багийг  шударгаар үнэлээд өөрийгөө худал үнэлэх нь ямар хор уршигтайг тайлбарлан ойлгуулсан.

Багийг үнэлээд

2од , 1 хүсэл

Зарчимаар үнэлүүлсэн нь оновчтой байсан.

Мэдээлэлээ илэрхийлэх үе

Өөрийн бичсэн эхийг бусдад, уншиж илэрхийлэх, (чадахгүй бол хажуугийн сурагч унших байсан).

-Өөрөө л уншина гэсэн ойлголттой уншсан

-Багийн гишүүний бичсэн эхийг мэтгэлцэн хамгаалж бусад гишүүд оролцсон.

Бусад багт хандан асуулт тавьж яагаад ингэж бичив гэдгийг мэдэж өөрсдийн үзэл бодлыг илэрхийлдэг болсон

 сурагч өөрийн бодлыг хамгаалж эхэлсэн .

Үнэлгээ

Өөрийгөө шударга бус хэт өндөр үнэлсэн.

Хосыг үнэлэхдээ хэт оноо дарж үнэлж байсан. Багийн үнэлгээг хэт дарж шүүмжилж байсан.

Өөрийгөө шударга үнэлж эхэлсэн. Хосоо шударгаар үнэлж, зөвлөгөө өгдөг болсон, багийг шударга үнэлж зөвлөгөө өгч засаж сайжруулж байв.

Сурагч бүр өөртөө итгэлтэй шударга үнэлгээтэй болсон. (багшид ачаалал багатай болж ирсэн)

Дүгнэлт

Эсрэг багийн гишүүн гэсэн нүдээр харан хувийн үзлээр хандаж байсан. Багш бид өмнө нь сурагчдыг хооронд нь уралдуулан үнэлж байснаас шалтгаалтсан болов уу

Хамт олонч биедээ тусалдаг эерэг хандлага илэрч эхэлсэн.

Хамт олонч, нэгэндээ туслах хүсэлтэй, сурагч бүр өөртөө итгэх итгэлтэй болж ирсэн.

 

 

 

Хичээлийн дүгнэлт:

Үнэлгээ нь харилцаа юм. Багаар хэлэлцүүлэг зохиох нь хамтран шийдвэр гаргадаг ба үйл ажиллагааг ил тод болгодог. Ярих нь бодлоо цэгцлэхэд сургадаг буюу хэлэлцүүлэг нь хамгийн шилдэг ярих арга юм.

Энэ хичээлийн эцэст сурагчдын чадвар эзэмшилт доорх байдлаар ахисан.

Үзэл бодлооо илэрхийлэн ярих:

                                   

1 сурагч хэт биеэ барьдаг, ичимхий зан чанартай гэвч чээж бичиг бичих чадвар сайн, өөрөө зохион бичих болон ярих чадвар сул сурагч юм.

 

 

 

Тоочин дүрсэлж бичих чадвар:

                                   

 

 

Бусдыгаа шударгаар үнэлэх чадвар:

                                   

 

Өөрийгөө шударгаар үнэлэх чадвар:

                                   

 

 

Засаж сайжруулах бичиж ярих чадвар:

                                   

 

 

Санал сэтгэгдлээ хэлэх ойлгуулах чадвар:

                                   

Шалгуураар үнэлэн мэдлэг бүтээлгэх аргын давуу тал нь:

  • Багш сурагчид хичээлийн үр дүнг сайн муу болсон гэдгийг нэгдсэн нэг ойлголтоор хүлээн авах боломжтой.
  • Сурагч өөрийгөө үнэлэх нь хэрхэн сурч байна гэдгээс илүү, юуг сурч байна гэдгийг мэддэг.
  • Сурагчдад нээлттэй асуулт тавьснаар сурагч бүр үзэл бодлоо илэрхийлнэ.
  • Хичээлийн төгсгөлд: Цаасан дээр бүлгээрээ хосоороо, дангаараа
  • Би юу сурсан бэ?
  • Аль нь амархан байв?
  • Аль нь хүнд байв?
  • Цаашид мэдмээр байгаа зүйл бичигдсэн байдаг нь багш хичээлээ үнэлэхэд дөхөм байдаг.
  • Асуулт асуух, хариулах үедээ заавал гараа өргөж тодорхой хариултаа өгсөнөөр багш болон сурагчдад хичээл ил тод болдог.
  • Үнэлгээг нарийн болговол, тухайн сэдвийн үнэлгээг ойлгон, сурах үйл ажиллагааны талаар илүү гүнзгий ойлгоно. Өөрийгөө, хосоо, багаа үнэлсэн нь олж авсан мэдлэгээ бататгахад нь тустай.
  • Багш хичээлийн дүгнэлтийг тухайн хичээлээ зорилгодоо хүрсэн эсэхийг үнэлэх байдлаар зохион байгуулж болно. Багш цаашид юуг сайжруулах вэ? Тодорхойлж баримжаатай болдог..
  • Шинэ сэдэвтэй холбогдуулан юу мэддэгээ хуваалцана. Мэдээлэл солилцоно.
  • Хэлэлцүүлгийн давуу тал нь 1 сурагч хариулт хэлж байхад, бусад сурагчдад сонсох болон асуух боломж олгодгоороо давуу.
  • Ярих явцдаа сурагчид бусад багийн санааг давхцуулж ярьдаг, сул үг хэрэглэж буйг ажиглан эсрэг багийн гишүүд саналаа хэлснээр хүүхэд бие биеэсээ суралцдаг.

Анхаарах зүйл :

  • Сурагчдад урамшуулал эсвэл шийтгэлээс илүү өөрсдийн хөгжилд анхаарлаа хандуулах боломжийг өгөх.
  • Ажлын хуудас дээрх үг өгүүлбэр, асуулт ойлгомжтой тодорхой болгох хэрэгтэй ба үнэлгээний шалгуур хангахад нь дөхөм болгох жишээ өгөх хэрэгтэй.
  • Сурагчдад хариулахаас өмнө бодлоо цэгцлэх цаг гаргаж багш хүлээх хэрэгтэй.\ сурагч бодлоо цэгцлэн бэлэн болсон үедээ л хариу хэлдэг.\
  • Бие биенээ үнэлэх материалыг засах хугацааг нарийн гаргаж өгөх мөн санал бичих цаг гаргаж өгөх.
  • Багш сурагчийг ярих үед нь аман урамшуулал буюу дэмжлэг сайн үзүүлэх
Ангилал: Технологийн сан | Хичээл нэмсэн: Xopboo (2016-06-01)
Үзсэн: 1436 | Tags: Сэнгээ багшийн арга зүй | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
ComForm">
avatar