Бямба, 2024-04-20, 2:21 AM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Бусад

Хэрхэн эссэ бичиж сурах вэ?
Хэрхэн эссэ бичих вэ?

Хүн єдрєєс єдєрт геометр прогрессоор єсєн нэмэгдэж байгаа мэдээлэл, ном, сэтгүүлийг ямарч замбараагүй уншвал "бариагүй ч номгүй, барьсан ч чиггүй байрны хүүхдүүд” болох нь ойлгомжтой. Бид хэрэгтэй мэдээллээ хайж олоод уншихад ч учир байдаг бол тэрхүү уншсан мэдээллээ хэрхэн эзэмшснээ эссе бичиж, яаж илэрхийлж сурах вэ? Монголчууд бид маш их ерєнхий ярьдаг хүмүүс. Зарим тохиолдолд нэг хүн єєрийнхєє санааг 30 секундэд илэрхийлж болох юмыг 3 минут, тэрбүү хэл 30 минут ч ярьж хүмүүсийг хүлээлгүүлдэг хор уршигтайг УИХ-ын индрээс авхуулаад Улаанбаатар хотын гудамжинд ч харж болно. Мєн бид бүтээлчээр сэтгэн оновчтой ярилцахын оронд яруу найраг, уянгын халилын мєрүүдийг ам уралдан уншицгааж уншуулж байгаа нь ч, уншиж байгаа ч "хийсвэр сэтгэлгээний тэнгис далайд” ухамсаргүйгээр умбадаг болохыг FM радио, телевизийн нэвтрүүлгүүдээс харж болно. Яруу найраг, утга зохиол сонирхогчийн түвшинд бус авъяасанд түшиглэсэн мэргэжлийн шинж чанартай байдгийг сүүлийн 10 жилд манай утга зохиолын салбарт гарсан бүтээлүүдээс харж болно.

Боловсролын стандартанд хүнийг уншуулж, бичүүлж сургахаасаа илүү тэр хүн хэрхэн бүтээлчээр сэтгэн уншиж, бичиж байна гэдэг нь хамгийн чухал. Үүгээрээ дунд сургууль нь ямар нэг дамжаанаас ялгагдах ёстой баймаар. Бид багаасаа зохион бичлэг хийдэг байсан ч түүнд бүтээлч сэтгэлгээ гэдэг зүйл байдаггүй, ихэнхдээ "амьгүй зохион бичлэг” болж бид ч түүнийгээ яаж бичснээ дор нь мартчихдаг байсан. Мєн байгалийн ухааны хичээл бүүхэл уран зохиолын хичээлээ ч амьгүйгээр уншдаг болжээ. Орчин үед ном уншина гэдэг хоцрогдлын нэг ухагдхуун юм шиг санадаг залуус их болсон нь шинжлэх ухаан, технологийн хєгжлєєс илүү дунд сургууль дахь хичээлийн агуулгаас бурууг нь олж харах цаг болжээ.

Залуучууд маань унших гэдэг зүйлийг шинжлэх ухааны хєгжлєєр даван туулж болох ч гадаадын олон сургуулиудын шаардлагыг эссе хангалтгүй бичснээр хангаж чаддаггүй. Би л гэхэд олон илтгэл бичиж байж "Солонгосын бичлэгийн соёл”-ын талын талыг гадарласан гэж боддог.

Тэгвэл бидний хамгийн сайн мэддэг атлаа мэддэггүй Эссег хэрхэн яаж амжилттай бичиж болох бэ? гэдэг асуултанд та дараах зүйлийг тэвчээртэй уншаад мэдэж авч болно.

Эссе нь шинжлэх ухааны судалгааны объект болох том судалгаа атлаа тухайн улсын хэл, сэтгэл зүй, нийгмийн онцлогоос шалтгаалан єєр єєр шаардлагаар авч үздэг. Гэхдээ АНУ тєвтэй "RWCT”-ын тєслийнхєн эссений ерєнхий шаардлага, нєхцєлийг тодорхойлон гаргасан нь дэлхийн стандарт болж байна.

Эссе нь бичигдэж буй зориулалтаараа олон янз байдаг ч энгийн болон учир зүйн үндэслэлтэй эссе гэж 2 хуваагдана.

Энгийн эссе: Ийм эссег их энгийнээр буюу RAFT хэмээх аргаар бичдэг. Roles-Дүрүүд, Audiences-Сонсогчид, Form-Бичих хэлбэр, Topic-Сэдэв хэмээх энэ аргаар эссег ерєнхий, бүрхэг сэдэвтэй бичүүлдэггүй байна. Эссег :

           Хэн

           Хэнд зориулж

           Ямар хэлбэрээр

           Ямар зорилго оор гэж бичнэ.

Хамгийн түрүүнд энэ эссег ямар зорилгоор бичихээ сайн тодорхойлоод энэ зорилгыг тань энэ сэдэвтэй хамгийн ойр байж болох ямар зүйл бичлүүлж болохыг олох хэрэгтэй. Тэр зүйл нь таний тєсєєллєєр хэн ч, бас юу ч байж болно. Дараа нь та Эссеныхээ зорилгыг тодорхойлох эзнээ олсон бол тэр эзэн нь хэнд хандах юм бол илүү сайн ойлгож таний ажил үр дүнд хүрэх вэ? гэдгийг олох хэрэгтэй. Мэдээж уул загасчинд хандснаас экологичид хандах нь дээр байхтай адил. Үүний дараа хоёр биенээ ойлгодог амьгүй, амьтай ямар ч зүйл ямар ч хэлбэрээр бие биенээ сайн ойлголцох байхаа.

Ийм хэлбэрээр та эссегээ эхлүүлбэл таний ажил цэгцтэй, тодорхой, олон зүйлрүү туйлшрахаас зайлсхийж эссенд тавигдах хамгийн анхны шаардлагыг хангах болно. Таньд амжилт хүсъе. Оролдоод үзээрэй.

Учир зүйн үндэслэлтэй ессег хэрхэн бичих вэ?

Учир зүйн талаар сайтар үндэслэсэн эссег аль нэг үзэл бодол буюу саналын үнэн зөв гэдэгт уншигчийг итгүүлж үнэмшүүлэхийн тулд бичдэг. Тэрхүү үзэл бодол нь улс тєрийн аливаа асуудлаар олон нийтийн санаа бодлыг єєрчлєх,эсвэл хүмүүсийг ердєє л тамхи татахаа болихыг уриалж байгаа уриа алин болохоос үл хамааран ийм бүх эссе итгүүлж үнэмшүүлэх нарийн тодорхойлсон үндэс учирлал,хүчтэй нотолгоо болон аливаа шүүмжийг няцаасан бүрдэлтэй байх ёстой. Ийм хүчтэй нотолгоо, шүүмж, эерэг-сєрєг няцаалтыг єєртєє багтаасан байдаг учраас шинжлэх ухааны ямар ч салбарт энэ хэлбэрийн эссег бичиж болно. Үндэслэгээ сайтай эссе бичихэд ерєнхийдєє ямарч эссе бичих баримтлалаас гадна үнэхээр итгэл үнэмшилтэй сайн эссе болгохын тулд хэдэн онцгой шаардлагыг хангасан байх учиртай. Луцилле Чарльтон үндэслэлтэй буюу үнэмшүүлэх эссе бичих 6 үндсэн алхмыг танд санал болгож байна.

Анхны алхам: Үндэс учирлалыг тодорхойлох

Маргаантай сэдэв бүхэн 2 талтай байдгийг тогтооход хялбархан юм. Харин тухайн асуудлаар бичиж байгаа хүний єєрийнх нь санаа бодлыг тогтооход заримдаа их бэрхшээлтэй байдаг билээ. Үүнийг тодруулахын тулд нэгд, єєрийнх нь зєвшєєрєхгүй ямар нэг юм байгаа гэдэгт зохиогч итгэлтэй байх ёстой. Жишээ нь: Кастро бол Кубын ерєнхийлєгч мөн гэж бичвэл энэ баримтыг хэн ч няцааж чадахгүй билээ. Харин би єєрийн  эссед Кастрогийн бодлого нь Кубын ард түмэнд их ач тустай гэж маргаад эхэлбэл таны єєрийн эсседээ гарган тавьж буй байр суурийг үл зєвшєєрєх, шүүмжлэх орон зайг заавал гарган єгч байна. Тэгэхээр үндэслэлтэй эссе нь нэгэнт хүлээн зєвшєєрсєн баримтыг давтан батлахаас илүү том байх ёстой ажээ. Үүгээрээ тэрээр сэтгүүлийн буюу хялбаршуулсан эссегээс ялгаатай байна. Түүнээс гадна зохиогч єєрийн үндэслэлийг тодорхой бєгєєд товч хэллэгээр гаргаж тэр нь бүх эссений турш хяналтын гол санаа байх учиртай. Эссенд гарах бүх санаа нь тэрхүү гол санаатай холбогдож байх ёстой юм. Хоёрт, үндэслэлтэй эссе нь ердєє л нэг асуудлыг хоёр талаас нь авч үзэхээс илүү єргєн том байна. Сєрєг үндэслэлийг дурьдаж байгаа нь уншигчид яг энэ талаар зохиогч юу бодож байгааг ойлгож,итгэл үнэмшилтэй болох боломж бас л олгож чаддаггүй юм. Жишээ нь: шүүхийн сурвалжлагч шүүх дээр гэрчийн хэлсэн бүх үгийг бичиж авч чадна. Энэ нь шүүх үйлдлийн явцад зєвхєн нотлох баримт болох бєгєєд тэдгээр снааг итгэл үнэмшилтэй хэлбэрт оруулж тайлбарлаж тавих нь єєр єєрийн саналыг ямарч эргэлзээгүй хамгаалдаг ємгєєлєгч ба яллагч хоёрын хэрэг мєн. Эндээс үзвэл, зохиогч эхлээд бичих зүйлээ яг нарийн тодорхойлж, түүнд холбогдох бүр нотолгоог олж авсны дараа тэдгээрээр дамжуулан тодорхой санал бодлыг илэрхийлэх замаар тайлбарлах ёстой юм. Үндэслэлтэй эссе нь үүсэн гарсан асуудлын аль нэг талыг дэмжих бєгєєд ямар байр суурийг зохиогч дэмжиж байгаа тухайд уншигчид эргэлзээ тєрүүлэхгүй байвал зохино.

Хоёр дахь алхам: Нотолгоог цуглуулах.

Үндэслэлийг батлах хүчтэй нотолгоо заавал байх хэрэгтэй. Итгэл үнэмшил тєрүүлэйхүйц эссе бичдэг сайн зохиогчид янз бүрийн эх сурвалжаас тєрєл бүрийн мэдээлэл цуглулж чадсан бйдаг. Тухайн салбарын хүндтэй хүмүүсийн санал, статистикийн єгєгдєхүүн, хувийн туршлага болон судалгаа шинжилгээний боловсруулсан материал зэрэг нь зохиогчийн байр суурийг дэмжиж єгєх нотолгоо болдог. Эдгээрийг оюутнууд ч үндэслэлтэй эссе бичихдээ ашиглаж болох билээ.

Харин нотолгоо нь найдвартай, зохистой, шинэ бєгєєд авсан эх сурвалжийг заасан байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэвэл: нэгд, Ашиглаж байгаа нотолгооны эх сурвалж бүхэн бат найдвартай байх ёстой. Ингэхийн тулд нотолгоо єєрийнхєє ажилд зааж єгсєн эх сурвалж болгон нэгэнт хэвлэгдээд олонд хүлээн зєвшєєрєгдсєн бүтээлээс авах ёстой. Найдваргүй эх сурвалжид нийтлэгдсэн юмуу, эсвэл таны ажлыг уншиж буй хүн уг нотолгоог бие даан шалгаж үзэх аргагүй байгаа бол нотолгоо тань сэжигтэй байх болно. Сайн зохиогч нь мэдээллийнхээ ашигласан бүх эх сурвалж ийг заахаар барахгүй сонин, сэтгүүл ба интернетээс авсан материал нь буруу таамагласан байж болохыг мэддэг байх ёстой.

Тийм учраас электрон эх сурвалжаас авч байгаа мэдээллийг үнэлж сурах хэрэгтэй болно. Сонин, сэтгүүлийн єгүүлэл нь хэвлэгдэхээсээ ємнє олон дахин үнэлэгдэж, редакторлагдах зэргээр засварлагдсан бйна. Ийм мэдээллийн эх сурвалжийг шалгах аргагүй.

Туршлагатай номын санчид эссе бичихдээ хэрэглэх мэдээллийн найдвартай эх сурвалжийг эрж олоход нь оюутанд сайтар тусалж чадна. Эргэлзээтэй мэдээлэл ашиглах нь уншигчдын итгэл алдахад хүргэдэг бол олон янзын найдвартай эх сурвалж нь зохиогчийг єргєж єгдєг байна. /єнєєдєр манай их дээд сургуулийн номын сан, нийтийн номын сан оюутанд үйлчлэх бус залхаах, зайлсхийх үйл ажиллагаа явуулдаг болжээ. Энэ нь мэргэжлийн ур чадвараас илүү материаллаг бааз, оюутнуудын номтой харьцах ёс зүйнээс үүдэлтэй болов уу?/

Хоёрт, мэдээллийн эх сурвалж зүй зохистой байх ёстой. єєрєєр хэлбэл, тэр нь дэвшүүлж буй асуудалтай ямар нэгэн байдлаар холбоотой байх учиртай. Жишээ нь, Хятадын элчин сайдын яам Хятадын эдийн засгийн талаар шинжээч болж чадах боловч ЗХУ задарсан асуудалд зохитой эх сурвалж болж үл чадах билээ. Аятайхан харагдуулахын тулд зохисгүй ишлэл авснаар бичигч маань єєрийн эссений чанарыг муутган ердєє л задалж орхих болно.

Гуравт, судалгааны талаарх хамгийн шинэ мэдээллийг эрэх хэрэгтэй. Хуучирсан баримт ашиглах нь ДОХ-ын талаарх судалгааг санхүүжүүлэхийг дээшлүүлэх тухай бичиж байгаа бол єєрийн эссендээ 1990 оны статистикийг ашиглахаас зайлсхийж болно. Яагаад гэвэл 1990 онд энэ євчнєєр халдварлах нь хамгийн бага байсан юм. Бас зохиогч тухайн бичиж буй асуудлыг сайтар мэдэж байх ёстой. Улс тєрчид байр суурийг өөрчилж болно, статистикийн шинэ єгєгдєхүүн хэтийн тєлєвийг єєрєєр харагдуулж болно. Шинэ судалгаа нь үндэслэлийг батлах єєр баталгаа ч болж болох юм. Интернетэд хандах нь шинэ стастик өгөгдхүүн олж авах сайн арга тєдийгүй хүмүүс єєрийг чинь санаачлагатай хүн гэж үнэлэх нэг шижим болж мэднэ.

Тэгээд ч үндэслэгээтэй эссе бичиж буй хүн уг сэдвээ гаргахын тулд урьдчилсан ямар судалгаа явуулах хэрэгтэйг мэдэх ёстой. Урьдчилсан мэдээлэл нь уг явдал сүүлийн хэдэн жил хэрхэн хєгжиж ирснийг харуулж болох бєгєєд дараа нь стастик материалдаа дүгнэлт хийх гэх мэтээр үргэлжилж болно.

Эцэст нь хэлэхэд ианы ажилдаа ашигласан мэдээллийн бүх эх сурвалж нь нийтээр хүлээн зєвшєєрсєн стандартад тохирох ишлэлтэй байх ёстой. Энэ нь хэдэн янз байдаг:

  1. Ишлэл гэдэг бол анхдагч зохиогчийн үгний хэсэг мєн. Тэр нь хаанаас авч хэрэглэсэн эх сурвалжийг нь заасан иэмдэглэлтэй байх ёстой. Ишлэл хэрхэн татах тухай зааварчилгаатай ном уншиж ашиглах нь зүйтэй юм.
  1. Санааг нь єєрчлєн хэлэх гэдэг нь тодорхой зохиогчийн санааг єєрийн үгээр илэрхийлэн дамжуулахыг хэлнэ. Ийм тохиолдолд үзэл санааг нь хадгалан үлдээгээд түүнийг єєрийн үгээр илэрхийлж нотолгоондоо ашиглана гэсэн үг. єєр зохиогчийн үзэл санааг єєрчлєн илэрхийлсэн бүх тохиолдолд бас ишлэл байх ёстой.
  1. Санааг нь болон үг хэллэгийг нь авч ашиглаж байгаа сэдвийнхээ анхны утга агууллагаас гадуур єєрєєр шууд ишлэл болгох ба санааг єєрчлєн илэрхийлж болохгүй. Тэгвэл та эх сурвалжаа буруу ашигласан хэрэг болно. Жишээ нь би Краутхаммерын єгүүлэлээс "даяарчлагдсан нийгэм, олон улсын эрх зүй, хамтын аюулгүй байдал, энхийг сахиулах чармайлт, НҮБ ба жинхэнэ олон талт харилцаанд тулгуурласан шинэ ертєнцийн дэг журам доголдож эхэллээ” гэсэн єгүүлбэрийг иш татаж болох байв. Гэвч анхааралтай судлаад үзтэл энэ бол Жорж Бушийн санааг єєрчлєн илэрхийлсэн хэрэг байсан бєгєєд Краутхаммер үнэндээ огт єєр саналтай байсан юм.
  1. Хэрэв тухайн санааг чинь нийтээр хүлээн зєвшєєрсєн баримт, мэдээлэл биш бол түүнийг єєрєє гаргаж байгаа гэдгээ ямагт цохож зааж байвал зохино. Жишээ нь, Энэтхэг орон тусгаар тогнолоо 1947 онд олж авсан гэх мэдээлэлд эх сурвалж зааж хэрэггүй. Тэгвэл єєрийн нотолгоог дэмжүүлэхээр авсан судалгааны ба хүн амын тооллогын материал, статистикийн єгєгдєхүүн зэргийг ашиглах бүртээ эх сурвалжийг заавал заах ёстой.

Нотлох баримт цуглуулж байх үедээ л мэдээллийн бүх сурвалжийн тухай тодорхой тэмдэглэл хєтлєх хэрэгтэй. Түүн дээрээ үндэслэн бичсэн зүйлдээ бүх мэдээллийн эх сурвалжийг заасан эсэхээ хянаж үз. Хүний бичсэн зүйлийг хуулбарлахаас ямагт зайлсхийгтүн. Хуулбарлах болон түүнд хүлээлгэдэг хариуцлагын талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.

Гурав дахь алхам: Сєрєг саналыг няцаах.

Үндэслэлтэй эссе бичиж буй зохиогчид санаагаа улам итгэл үэмшилтэй болгохын тулд зөвхөн өөрийн зөв гөдгийг нотлоод зогсохгүй бас өөрийнх нь байр суурийг шүүмжлэгчдийг няцааж өгдөг байна. Үндэслэгээгээ боловсруулж байх үедээ зохиогч эсрэг саналыг мөн л авч үзэж сайтар судлан, өөрийн ажилдаа шүүмжлэх ёстой. Өөр зохиогчийн байр суурийн талаар эргэлзснээр та өөрийн үндэслэлийг үнэн зөв болгох баталгаагаа бэхжүүлж байгаа хэрэг. Үүнийг хэд хэдэн аргаар хийж болно. Нэгд, шүүмжлэгчээс иш татаж аваад дараа нь түүний санааг мэдээллийн өөр эх сурвалж болон статистикийн өөр баримтыг ашиглах замаар няцааж болно. Хоёрт, шүүмжлэгчийн нотолгоог өөрийн хувийн туршлагаас жишээ татан няцааж болно. Гурав дахь арга нь нийтийн мэдэх баримт материалыг шүүмжлэгч тайлбарлаж байгаа байдлыг нь дайран буруутгаж болно.

Үндэслэлтэй эссе бичигч нар єгүүллийнхээ тєгсгєлд шүүмжлэгчийн нотолгоо баримтыг дайрч буруутгаснаар алдах тал ажиглагддаг. Ийм зүйл нотолгооны бүр эхэн үед хийгдэх ёстой. Таны єєрийн байр суурийн талаар уншигчдад ямар нэг эргэлзээ тєрүүлэхгүйн тулд хамгийн хүчтэй баталгаа, сайн баримтыг тєгсгєлд нь оруулж єгвєл зүйтэй.

Дєрєв дэх алхам: Эссегээ тєлєвлєх.

Үндэслэлтэй эссе бичихийн тулд гол санааг багтаасан тєлєвлєгєє зохиохоос эхлэх нь зєв юм. Ер нь бүх эссе сонирхолтой баримт дурьдах, єдєєн сєргєсєн мэдэгдэл хйих, эсвэл бүр сєрєг үндэслэл гаргаж харуулах зэргээр хүний анхаарал татаж эхлэх ёстой. Жишээлбэл, Чарльз Краутхаммер энх тайвныг сахиулах үүргийн тухай єєрийн эссендээ өдөө сөргөсөн нэр ашигласан бол

Үндэслэлтэй эссэг хоёр аргаар бичиж болно. Үүнд:

-Эхний арга:

Оршил

Гол сэдэв /санаа/

Ерєнхий мэдээлэл /Хэрэв хэрэгтэй бол/

Таны бүх үндэслэгээ, зайлшгүй баталгааныхаа хамт

Сєрєг байр суурийг няцаах

Хамгийн хүчтэй талыг дурьдаж єгєх

Байр сууриа сайтар баталж єгєн тєгсгєх

-Хоёр дахь арга:

Оршил

Гол сэдэв/санаа/

Ерєнхий мэдээлэл/Хэрэв хэрэгтэй бол/

Сєрєг шүүмжлэгчийн анхны үндэслэлийг дурьдаж зєвшєєрєх, эсвэл няцаах

Сєрєг шүүмжлэлийн хоёр дахь үндэслэлийг дурьдаж зєвшєєрєх, эсвэл няцаах

Сєрєг шүүмжлэлийнхээ үндэслэлийг дэс дараалан үргэлжлэн няцаах

Байр сууриа сайтар баталж єгєн тєгсгєх.

Хоёр дахь арга нь нилээд урт эссе бичихэд илүү үр ашигтай. Харин нэгдэх арга нь богино хэмжээний эссе бичихэд тустай бєгєєд нотолгоо бага хэрэглэх тул уншигч нь үндэслэгээнээс няцаалт руу чиглэсэн таны сэтгэлгээний явцыг дагахдаа тєєрч будилах нь бага байдаг. Энэ хоёрын аль алинд нь эсрэг талын үндэслэгээнд буулт хийх бол нэлээд эхэн үед хэрэглэж, харин єєрийн хамгийн хүчтэй баталгаа тєгсгєл хэсэгт гаргах ёстой.

Тав дахь алхам: Хэв маягийг сонгох.

Таны бичих эссенйи хэв маяг ба єнгє аяс ямар байх нь уг єгүүллийг зориулсан уншигчдаас шалтгаална. Үндэслэлтэй эссе бичиж буй зохиогчдыг ихэнх нь уг єгүүллийн сэдвийн талаар нэлээд сайн тєсєєлєлтэй сэхээтэн хүмүүст зориулж бичдэг болохоор оюутнууд тухай хичээлийн сэдвээр багш нарт зориулж бичиж болох юм. Тийм ч учраас эссений єнгє аяс тэднийг үл хайхарсан, эсвэл доромжилсон байж болохгүй. Уншигчид болон шүүмжлэгчид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

Жишээ нь:

Буруу:  … сэхээтэн хүн бүхэн мэддэг.

Сайн:  … гэдэгтэй олон хүн санал нийлдэг.

Буруу:  … гэж зєвхєн юм мэдэхгүй хүүхэд л хэлэх биз.

Сайн:  … гэдэг саналыг би зєвшєєрєхгүй.

Эссе нь сайн уншигдахуйц байх ёстой. Ойлгоход хэтэрхий хүнд юм уу, эсвэл хэт энгийн хэллэг хэрэглэх нь таны байр суурийг батлахад тус болохгүй юм. Эссенд хэрэглэж байгаа хэл нь тод томруун, шууд чиглэгдсэн, ойлгомжтой бєгєєд хүмүүсийн арьс єнгєний болон хүйсийн ялгаа зэрэг хувийн чанарын талаар ямар нэг атгаг санаагүй байвал зохино.

Жишээ нь:

Буруу:  … Энэ асуудлыг хүлээн зєвшєєрєх талаар маргаан, шуугианыг комисс хойшлуулсан.

Сайн:  … Комисс хэлэлцүүлгийг хойшлуулсан.

Буруу:  … Энэ эрчүүд ч юм мэдэхгүй гэдгээ харууллаа.

Сайн:  … Улс тєрчид алдаж шинжилжээ.

Судалгаа шинжилгээний эссений ихэнхийг "БИ” гэдэг тєлєєний үгийг хамгийн бага ашиглан албан хэлбэрээр бичдэг. Гэхдээ унших хүмүүс чинь юу хүлээж байгааг сайн мэдвэл зохино. Тодорхой хэсэг хүмүүст зориулан бичиж байгааа бол албархаг єнгє аясыг бага хэрэглэн єєрийн санааг гаргаж болох юм.

Зургадугаар алхам: Шалгах, дахин шалгах

Эссенийхээ нооргийг бичсний дараа шалгах зүйлүүдийг дараах жагсаалтын дагуу хянан үзэж, алдаа мадгийг нь засах хэрэгтэй.

Үндэслэлтэй эссег шалгах хүснэгт.

  1. єєрийн үндэслэгээг тодорхойлж чадсан эсэх?
  1. Энэ сэдвийн талаар нарийн тодорхой саналтай болж чадсан эсэх?
  1. Гол санаа нь тодорхой болж чадсан эсэх? Түнийг яаж дэмжиж өгөх ёстой вэ?
  1. Эссег нэг бүхэл зүйл болгож чадсан эсэх? Бүх хэсгүүд гол санаатайгаа холбогдсон эсэх?
  1. Үндэслэлд тєєрєлдсєн зүйл байгаа эсэх?
  1. Үг хэллэгийн сонголт зєв, єнгє аяс нь зохитой байгаа эсэх?
  1. єгүүлбэрийн бүтэц болон үгийн холболт єєрчлєлттэй эсэх?
  1. Эссег маш хатуу дүгнэлтээр тєгсгєж чадсан эсэх.
  1. Миний эссений эхний хэсэг уншигчдын анхаарлыг татаж чадаж байгаа эсэх?
  1. Зєв бичлэгийн дүрэм, үг хэллэгийг зєв хэрэглэсэн эсэх?
  1. Мэдээллийнхээ эх сурвалжаас журам горимын дагуу ишлэл авч чадсан эсэх?
Өгүүлбэрүүдэд тодотгох тэмдэглэгээг зєв хийсэн эсэх
Ангилал: Бусад | Хичээл нэмсэн: tamiraa63 (2011-01-20)
Үзсэн: 2337 | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
ComForm">
avatar