Жаргалант сумын сайт - Интернэт - Хичээлүүд - ЖАРГАЛАН ЕББДСУРГУУЛЬ
Даваа, 2016-12-05, 0:25 AM
Welcome Зочин | RSS
Ангилал
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Санал асуулга
Таны дvн юунаас гол нь хамаардаг вэ?
Асуултанд хариулсан: 96
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээлүүд

Main » Site Catalog » Интернэт

Жаргалант сумын сайт
http://www.jargalant.tuv.mn 2011-11-29, 0:27 AM
ТӨВ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Жаргалант сум нь Түшээт Хан аймгийн Баатар вангийн хошууны нутаг  хэмээн нэрлэгдэж  байсан бөгөөд хожим 1927 онд Сангийн тариалан нэртэйгээр анх байгуулагдан улмаар Баян-Өлзийт сум гэж яваад 1957 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Жаргалант сум болон байгуулагдсан.  Засаг захиргааны анхан шатны нэгж 4 багтай. 186800 га нутаг дэвсгэртэй. Үүнээс 99000 га  талбай нь бэлчээр, 38000 га тариалангийн талбайтай, 33800 га талбай нь нарсан ойн зонхилсон ойн сан бүхий газартай.
2008 оны жилийн эцсийн хүн амын тоогоор 5981 хүн, 1676 өрх тоологдсон. Үүнээс хүйсийн хувьд  3043 эрэгтэй,  2938 эмэгтэй. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудаас 135-180 км-т оршдог. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 135 км зайтай оршдог. Монгол улсын босоо тэнхлэгийн дагуух төв засмал зам дайран өнгөрдөг.
Дэд бүтэц сайн хөгжсөн. Сумын төсөвт байгууллагууд болох ЗДТГ, сумын хүн эмнэлэг, соёлын төв, Ерөнхий боловсролын 11-н жилийн бүрэн сургууль, 2 бага сургууль, СӨБ-ийн 4-н цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Сумын нутаг дэвсгэр далайн түвшнээс дээш 950-1050 м өргөгдсөн, жилд дунджаар 200-250 мм тунадас унадаг ой, хээр хосолсон байгалийн бүтэцтэй.
2008 оны жилийн эцсийн малын тооллогоор сумын хэмжээнд нийт 128836 толгой мал тоологдсоноос тэмээ-89, адуу-6015, үхэр-8217, хонь-63377, ямаа-51138 тус тоологдсон байна.
Сумын нийт өрхийн 15.7% буюу  264 малчин өрхтэй. Жилд дунджаар 35-40 мянган төл бойжуулан авч байна.
Одоогоор газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын үйл ажиллагаа зонхилсон эрхлэж явуулж байна. Дээрхи чиглэлээр 98-н аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна.
    2009 онд сумын хэмжээнд нийт 10025 га талбайд үр тариа, 1254га-д төмс, 35 га-д хүнсний ногоо тариалаад байна.
    Газар тариалангийн үйлдвэрлэлийн арвин их туршлагатай бүтээлч хөдөлмөрч ард түмний дундаас 14 хөдөлмөрийн баатар, 6-н гавьяат төрөн гаржээ.
Transitions: 219 | Added by: Xopboo | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar