Пүрэв, 2024-04-18, 5:03 PM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Хими » Сонирхолтой хими

Балархай эгшгийн дүрэм

Монгол хэлэнд үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино эгшгүүд цөм тодгүй балархай хэлэгдэнэ. Балархай эгшгийг олж бичихэд амаргүй боловч гийгүүлэгч үсгүүдийг хянаж үзвэл зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулж үе бүтээдэг байхад зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулж явдаг биш байна. Энэ байдлаас үндэслэн балархай эгшгийн дүрмийг тогтоохын тулд гийгүүлэгч үсгийг эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгч, онцгой гийгүүлэгч гэж гурав хуваана. Эгшигт гийгүүлэгч нь м,н,г,л,б,в,р буюу "монгол баавар" гэх үгийн гийгүүлэгчид юм. Заримдаг гийгүүлэгч нь ц,ж,з,с,д,т,ш,ч,х буюу "цоожоо засаад тушаачих" гэх үгийн гийгүүлэгчид юм. Онцгой гийгүүлэгч нь к, ф, п, щ гийгүүлэгчид юм.

Эгшигт гийгүүлэгч: М, н, г, л, б, в, р энэ долоон гийгүүлэгч үсэг үгэнд орохдоо өмнөө буюу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Үүнийг эгшигт гийгүүлэгч гэнэ. Жишээлбэл: газар, тохом, цацрал, модон, хөдөлмөр, гарав, үзэл, тасархай гэх мэт. Үүнийг цээжлэхдээ “Монгол баавар” гэнэ. Гажилт:

  • Хэлний угийн н-ийн дараа заахын тийн ялгалын г нөхцөл эгшиггүй бичигдэж болно. Жишээлбэл: байшинг, дүнг, Галсанг, хөвөнг гэх мэт.
  • Тусгай бичигддэг л, нь хоёр эгшиггүй бичигдэнэ. Жишээлбэл: сайн л байна. Хоёр нь үлджээ. гэх мэт.

https://mn.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B8%D1%80%D0%B8%D0%BB%D0%BB_%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB_%D0%B1%D0%B8%D1%87%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD_%D0%B4%D2%AF%D1%80%D1%8D%D0%BC 

Ангилал: Сонирхолтой хими | Хичээл нэмсэн: Xopboo (2016-10-24)
Үзсэн: 2395 | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
ComForm">
avatar