Пүрэв, 2024-04-25, 0:15 AM
Welcome Зочин | RSS
Ангилал
Сургуулийн түүх [4]
Бидний туулж ирсэн замнал
Боловсон хүчин [2]
Багш ажилчдын танилцуулга
Багшийн амжилт [3]
Эд бол бүгд шилдгүүд
Танилцуулга [1]
Сурагчын амжилт [4]
Шилдэг сурагчидын гаргасан амжилтууд
Заах аргын нэгдэл [5]
Дотоод журам [1]
2018 онд шинэчлэн баталсан
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Хуанли
«  November 2011  »
НяДАМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Цаг агаар

Жаргалантын сургууль

Танилцуулга

Main » 2011 » November » 29 » БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
9:06 PM
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Орчин цагийн Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан 44 жилийн турш хамт ажиллаж намайг түшиж тулж  дэмжиж багш болгосон үе үеийн олон захирал, багш, шавь нартаа баярын мэнд хүргэж мэндчилье.Бидний үе бол  Монголд Хөдөлмөр политехник боловсрол олгох зорилт тавин ажиллаж байсан 1960 – аад оныхон билээ.
Миний бие Монгол хэл – уран зохиолын багшийн мэргэжил эзэмшин гэр бүлийн хүнийхээ хамт энэ сум сургуульдаа л ажиллаж ирлээ
Монгол хэлний багш бидний ажлын үзүүлэлт гол зорилго бол тэр үед  анги хамт олноороо оролцон 4, 6, 8, 10 – р ангиуд дунд явуулж байсан улсын Монгол хэл бичгийн олимпиад байлаа. Манай сургууль 3 удаа улсад түрүүлсэн юм.
Аймгийн боловсролын хэлтэс, сурганы кабинетэд чадварлаг баг ажиллаж байж дээ.  Д.Пунцаг багш агсан, дарга Т. Гаваа нар мөнч их анхаарч биднийг их зүйлд  сургасан. Монгол хэлний бичгийн ажлын анализ хийнэ. Төрөл, зөв бичих дүрмийн тохиолдол бүрээр хийдэг бүтэн сонины 2 нүүр анализ байсан нь тун их хэрэг болсон.
Би энэ үеийн олон сайхан захирлыг харж, сонсож тэднээс сурч хүндэлж дууриаж байж билээ Т. Сумров, Рагчаа, Авирмэд, Ш. Гүрдагва, Давдай, Мажигсүрэн гээд л.
Би 23 жил сургууль удирдахдаа эдгээр багш захирал нартай хамт ажиллаж тэдний дунд өсч өндийсөндөө бахархдаг. Дунд сургуульд надад хийж үзээгүй ажил албан тушаал гэж байхгүй. Миний олон шавь нар намайг багш болгосон. Шавийн хүчинд багш хүн болж болдог юм. Олон сайн захирал, Монгол хэлний багш нар бий.
Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан, аз жаргал хүсье.
Боловсролын 100 жилийн ойгоо хамт тэмдэглэцгээе.
Эрдэм ном дэлгэртүгэй.
Монгол улсын гавьяат багш: . . . . . . . . . . . . . . /Б. Хуушаан/

Category: Боловсон хүчин | Views: 900 | Added by: Xopboo | Rating: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
ComForm">
avatar