Баасан, 2024-04-19, 10:37 AM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Ad Board

Main » Ad Board » Цаг үеийн мэдээлэл

Ads in category: 5
Shown ads: 1-5


Sort by: Огноо · Нэр · Үнэлгээ · Сэтгэгдэл · Нээгдсэн

   Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эцэг эхчүүдийн дунд нээлттэй     Амталгаат өдөр”-ийг 2019 оны 10-р сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгт нийт 5 ангийн 22 бүлгийн 53 эцэг, эхчүүд хамрагдаж хүүхдүүд үдийн цай хөтөлбөрөөр хэрхэн амин дэмтэй, тэжээллэг, шинэхэн хүнсээр хангагдаж байгаа талаар ойлголттой боллоо.

Цаг үеийн мэдээлэл | Views: 310 | Date: 2019-11-11 | Comments (0)

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр зохион байгуулагдлаа.

Цаг үеийн мэдээлэл | Views: 281 | Date: 2019-11-11 | Comments (0)

Төв аймгийн Батсүмбэр суманд “хүүхдэд ээлтэй-дотуур байр” зөвлөгөөн  27 сумын нийт 170 гаруй багш, ажилтан нарын дунд явагдлаа. Тус зөвлөгөөний үеэр манай сургуулийн дотуур байр “ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ –ДОТУУР БАЙР” –аар шалгарлаа.

Цаг үеийн мэдээлэл | Views: 320 | Date: 2019-11-11 | Comments (0)

2019 оны 08 сараас "ЖУ-ЖУ" ХХК орон нутгийн хөрөнгө оруулалтаар 98.2 сая төгрөгийн өртөг бүхий засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээврийн засвар, спорт заалны болон багшийн өрөө, хувцас солих өрөөний засварыг бүрэн хийсэн ба заалны гэрэлтүүлгийг сольж зөөврийн үзель шинээр байрлуулсан байна. Энэ ажлаа арван сарын дундуур хүлээлгэн өгсөн...
Цаг үеийн мэдээлэл | Views: 292 | Date: 2019-11-07 | Comments (0)

Мобиком Корпорациас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл” амжилттай үргэлжилж, зөвхөн энэ онд гэхэд 22 сумын сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйн шаардлага хангасан боловсон ариун цэврийн байгууламжтай болж байна.

Төв аймгийн Жаргалант сумын сургууль нь төсөлд хамрагдсан сургуулиудын нэг бөгөөд өнгөрсөн ням гарагт төслийн багийнхан сургуулийн хамт олонд эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, байнгын халуун хүйтэн ус, усан татуурга бүхий боловсон ариун цэврийн суултуур бүхий байгууламжийг албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.

 

Тус арга хэмжээнд Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада болон холбогдох алба хэлтсийн төлөөлөл, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын Нэгдсэн хөтөлбөрийн захирал Глорис Грегори Дас, Төв аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Батжаргал, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Уранчимэг, Жаргалант сумын Засаг Даргын орлогч Н.Бямбаням,  Сургуулийн захирал Идэр болон эцэг эх, сурагчид оролцсон юм. Төслийн багийнхан шинэ байгууламжаа сургуульд хүлээлгэн өгөхөөс гадна хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулж, хүүхдүүдтэй хамт амралтын нэг өдрөө хөгжилтэй дурсамжтай өнгөрүүллээ.  

 

 

                    Эх сурвалж: https://ikon.mn/n/1f4e

Цаг үеийн мэдээлэл | Views: 477 | Date: 2018-11-06 | Comments (0)