Баасан, 2024-03-29, 7:35 AM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Хими » Химийн элементүүдийн тухай

Төмөрлөгийн ертөнцөөр аялсан аян замын тэмдэглэл
Эртний нэгэн домогт өгүүлсэн нь:
Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн тэртээгээс эрэн зууныг дамнан төмөрлөгийг эрхэмлэн дээдэлж тэдгээрийг эрхэндээ оруулагч инжаануудын урлах эрдмийг ямагт бишрэн хүндэлж ирсэн түүхтэй бөлгөө.

Одоогоос 3000-аад жилийн өмнө алдарт Соломон хаан Израилийн нийслэл Иерусалим хотноо нэгэн хосгүй сайхан орд харшийг бариулж дуусгаад тэрхүү аврага том Сүмийг барьж босгоход гар биө оролцсон бүх дархчуулыг урьж өргөн их дайллага хийжээ.

Цугларсан олон "За одоо Эзэн хаан бидэнд ямар хишиг хайр хүртээх бол" хэмээн тэсч ядан хүлээж суутал

Хаан бээр: - Ингэхэд та нарын хэн чинь хамгийн гол үүрэг гүйцэтгэв? Энэ үзэсгэлэнт сайхан Сүмийг бүтээн босгоход хэн нь бусдаас илуү ихийг хийв гэхэд

Чулуучин босч: - Хэний ч мэдээжээр сум чулуучин бидний гараар бүтээгдсэн, үүнд эргэлзэх юун. Чулуучин бид л туйпууг нийлуүлж өрсөөр сүмийг босгосон. Хар л даа та. Сүм ямар бөх бат хана туурга, дээвэр үүд хаалгатай болсон байна. Бидний бүтээл Соломон хааны нэр сүрийг үеийн үөд алдаршуулах болно гэхэд
Мужаан босч - Сүмийн гол ноен нуруу, их биеийг чулуучин босгосон гэдэг дээр маргах юм алга. гэхдээ бодоод үз л дээ эрхэм зочид оо. Хэрэв би болон мииий нөхед хөлсөө цувтал зүтгээгүй бол сүмийн дотор тал яаж ийм үзэсгэлэнтэй сайхан харагдах билээ? Бид сүмийн хана туургыг агар модоор, шалыг дээд зэргийн сайн чанарын царс модоор өнгөлөн хийгээгүй бол сүмийн дотор тал хоосон чулуун хана л харагдана шүү! Нүд баясаж, сэтгэл сэргэм үлгэрт гардаг үзэсгэлэнтэй сайхан бүхнийг мужаан бид л бий болголоо шүү дээ гэлээ.

Газар ухагч дуу алдан доошоо хар л даа! Хэрэв газар ухагч бид энэ суурийг ухаагүй бол эдгээр
(чулуучин, мужаан нар яахан сүмийг босгох билээ? Аихны ширүүн гэр адил хийсч, бутран унах болно шүү чулуучинг дуудаж авчраад багажийг чинь хэн хийсэн? гэхэд чулуучии гайхаж төмрийн дархан гэж хариулав.

Тэгвэл чинийхийг гэж мужааныг зааж асуухад тэрээр санаандгүйгзэр төмрийн дархнаас өөр хэн байх билээ гэлээ. - За тэгвэл чиний хүрз, зээтүуг хэн хийсэн бэ? гэж Соломон хаан газар ухагчаас сонирхон асуухад тэрээр - Хаан та мэдэж байгаа шүү дээ, эдгээрийг чинь төмрийн дарханаас өөр хэн хийж чадах билээ гэжээ.

Тэгээд Соломон хаан босч тэртээ буланд даруухан зогсож буй хүн дээр очив. Энэ нь төмрийн дархан байжээ. Хаан түүнийг хөтолж танхимын дунд авчраад - Ингэхэд Сүмийг- барьж байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол төмрийн дархан байхнээ хэмээн хамгаас цэцэн мэргэн хаан ихэд сэтгэл хөдлөн өндөр дуугаар өгүүлэв. Хаан ингэж хэлээд төмрийи дархныг дэргэдээ авчирч зөөлөн суудал дээр суулган хундага дүүрэн архи барьжээ.

- Одоогоос 3000-аад жилийн өмнөх үеийн нэгэн домогг ийн өгүүлсэн байдаг аж. Дурдсан энэ үйл явдлыг үнэхээр болсон гэж бид батлан хэлж чадахгүй ч гэсэн домогт төмөрлөгийг оюун ухааныхаа хүчээр эрхэмдээ оруулан хүнд үйлчлэгч болгон хувиргагч төмрийн дархчуулыг аль эрт цагаас үлэмж ихээр хүндэтгэн үзэж байсныг тусган харуулж байна.
Ангилал: Химийн элементүүдийн тухай | Хичээл нэмсэн: Xopboo (2011-12-19)
Үзсэн: 1723 | Сэтгэгдэл: 1 | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
avatar
1 angarag • 7:09 AM, 2014-04-20
Bayarlalaa. Ene domog ni ih goy ym bna
ComForm">
avatar